Стресс бухимдал тайлж, аз жаргал бэлэглэх 10 хоол

2018-01-01, 17:40
6,208

Хүн бүрийн сэтгэлийн хөдлөл, сэтгэл санааны байдал зэрэг нь зөвхөн бусад хүчин зүйл гэхээс гадна өдөр тутмын хоол хүнстэй салшгүй холбоотой. Ингээд та бүхэнд хамгийн амархан мөртлөө амттай, энгийн хоолны жоруудыг хүргэж байна.

Стресс бухимдал тайлж, аз жаргал бэлэглэх 10 хоол
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөргөгчинд тань эдгээр байгалийн гаралтай сэтгэл санааг өргөгч, стрессээс ангижруулагч хүнс зайлшгүй байх хэрэгтэй. Үүнд: хар шоколад, бүх төрлийн самар, жимс (ялангуяа гүзээлзгэнэ), банана, хатаасан чангаанз, овьёос, чихэрлэг төмс, цэцэгт байцаа, авокадо, бууцай, лимон, шош, грек тараг, сүү, бяслаг, цөцгийн тос, цагаан гаа, шанцай, какао, ногоон цай зэрэг багтана. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ стрессээс ангижруулахын тулд доорх жоруудаас туршаад нэг үзээрэй.

 

1 Авокадотай бүхэл үрийн талх

Эдгээр хоёр бүтээгдэхүүн нь В витаминаар баялаг тул таны стрессийг хоёр хазахад л аль хэдийнэ багасгасан байна гээд бод доо. Үүнээс гадна авокадо нь цусны даралтыг бууруулж, сэтгэл хямралыг багасгахад туслах калийн маш том уурхай юм.

Авокадотай бүхэл үрийн талх

2 Газрын самарны тостой гадил жимсний бялуу

Гадил нь селотонины гол хурдасгагч болох витамин В-г агуулахын зэрэгцээ амин дэмийн жинхэнэ эх үүсвэр гэдэг. Үүнийгээ ч батлах шиг сэтгэл санааг тогтворжуулах шидээрээ бусад жимснээс ялгардаг. Мөн самар нь магни, цайрын өндөр агууламжтай тул стрессээс гарах үр дүнтэй арга байх болно.
 

Газрын самарны тостой гадил жимсний бялуу

3 Халуун чинжүүтэй шарсан төмс

Самар бол хамгийн сайн фолийн хүчил, төмөр, цайрын эх үүсвэр гэдэг. Эдгээр бодисуудад хүнийг айдас, айдсыг даван туулахад туслах гол элементүүд оршдог байна. Халуун ногоо нэмснээр таны хоолыг гайхалтай амттай болгоно.

Халуун чинжүүтэй шарсан төмс

4 Жимстэй грек тараг

Бодол санаагаа эерэг болгохын тулд кальци, магни, калиар баялаг энэ амттаныг хийж идээрэй.

Жимстэй грек тараг

5 Ногоон цайтай латте

Ямар ч ногоон цайнд кофейнтэй төстэй боловч яг эсрэгээр үйлчилдэг бодис агуулагддаг байна. Шар буурцгийн сүүгээр хийсэн Японы үндэсний ногоон цай нь сүнс болон бие махбодийг тайвшруулахад туслах шидтэй. Энэ нь Японы сонгодог цайны ёслолд уламжлалт байдлаар хэрэглэгддэг нь тохиолдлын хэрэг биш бөгөөд цаанаа асар том соёлыг агуулж буй хэрэг юм. 
 

Ногоон цайтай латте

6 Болгарын исгэлэн шөл "Таратор"

Сүү-сүүн бүтээгдэхүүн нь "аз жаргалын даавар" (серотонин) -ийг боловсруулж, уураг, фосфор, В витамин, кальцийн өндөр агууламжтай гэдгийг хүн бүр мэднэ. "Таратор" -ын жоронд өөр нэг антидепрессантыг агуулагч амин хүчил триптофан болон самар агуулдаг аж.

Болгарын исгэлэн шөл "Таратор"

7 Шинэхэн шахсан нимбэгний шүүстэй шар буурцаг

Шар буурцаг нь магнийн агууламж тун өндөр. Харин нимбэгэнд витамин С байж болох хамгийн их хэмжээгээр агуулагддаг учраас эдгээр хоёр бүтээгдэхүүнийг хослуулан хэрэглэвэл хамгийн таагүй мэдрэмжүүд аажмаар арилгадаг. Халуун чинжүү, далайн давсыг таны мэдэлд үлдээе.

Шинэхэн шахсан нимбэгний шүүстэй шар буурцаг

8 Амталж шарсан самартай бууцайны зууш

Энэ зууш нь сэтгэл гутралаас сэргийлэх гайхамшигт ид шидтэй. Бууцай, хушны самар нь биеийн бүх булчинд эерэг нөлөө үзүүлдгээрээ сайн талтай.

Амталж шарсан самартай бууцайны зууш

9 Халуун ногоотой амтат төмс

Төмсөө эхлээд жигнэж болгосныхоо дараа оливын тосонд хайрс тогттол нь шарна. Дараа нь цагаан гаа, эсвэл турмерикаар амталж болох юм. Энэ хоол нь гайхалтай амттай төдийгүй олон талын ашигтай.

Халуун ногоотой амтат төмс

10 Үр, жимс, самартай овьёос

Энэ хоолонд агуулагдах омега-3, төмөр, магни, кальци, витамин В болон антиоксидантуудын хослол нь ямар ч сэтгэл санааны хямралыг маш сайн эмчилж өгнө. Үүн дээрээс нэмээд сүү, гадил жимсний эсвэл хатаасан чангаанзны хэдэн зүсмийг хийгээд өгчихвөл улам баялаг болж, ашиг тус нь нэмэгдэнэ.

Үр, жимс, самартай овьёос

Ингээд бид сэтгэл хямралаас ангижрахад туслах хамгийн хямд бүтээгдэхүүнийг жагсаалаа. Ямар нэгэн шинэ зүйлийг эрэлхийлж, туршихаас бүү татгалзаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()