1
Нохой их нөхөрсөг амьтан тул шинэ жилийн баярыг том, хөгжилтэй байдлаар тэмдэглэхийг зөвлөж байна. Баярыг ойр дотны хүмүүсийнхээ хүрээнд тэмдэглэвэл аз жаргалтай ирээдүйн баталгаа болдог.
2
Шинэ жилээр ямар нэгэн шинэ зүйл тэмдэглэх ёстой. Ингэвэл дараа жилд нь бүхэлдээ амжилттай байдаг. Хэрэв он солигдонгуут хувцсаа соливол тэр жилд тухайн хүнд шинэ зүйлүүд ирдэг.
3
Ирэх онд болох бүх сонирхолтой зүйлүүдийг алгасахыг хүсэхгүй байгаа бол Шинэ жилийн орой унтаж болохгүй.
4
Шинэ жилээр гэрт мөнгө байх ёстой. Хүнд мөнгө зээлэхгүй, хүнээс мөнгө зээлэхгүй байж, өр зээл болон бусдаас авсан зүйлээ бүгдийг буцааж өг.
5
Бүтэн жилийн турш аз жаргалтай байсан хүнийг түрүүлж гэртээ оруулах хэрэгтэй.
6
Ирэх жилийн өнгө бол шар өнгө. Тиймээс Шинэ жилийн баярыг шар өнгө голчилсон байдлаар тэмдэглээрэй. Үүнд алтлаг өнгө маш их зохино.
7
Баярын маргааш буюу 1 сарын 1-нд гэрээ цэвэрлэж, юу ч гаргаж хаяж болохгүй.
8
Хөрөнгө чинээ хүсвэл Шинэ жилийн гацуур модон дээр мөнгө тавих хэрэгтэй. Ямар дэвсгэрт тавина түүгээр таны ашиг орлого өснө.
9
Шинэ жилийн орой санаандгүй байдлаар толгой дээр чинь юм унах эсвэл толгойгоо юманд цохивол тэр жилдээ азтай байдаг.
10
Шинэ жилийн орой нохой тань хуцаад байвал та бусад хүмүүстэй болгоомжтой харьцах хэрэгтэй.
11
Нохойтой бол он солигдонгуут нохойгоо хооллож, идэж байгааг нь ажиглаарай. Сайн идэж байвал ирэх онд аливаа зүйл амархан байна. Харин бага идвэл шаргуу ажиллах хэрэгтэй гэсэн үг.
12
Хуучин найзуудтайгаа энэ шинэ оныг өнгөрүүлээрэй.
Эцэст нь танд гэж хэлэхэд 2017 онд өөрт чинь тохиолдсон бүх гайхалтай зүйлсийг эргэн санаж, хамаатан садан, найз нөхөд рүүгээ залгаж тэдэнд талархал илэрхийлээрэй. 2018 онд бүх муу муухай зүйлээс өөрийгөө чөлөөлж, мартаж, зүрх сэтгэлээ хөнгөлж шинэ ондоо ороорой.