Луйврын гүйлгээнээс хэрхэн сэргийлэх вэ?

Төлбөр тооцоо байнгын шинэчлэлтэд орж буй энэ эринд бидний хамгийн чухалчлах ёстой зүйл бол аюулгүй байдал юм. Аливаа гүйлгээ, тэр тусмаа онлайн гүйлгээ хийхэд тулгарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх зөвлөгөөг Худалдаа, хөгжлийн банктай хамтран та бүхэнд хүргэж байна. 

Луйврын гүйлгээнээс хэрхэн сэргийлэх вэ?

1

Веб хаяг https://-ээр эхлэх буюу “s” үсэгтэй байх (“s” нь secure буюу аюулгүй гэсэн үгний товчлол юм);
Веб хаягын зүүн талд “Secure” гэсэн үг байх;
Веб хаягын зүүн талд ногоон цоожны зураг байх зэрэг нь тухайн веб хуудсыг баталгаатайг тодорхойлдог.

2

Аливаа хайлтын систем буюу browser автоматаар нэвтрэх нэр, нууц үг гэх мэт мэдээлэл хадгалах сонголттой байдаг. Та өөрийн картын мэдээллийг хадгалснаар, таны компьютерт нэвтэрч буй хэн ч байсан таны картын мэдээллийг ашиглах боломжтой болох тул гүйлгээ хийхдээ картын мэдээллээ хадгалахгүй байх нь чухал юм.

3

Мэдээллийн аюулгүй байдал хадгалах тал дээр нийтийн компьютер, интернет кафе зэрэг маш муу байдаг тул онлайн гүйлгээ хийхдээ ашиглахгүй байхыг зөвлөж байна.

4

Үнэгүй интернет ашигласнаар таны веб хайлт болон хувийн мэдээлэл алдагдах боломжтой болдог, тэр тусмаа картын болон дансны мэдээллийг нийтийн интернет холбоосоор дамжуулан түгээх нь маш их эрсдэл дагуулдаг юм.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.