2018 онд таныг мөнгөөр дутаахгүй байх энгийн аргууд

Хүн бүрт л мөнгөний хэрэгцээ асар их байдаг. Тэгвэл бид танд хэрхэн мөнгөтэй болох аргуудаас хүргэе. Энэ ямар нэгэн хийсвэр зүйл биш харин амьдрал дээр ойр, хэрэгжүүлж болох санаанууд учир та сонирхоод нэг үзээрэй.

2018 онд таныг мөнгөөр дутаахгүй байх энгийн аргууд

1 Орлогынхоо 10 хувийг хадгалаарай

Орлогынхоо 10 хувийг хадгаламжинд эсвэл мөнгө хадгалах хайрцганд хийж хадгалаарай. Хэрвээ орлого орж ирмэгц шууд хуримтлалаа далд хийчихвэл та зарлагаа төлөвлөхдөө эдгээр мөнгийг тооцохгүйгээр гаргах болно. Харин жилийн эцэс гэхэд та ямар ч зовлонгүйгээр сарынхаа цалинг цуглуулсан байна гээд бод доо. Хадгаламжинд хийвэл илүү үр дүнтэй бөгөөд таны мөнгийг хадгалахаас гадна бас үржүүлж өгнө шүү дээ.

Орлогынхоо 10 хувийг хадгалаарай

2 Шаардлагагүй зарлагаа хасаарай

Танд ямар ч хэрэгцээгүй, ашиггүй зарлага байдаг л биз. Магадгүй та жилийн фитнессийн эрх худалдан авсан ч түүнийгээ сард нэг удаа л ашигладаг байж болох юм. Эсвэл кабелийн хамгийн олон сувагтай багцыг хэрэглэдэг хэрнээ талыг нь ч үзэж чаддаггүй бол энэ бас л ашиггүй зардал болно. Тиймээс хэрэггүй зардлаа танахад жилийн эцэс гэхэд та багагүй хуримтлал үүсгэх боломжтой.

Шаардлагагүй зарлагаа хасаарай

3 Зээлийн картнаас татгалзаарай

Зээлийн карт хэрэглэхгүй бай гэсэн үг биш. Харин та зүгээр л байнга авч явахаа болих хэрэгтэй. Учир нь та өөрийгөө байгаагаасаа их мөнгөтэй хэмээн бодож, хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах болно. Зээлийн картаар хийсэн төлбөрийг та буцаагаад л төлнө шүү дээ. Тэгэхээр та хуримтлал үүсгэх мөнгөнөөсөө өрөнд өгөх болох юм.Тиймээс та бэлнээр эсвэл энгийн картаар тооцоогоо хийгээрэй.

Зээлийн картнаас татгалзаарай

4 Өрөө дараарай

Өрөө дарахдаа багаас нь ихийг дарах зарчмаар хасаарай. Ингэснээр та бага хэмжээний өрнөөсөө салж, их хэмжээний өрөө дарах хуримтлалыг үүсгэж чадна. Ингээд бага өрөө дуусгасны дараа их хэмжээний өрөө дарж, бүх өрнөөсөө салаарай.

Өрөө дараарай

5 Дахин мөнгө зээлэх хэрэггүй

Зээлнээс өрөө төлөхөд та мэдээж хүү төлж байгаа. Тэгвэл та хүү төлж байснаас өөртөө илүү хэрэгтэй зүйл авч болно шүү дээ. Хэрвээ дахин дахин зээл тавиад байвал өр хэзээ ч дуусахгүй. Харин та энэ удаад зээл авахгүйгээр тэсээд, өөрт байгаа мөнгөнийхөө хэмжээгээр зардлаа хянавал та шинэ ондоо өргүй орох боломХадгалах жтой.

Дахин мөнгө зээлэх хэрэггүй

6 Өрөө дахин төлөвлөөрэй

Та бүх өрнүүдээ нийлүүлээд нэг өр болгоод хүүгээ хянаарай. Тэгвэл тал талд өөр хүүтэй мөнгө төлж байснаас бөөндөө нэг хүү төлөх нь хямд тусна. Тиймээс та бусад банк, банк бус санхүүгийн байгууллага зэрэг газруудыг судлаж үзээрэй.

Өрөө дахин төлөвлөөрэй

7 Хэрэггүй зүйлсээ зараарай

Өөрийн хэрэглэдэггүй, бусад хүмүүст хэрэгтэй, хэрэглэж болох зүйлсээ цуглуулаад цахим сүлжээний зарах зарын хэсэгт тавиарай. Танд хэрэггүй зүйл, танд орлого авчрах боломжтой.

Хэрэггүй зүйлсээ зараарай

8 Заавал төлөх шаардлагатай төлбөрөө битгий хойшлуулаарай

Утас, байрны төлбөр, кабелийн мөнгө гэх мэт заавал төлөх шаардлагатай төлбөрөө битгий хойшлуулаарай. Энэ тохиолдолд та алданги төлөхгүй бөгөөд төлбөрөө өөр зүйлд зарцуулахгүй.

Заавал төлөх шаардлагатай төлбөрөө битгий хойшлуулаарай

9 Хүний өмнөөс мөнгө төлөхөө болих

Хэрвээ та дэлгүүрт, кафед хүний өмнөөс мөнгө төлдөг бол энэ зуршлаа болих хэрэгтэй. Найзуудтайгаа гадуур гарж болох хэдий ч бусдын өмнөөс битгий төлбөр төлөөрэй. Мөн хэрвээ найз тань таныг мөнгө хүрэхгүй газар тань уривал татгалзахаасаа битгий санаа зов.

Хүний өмнөөс мөнгө төлөхөө болих

10 Муу зуршлаасаа салаарай

Та өдөрт нэг хайрцаг тамхи татдаг гэж бодвол өдөрт та дунджаар 4500 төгрөг зарцуулж байна. Тэгвэл сард 135000 төгрөгийг хэрэггүй, эрүүл мэндээ хордуулах зүйлд зарцуулж байна гэсэн үг юм. Хэрвээ та тамхи татахаа боливол нэлээд хэмжээний хуримтлал үүсгэх боломжтой болох нь ээ.

Муу зуршлаасаа салаарай

11 Санхүүгээ төлөвлөөрэй

Хэрвээ та санхүүгээ төлөвлөж чадахгүй бол өрөө дарах, мөнгө цуглуулах боломжгүй болно. Санхүүгээ төлөвлөх нэгдүгээр алхам: 2-3 сарын турш зарлагаа бичээрэй. Ийнхүү зардлын дэвтэр хөтөлснөөр та хэрэггүй зардлаа хянах боломжтой болно.

Санхүүгээ төлөвлөөрэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()