Нүүрний хэлбэртээ тохируулан үсний засалтаа сонгоцгооё

2013-02-05, 02:31
90,012

Хүн бүрийн нүүрний хэлбэр өөр өөр байдаг билээ. Тиймээс хүн бүхэнтэй тулгардаг томоохон нэгэн асуудал нь өөрт тохирсон үсний засалтыг сонгох явдал юм. Ерөнхийдөө 5 төрлийн нүүрний хэлбэр байдаг ч дотор нь хэд хэдэн хэсэг болгон агилдаг байна. Харин таны нүүрний хэлбэр аль нь болохыг та мэдэж байвал дараах зөвлөгөөнүүдээс сонгон үсээ засуулаарай гэж зөвлөе.

Нүүрний хэлбэртээ тохируулан үсний засалтаа сонгоцгооё
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Зууван нүүр
Духны өргөн нь шанааны өргөнтэй ойролцоо, эрүүний ойролцоох өргөн нь 5-6 см бол энэ нь зууван нүүрний төрөлд багтдаг байна. Тиймээс ерөнхийдөө нүүрний харьцаа нь 1.5:1 гэсэн үг.

Ийм нүүрний хэлбэртэй хүмүүс их азтай юм. Учир нь тэдэнд бараг л бүх төрлийн үсний засалтууд зохидог гэнэ.



2. Гурвалжин нүүр.
Эдгээр хүмүүсийн хувьд дух нь нэлээд өргөн, эрүү нь нарийссан байдаг. Тиймээс хэрвээ бүсгүй таны нүүрний хэлбэр энэ төрөлд багтвал босгосон үсний засалтаас зайлсхийгээрэй. Учир нь энэхүү засалт таны эрүүг илүү урт харагдуулах болно. Харин танд доод талыг нь дотогш ороосон эрүү хүртэл урттай үс зохино. Мөн урт чихнийхээ араар хийсэн урт үс ч тохирох юм байна.



3. Ромбо хэлбэрт нүүр
Гурвалжин нүүрний нэг төрөлд багтана. Энэ тохиолдолд дух нь илүү нарийн, харин хацар, шанаа хавиараа илүү өргөн байдаг. Ийм нүүрний хэлбэртэй хүмүүст богино чёлк, шулуун үс зохихгүй. Харин урт шулуун, эсвэл хажуу тал руугаа унжуулсан чёлкыг сонгоорой. Үсний тань засалтын өтгөн хэсэг нь чихний ойролцоо эсвэл чихнээс доош 2 см байхад хангалттай. Харин урт үстэй бол доод хэсгийг нь дотогш эргүүлээрэй.



4. Дугуй нүүр
Энэхүү нүүрний хувьд харьцаа нь нэгэн жигд байна. Өндөр, үсээ босгосон засалт нь таны нүүрийг илүү урт болгож харагдуулах бөгөөд урт, шанаагаа далдалсан үсний засалт танд илүү зохино. Дугуй нүүртэй хүмүүст богино болон үзүүрийг дотогш эргүүлсэн үсний засалт зохихгүй.



5. Тэгш өнцөгт нүүр
Тэгш өнцөгт гэдэг нь нүүрний өндөр өргөнөөсөө мэдэгдэхүйц илүү байдаг. Тэгвэл танд хөмсөг хүрсэн урт чёлк болон үзүүрийг нь дотогш эргүүлсэн засалт зохино. Тиймээс та үснийхээ угийг босгож, голдуу хөндлөн засалтыг сонгох нь зүйтэй.



6. Дөрвөлжин нүүр
Ийм тохиолдолд духны хэмжээ нь эрүүний хэмжээтэй ижил байдаг юм. Тиймээс далий засалтуудыг илүүд үзэх нь зүйтэй. Орой хэсэгтээ болон ард хэсэгт нь босгосон үс нь таны нүүрний хэлбэрийг илүү зөөлөн харагдуулах болно. Мөн үсний доод талыг нь дотогш ороосон нь илүү тохиромжтой. Тал тал тийш далийлгасан үсний засалт нь таны нүүрийг дугуй харагдуулах болно. Өтгөн, урт чёлкнаас татгалзаарай.



7. Лийр хэлбэрт нүүр
Шанаанаасаа доош хэсэг нь өргөссөн байна. Ихэвчлэн том хацартай байдаг. Дээд хэсэг нь хөвсгөр үс нь нүүрний харьцааг жигд болгож өгнө. Гэхдээ хөвсгөр хэсэг нь чихний доод хэсэгт дуусах ёстой.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()