Таны өмнө нь сонсож байгаагүй Диснейн хүүхэлдэйн киноны нууцууд

2017-12-22, 17:00
14,818

Диснейн кино компани нь сэтгэлд хоногшиж, баяр хөөрийг мэдрүүлэх олон сайхан бүтээлүүдийг бүтээж, бидний мэлмийг мялаадаг билээ. Харин та тэдгээр кинонуудаас давтагдаж гарах дүрүүд, үйл явцын давхцлуудыг анзаарч байсан уу. Тэдгээрийн зарим нь үнэхээр сонирхолтой, тэрчлэн ангайлгамаар зүйлсүүд байх юм. Ингээд Диснейн хүүхэлдэйн киноны нууцуудтай хамтдаа танилцацгаая. 

Таны өмнө нь сонсож байгаагүй Диснейн хүүхэлдэйн киноны нууцууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Мортимер

Хамгийн эртний дүрүүдийн нэг болох Мики Маусыг Мортимер хэмээн нэрлэх гэж байжээ. Волт Дисней эхнэр Лилианаасаа энэхүү нэрийг юу гэж бодож буй талаар нь асуухад, нэр нь дүрийнхээ зан ааштай тохирохгүй байна гээд Мики Маус хэмээхийг санал болгосон байдаг. Харин Мортимер Маус нь Миккигээс өндөр, илүү өш хонзонтой хувилбар болсон бөгөөд 1936 оноос хойш хааяа хааяахан богино кино, хэвлэлд гарах болжээ.

Мортимер

14 Мики, Минни 2 нэг өдөр төрсөн

Микигийн төрсөн өдөр түүнийг зурж эхэлсэн өдөр буюу 1928 оны 10 сарын 1 юм гэж 1993 онд Волт Дисней waltdisney.org хуудаснаа зарласан байдаг. Гэвч, 1978 онд Диснейн архивыг санаачлагч Дэйв Смит энэ өдрийг "Steamboat Willie"-ийн дэлгэцнээ гарсан өдөр болох  1928 оны 11 сарын 18 болгон өөрчилсөн байна. Минни Маус нь мөн 1928 онд гарсан богино хэмжээний бүтээлээр олноо танигдсан учраас энэ өдөр бол түүний ч гэсэн төрсөн өдөр юм. 

Мики, Минни 2 нэг өдөр төрсөн

13 Холливуудын "Алдарын замнал"-д Диснейн хэд хэдэн дүрүүдийн нэр мөнхөрсөн байдаг

1978 оны 11 сарын 18-ны өдөр Мики Маус энэ хүндэтгэлийг хүртэх Диснейгийн хамгийн анхны дүр байсан төдийгүй хамгийн анхны хүүхэлдэйн киноны дүр байжээ. Үүнээс хойш Цасан цагаан, Кермит мэлхий, Доналд нугас, Винни Фүүх, Тинкер Бэлл болон Утсан хүүхэлдэйнүүд гэсэн 6 дүрүүд энэхүү "Алдарын замнал"-д нэрээ сийлүүлсэн байна.

Холливуудын "Алдарын замнал"-д Диснейн хэд хэдэн дүрүүдийн нэр мөнхөрсөн байдаг

12 Нойрсож буй гүнж болон Үнсгэлжингийн хойд эх бол нэг хүн

Мэдээж жинхэнэ амьдрал дээр л дээ. Жүжигчин Эленор Аудли дээрх 2 дүрд хоёуланд нь дуу оруулсан аж. Мөн тэрээр 1991 онд таалал төгсхөөсөө өмнө The Man from U.N.C.L.E. болон  The Dick Van Dyke Show нэвтрүүлгүүдэд оролцож, телевизийн салбарт амжилт олоод байсан юм.

Нойрсож буй гүнж болон Үнсгэлжингийн хойд эх бол нэг хүн

11 Покохантс бол бодит хүнээс дүрсэлсэн Диснейн цорын ганц гүнж

Гэвч энэ нь Дисней амьдал дээр тохиолдсон бодит түүхээс сэдэвлэн энэ хүүхэлдэйг бүтээсэн гэсэн үг биш. Smithsonian сэтгүүлд дурдсанаар, Покохантсын жинхэнэ нэр нь Амонют бөгөөд Покохантс гэдэг нь "Сахилгагүй жаал" гэсэн утгатай шог нэр нь байжээ. Тэр Жон Смиттэй учирахдаа хүүхэд байсан төдийгүй хүүхэлдэйн дээр гардаг шиг романтик харилцаагүй байсан байна.

Покохантс бол бодит хүнээс дүрсэлсэн Диснейн цорын ганц гүнж

10 Диснейд супер хүч чадалтай хоёрхон гүнж байдаг

Диснейн хүүхэлдэйн кинонууд ихэвчилэн ямар нэг ер бусын чадварыг голчлон харуулдаг хэдий ч гол дүрийн гүнж нар нь өөрсдөө тийм чадвартай байх нь ховор байдаг. Харин Рафунзэл эмчлэх чадвартай, Элса цас мөсийг удирдах чадвартай юм. 

