Орос улсад очвол анхаарах ёстой зүйлс

Орос орон руу явахад визгүй болсон учир манайхан амралтаараа Орос орныг зорих нь ихэссэн билээ. Тэгвэл та тус улсын талаар хэр мэдлэгтэй вэ? Хэрвээ та Орос орон руу аялахаар шийдсэн бол танд дараах зүйлс хэрэг болох болов уу.

Орос улсад очвол анхаарах ёстой зүйлс

1 24 цагийн дэлгүүр, бар

Бусад орнуудын хувьд шөнийн цагаар нээлттэй эмийн сан, дэлгүүр олоход хэцүү байдаг бол Орос орны хувьд та хүссэн үедээ дэлгүүр, ресторан, эмийн сан орох боломжтой.

24 цагийн дэлгүүр, бар

2 Автомашины камер

  • Орос оронд бараг л бүх автомашин камертай бөгөөд Челябинскт унасан солирыг хүртэл автомашины камерын тусламжтай бичсэн байна.
  • Ийнхүү автомашин бүр камертай байх гол шалтгаан нь ямар нэгэн ослын үед өөрийнхөө буруутай, буруугүйг батлах гол нотолгоо болдог ажээ.

Автомашины камер

3 Өргөн уудам талбай

Орос орныг өргөн уудам талбайтай гэдгийг гадны хүмүүс мэдэх нь ховор байдаг.

  • Хэрвээ нэгэн Европын жуулчинд таны асууж буй хот Москвагаас холгүй 800 км-т оршдог гэж хэлвэл тухайн жуулчин хол байна гэж хэлэх бол Орос иргэний хувьд энэ нь ойрхон санагддаг.
  • Үүнээс гадна Орос улсад маш олон хот байдаг бөгөөд хэдий чинээ их хоттой байна төдий чинээ ажлын байр их байх болно гэж үздэг байна.

Өргөн уудам талбай

4 Хувийн орон зай

  • Техасын жуулчин Ирина хэлэхдээ: Дэлгүүрт бараа үзэж байхад л миний хувийн орон зайд гадны хүн нэвтэрч барааг тайван үзэх боломжийг алдагдуулдаг гэжээ. Үүнээс гадна огт танихгүй нэгэн ирээд танд хамтдаа уух санал тавибал та гайхах хэрэггүй.
  • Мөн бусад оронд ажлын байран дээрээ та зөвхөн олныг хамарсан цаг агаар, амралтын өдрийн төлөвлөгөө, хоолны жор гэх мэт зүйлийг ярих бол Орос улсад таниас ямар ч хамаагүй асуулт асуух болно.

Хувийн орон зай

5 Олон хаалга

  • "Хэрвээ та хувийн байшинд амьдардаг хэн нэгний гэрт зочлохоор ирээгүй л бол орц руу орох хаалга, коридорт орох хаалга, мөн айл руу орох 2 хаалга гээд хэд хэдэн хаалганы дамжлагатайгаар орох болно" гэж Австралийн жуулчин Елена хэлсэн байна.
  • Энэ олон хаалгыг нэгдүгээрт аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт дуу чимээ тусгаарлах, салхи нэвтрүүлэхгүй байх зорилгоор хийдэг аж.

Олон хаалга

6 Москвагийн метро

  • Москвагийн метро бусад орны метроны буудлыг бодвол илүү тухтай бөгөөд вай-фай хүртэл байдаг.
  • "Москвагийн метро нь 1930 оны дурсгалт газар юм. Газар доорхи ордон мэт гайхалтай уран барималтай газар" хэмээн АНУ-ын аялагч Аманда хэлжээ.

Москвагийн метро

7 Цай уух

  • "Орос хүмүүсийг ихэнхидээ архи уудаг гэж боддог бол энэ нь эндүүрэл юм. Тэд өдөрт 2 удаа кофе уудаг бөгөөд өдрийн хоолоо дуусгасны дараа “аяга цай” заавал уудаг. Үүнээс гадна бараг айл бүрт ногоон цай байдаг" гэж Финляндын Микко хэлжээ.
  • "Оросуудын ус буцалгадаг данхыг би авахыг хүссэн" хэмээн АНУ-ын аялагч Кэти ч хэлээд амжсан байдаг.

