1
Байнга хэт цэвэрлэх
Арьсаа цэвэр байлгахыг хичээх нь зөв боловч 7 хоногт 2-оос их удаа скрабаар нүүрээ цэвэрлэх, лосьон, тоник зэргээр өдөр бүр арчих шаардлагагүй гэж гоо сайханчид зөвлөж байна. Учир нь та арьсаа хэт цэвэрлэснээр арьсныхаа дархлааг бууруулж өөрийнх нь хамгаалалтын гадаргууг гэмтээж, хэт хуурайшуулах нь үрчлээ үүсэх эхний шалтгаан болно.
2
Доошоо харж унтах
Олон хүн доошоо харж унтах дуртай. Гэвч ингэснээр бид арьсаа хайр найргүй дарж, механикаар гэмтээж байгаа, мөн хүчилтөрөгчийн хангамж дутагдаж, цусны эргэлтийн хэвийн байдлыг алдагдуулж байгаа юм. Хамгийн тохиромжтой унтах байрлал бол дээшээ эгц хараад хүзүүн дороо багахан дэр тавьж унтах бөгөөд энэ байрлалд таны нүүр, хүзүүний арьс зөөлөн, толигор хэвээр үлдэх болно.
3
Тамхи татах
Никотин болон бохь нь арьсыг хуурайшуулж залуу насаа хадгалах оролдлогыг үгүй хийдэг.
4
Хэт их будах
Өдрийн турш зузаан крем, хэт их будгийн дор дарагдах арьс хангалттай амьсгалж чаддаггүй. Өдрийн будагт арьс хамгаалах үйлчилгээтэй хөнгөн крем, энгэсэг л хангалттай гэж гоо сайханчид зөвлөж байна. нүүрээ будахдаа нүүрний массажны шугамын дагуу будах нь арьс сунахаас сэргийлнэ. Унтахын өмнө арьсаа сайн цэвэрлэх нь их чухал юм.
5
Дэлгэцний өмнө удаан суух
Бид маш их цагийг зөөврийн компьютер, ухаалаг утас ширтэн өнгөрөөж байна. Эдгээр ухаалаг машинууд нь юуны өмнө хүзүүг тань үрчлээтүүлдэг. Тиймээс ч нүүрний йог болон нүүр хүзүүний иллэг тогтмол хийлгэх нь чухал. Мөн хүзүү, эрүүний хооронд тэгш өнцөг үүсэхээр тэгш суух нь чухал юм.
6
Халаагуур дээр суух
Халаагуур болон бусад халаах хэрэгслүүд нь хүйтний улиралд бидний гоо сайханг устгаж байдаг. Бидний арьс хэт хуурайшиж, хурдан хөгширдөг. Үүнээс гарах гарц бол хангалттай хэмжээний ус ууж, чийгшүүлэх тос тогтмол хэрэглэх явдал.
7
Тосгүй хоолны дэглэм
Арьсанд өөх тос маш их чухал, өөх тосгүй бол арьс хуурайшиж, өнгө алддаг. Загас, самар, оливийн тос зэрэг нь цэвэр тос агуулдаг тул арьсны өнгө үзэмж, бие организмд бүхэлд нь чухал хэрэгцээтэй байдаг.
8
Халуун ус
Хэт халуун устай ванн, шүршүүр нь ачаалалтай өдрийн дараа алжаалаа тайлах сайхан арга мөн хэдий ч хэт халуун ус арьсанд үрчлээ үүсгэдэг. Халуун ус нь арьсны өөрийн тослогийг арилгаж, хамгаалах бүрхүүлийг угааснаас арьс цагаасаа эрт хөгширдөг. Зүй нь 40 хэмээс ихгүй бүлээн устай ванн, шүршүүрт орж хүйтэн усаар шавших нь таны арьсыг бэхжүүлнэ.
9
Хараа муутай байж линз, харааны шил зүүхгүй байх
Хараа муутай хүмүүс холыг харахдаа байнга нүдээ онийлгодог нь нүдний эргэн тойронд үрчлээ үүсэх шалтаг болдог. Компьютер дээр ажиллахдаа харааны шилээ зүүхээ бүү мартаарай.
10
Батгаа шахах
Батгаа шахаж болохгүй гэдгийг бүгд мэддэг ч заримдаа тэсдэггүй шүү дээ. Батгыг гараар шахаснаар халдвар орох эрсдэлтэйгээс гадна бид арьсаа гэмтээж байдаг.
11
Цагаан даавуугаа солихгүй удах
Дэрний уутан дээр бактериуд, үсний лакны үлдэгдэл зэрэг наалдсан байдаг нь унтах явцад нүүрний арьсанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс дэрний уутаа 2-3 хоногт солиж байгаарай.
12
Байнга бохь зажлах
Бохийг байнга зажлах нь гоо сайханд сөрөг нөлөөтэй. Эрүүний эцэс төгсгөлгүй хөдөлгөөн амыг тойрон үрчлээ үүсэхэд хүргэж, арьс суларч унждаг.
13
Нарны хамгаалалттай тосноос татгалзах
Нарны цацраг идэвхит туяа арьсыг эрт хөгшрүүлдэг. Иймээс нарны хамгаалалттай тос /SPF/-ыг зөвхөн амралтанд байхдаа биш, ер нь өдөр бүр хэрэглэж заншаарай. Ингэснээр арьс чинь танд талархах болно.