Диснейд супер хүч чадалтай хоёрхон гүнж байдаг

9 Саллигын үс

Мангасуудын ертөнц хүүхэлдэйн киноны гол дүрийн том цэнхэр мангас болох Салли 2.3 сая ширхэг үстэй. Үс ширхэг бүрийг нь хөдөлгөөнд оруулах хэрэгтэй байсан тул зөвхөн Салли орсон нэг үзэгдлийг хийх гэж 12 цаг зарцуулдаг байжээ.

Саллигын үс

8 Бас Далматинуудын толбо

101 гөлөг хүүхэлдэйн кинонд 6.4 саяас илүү их толбо гардаг. Гөлөг тус бүр 32, тэдний эх Фердита 68 толботой бол эцэг Фонго нь 72 толботой байдаг байна. 

Бас Далматинуудын толбо

7 Хавчны жинхэнэ нэр нь Сэбастиан биш

Киноны эхлэл хэсэгт тэрээр өөрийнхөө нэрийг Хоратио Телониус Игнасиоус Крустасиоус Сэбастиан гэдгийг дурддаг. Одоо бид тэр яагаад нэрээ богиносгох болсныг ойлголоо. 

Хавчны жинхэнэ нэр нь Сэбастиан биш

6 Жононд олон амьтны шинж бий

Хүүхэлдэйн кино бүтээгч Глэн Киэнь animatedviews.com сайтад өгсөн ярилцлагандаа Үзэсгэлэнт гүнж ба Жонон хүүхэлдэйн мангасын дүрд чононы хөл, нохойн сүүл, баавгайн бие, зэрлэг үхрийн толгой, гориллагын хөмсөг, зэрлэг гахайн намалдаг, арслангын зогдор зэргийг шингээж өгсөн гэдгээ хэлжээ. 

Жононд олон амьтны шинж бий

5 Жэки Чан Диснейн 2 алдартай дүрд тоголсон

Үзэсгэлэнт гүнж ба Жонон хүүхэлдэйн хятад хувилбарын мангасын дүрд, Муланы хятад хувилбарын хурандаа Ли Шаны дүрүүдэд тус тус дуу оруулаад зогсохгүй өөрөө дуулсан байдаг. 

Жэки Чан Диснейн 2 алдартай дүрд тоголсон

4 Доналд нугасны дууг оруулсан жүжигчний бусад дүрүүд

Кларенс Наш 50 жилийн турш тоголсон Доналд нугасныхаа дүрээр алдартай. Мөн үүнээс гадна Доналдын ач зээ болох Хюй, Дюви, Луи нар, нугас Дэйсигийн эртний үеийн дүрүүдэд дуу оруулж байжээ. Тэрээр өөр урт, богино хэмжээний хүүхэлдэйн кинонд янз янзын амьтад буюу шувууны жиргээ, морь, баавгай, 101 гөлөгний гөлөгнүүд бас мэдээж нугасанд дуу оруулсан байдаг.

Доналд нугасны дууг оруулсан жүжигчний бусад дүрүүд

3 Дамбо TIME сэтгүүлийн нүүрнээ гарах дөхөв

1941 онд Диснейн 5 дахь уран бүтээл болох Дамбо хүүхэлдэйн кино нь үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, 2.5 сая ам.долларын ашиг орлого олжээ. 1941 оны 12 сарын 29-нд Дамбог "Оны шилдэг амьтан" хэмээн TIME сэтгүүлийн нүүрнээ гаргах бодолтой байсан ч Япончууд Сувдан Аралыг бөмбөгдсөн мэдээ илүү их шуугиан тарьсан ажээ. Гэсэн хэдий ч хонгорхон Дамбо маань сэтгүүлийн "Кино" хэсэгт мөнхөрчээ. 

Дамбо TIME сэтгүүлийн нүүрнээ гарах дөхөв

2 Хатагтай ба Тэнүүлч хүүхэлдэйн Хатагтайг бодит нохойноос сэдэвлэн бүтээсэн

Амьдрал дээрх бодит нохой нь ч мөн Хатагтай гэсэн нэртэй байсан бөгөөд Диснейн зохиолч Жое Грантын Спаниэл үүлдрийн нохойноос санаа авчээ. Нохойны зураглалыг харсан Волт Дисней Грантд хандаж зургандаа тохирох зохиол бичихийг даалгасан боловч энэ төсөлөө хэрэгжүүлж чадаагүй юм. Харин хожим нь  “Happy Dan, the Whistling Dog” хэмээх гудамжны нохойн талаарх түүх уншаад бодлоо өөрчилжээ. 

Хатагтай ба Тэнүүлч хүүхэлдэйн Хатагтайг бодит нохойноос сэдэвлэн бүтээсэн

1 Хатагтай ба Тэнүүлч хүүхэлдэйн киноны спагеттитэй хэсэгт Волт Дисней дургүй байжээ

Алдарт спагетти иддэг үзэгдлийг Волт Дисней анх сонсоод таагүй хүлээж авч байсан талаар студийн архивч асан Стивиг Вагнини Yahoo Movies-д дурдсан байдаг. Мэдээж 2 нохой тавагтай хоол хувааж идэнгээ тайван байх нь юу л бол. Гэвч хүүхэлдэйн киног хийж байсан анимэйтор Диснейг ятган, уг үзэгдлийг кинондоо оруулж чадсан байна. 

Хатагтай ба Тэнүүлч хүүхэлдэйн киноны спагеттитэй хэсэгт Волт Дисней дургүй байжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()