Цай уух

8 Цасанд хандах хандлага

  • Орос улсад их хэмжээний цас орох нь асуудал биш бөгөөд хүмүүс цаснаас огт айдаггүй. Цас орж байхад хүүхдүүд хичээлдээ явж, томчууд ажилдаа явж амьдрал хэвийн үргэлжилдэг.
  • Энэтхэгийн аялагч Ануп хэлэхдээ: Би Екатеринбург орсон бөгөөд цас нь миний өвдөг хүрч байсан. Мөн миний орос найзыг жаахан байх үед машиныхан дээвэр хүртэл цас орсон гэхэд би маш ихээр гайхаж байсан” гэжээ.

Цасанд хандах хандлага

9 Орос хэл

  • "Миний Испани найз намайг найзтайгаа Оросоор ярьж байх үед түүнийг шоолж байна" хэмээн уурлаж байсан гэж Мария хэлжээ.
  • Орос хэл бол чихэнд маш сонсголонтой байдаг.
  • "Нэг үгийг нөгөөгөөс нь ялгаж сонсоход хэцүү байдаг бөгөөд би зөвхөн “ш”, “х”, “и”, ”р” үсгүүдийг л ялгаж сонсож чаддаг" гэж Финляндын Меери хэлсэн байна.
  • Хэдийгээр сонсоход таатай байдаг ч давтаж хэлэхэд хэцүү.

Орос хэл

10 Жижиг лангуу

  • Оросын гудамж бүр дээр жижиг лангуу байдаг учир шаардлагатай зүйлээ шууд газар дээрээс нь худалдан авах боломжтой. Бүх төрлийн хөнгөн зууш, сонин, зурагтны удирдлага, гар утас хүртэл худалдан авч болно.
  • Гудамж бүрт гутал, хувцас засварын цэг бий. Тиймээс хэрвээ таны гадуур хувцасны цахилгаан задарсан, гуталны тань өсгий санаандгүй хугарчихсан бол та шууд засуулах боломжтой.

Жижиг лангуу

11 Гэрийн шаахай

  • Орос айл бүр гэрийн шаахай өмсдөг. Гаднаас зочин ирсэн ч тэдэнд шаахай өмсгөдөг. Учир нь Оросын гудамж шавар шавхай ихтэй, гэрийнхэн шал нэлээд жиндүү байдаг.
  • Мөн сургуулийн хүүхдүүд хичээлдээ ирээд өвлийнхөө гутлыг заавал солих шаардлагатай.

Гэрийн шаахай

12 Мухар сүсэг

  • Оросууд мухар сүсэгт маш их итгэдэг бөгөөд хоёр баганы доогуур хэзээ ч гарахгүй. Харин энэ хоёр баганыг тойроод гардаг байна.
  • Давс асгаж болохгүй, хүнтэй таараад гар бариагүй бол тухайн хүнийг хүндлэхгүй байгаа шинж, хүний хөлөн дээгүүр давж гарч болохгүй гээд маш олон мухар сүсэг байдаг ажээ.
  • Мөн холын замд гарахын өмнө заавал нэг минут гэртээ чимээгүй суух ёстой.

Мухар сүсэг

13 Хошин зан, тусч байдал

Ихэнх хүмүүс Орос оронд ирэхээсээ өмнө Орос хүмүүсийг уйтгартай, сэтгэл хөдлөлгүй гэж боддог гэнэ. Хэдийгээр тэд ууртай, ширүүн харагддаг хэдий ч үнэн хэрэгтээ их шооч, зөөлхөн сэтгэлтэй, тусч хүмүүс байдаг аж.

Хошин зан, тусч байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()