Өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхахад тань туслах хувцаслалтууд

Илүүдэл жинтэй тэмцэх нь эмэгтэйчүүдийн хувьд нэлээд том асуудал байдаг билээ. Өөрийгөө байгаа чигээр нь хайрлах хэрэгтэй  бөгөөд бидний одоогийн бие галбирт тохирсон хувцас хаа нэгтээ байж л таарна. Харин бид үүнийг бүрэн төгс ашиглаж чаддаггүй учир хамгийн түрүүнд илүүдэл жингээ хасахыг эрмэлздэг болов уу. Ингээд хялбархан аргаар өөртөө итгэлтэй, төгс харагдах хувцаслалтыг та бүхэндээ танилцуулъя. 

Өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхахад тань туслах хувцаслалтууд

1 Цээж хэсэгт анхаарал хандуулах

Санаандгүй таарсан хэн нэгэн хамгийн түрүүнд таны цээж хэсэг рүү анхаарлаа хандуулдаг. Харин та цээж хэсгээ урт харагдуулахыг хүсэж байвал V-хэлбэртэй хувцас сонгох хэрэгтэй бөгөөд цамцны ухлаадас мэдээж тодорхой хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Хэрвээ хэт гүн ухлаадастай бол задгай харагдах болно.

Мөн энгийн үсний засалтаар илүү сайхан харагдаж болох бөгөөд чих харагдаж байхаар үсээ самнах, боох гэх мэтээр засаж болох юм.

Бас нэгэн арга бол гоёл чимэглэлээ зөв сонгох билээ. Цээж хэсгээ илүү нарийн харагдуулахыг хүсэж байгаа үед урт гоёл чимэглэл сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь бүхий л төрлийн хувцастай зохицох болно.

Цээж хэсэгт анхаарал хандуулах

2 Галбирлаг харагдах

Нэг өнгийн хувцас өмсөх нь таныг илүү туранхай, өндөр харагдуулна. Тиймээс нэг өнгийн урт даашинз, эсвэл өмдтэй костюм өмсөж, галбирлаг байдлаа тодотгоорой. 

Галбирлаг харагдах

3 Бэлхүүс

Махлаг охидууд бэлхүүсэн дээрээ анхаарал хандуулахаас маш их эмээдэг. Гэтэл энэ нь таны давуу талыг тодотгож өгч чадна. Энгийн арга бол та даашинзтайгаа зохицох бүс зүүх явдал юм.

Харин бүсээ бага зэрэг дээшлүүлвэл анхаарлыг ташаанаас цээж рүү хандуулах боломжтой аж.

Бэлхүүс

4 Өндөр харагдахыг хүсэж байвал

Мэдээж өндөр харагдахыг хүсэж байвал өндөр өсгийтийг сонгох хэрэгтэй. Өөрт эвтэйхэн байхаар өндөр өсгийтийг сонгож өмсөх нь таныг гоолиг харагдуулна. Мөн хоншоор нь нарийхан байвал илүү тохиромжтой.

Үүнээс гадна цайвар өнгийн гутлыг сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь таны арьстай ууссан мэт харагдаж, илүү өндөр, туранхай болгоно.

Өндөр харагдахыг хүсэж байвал

5 Жийнс сонгох нууц

Орчин үед жийнсний сонголт маш их болсон бөгөөд та өөрийн галбирт тохирсон жийнсийг хялбархан сонгох боломжтой. Хамгийн гол нь та бараан өнгийн нэмэлт гоёл чимэглэл, халаасгүй жийнсийг сонгох хэрэгтэй бөгөөд үүнээс гадна өмд тань томдох ёсгүй гэдгийг анхаараарай.

Жийнс сонгох нууц

6 Дотуур хувцас

Та хэчнээн сайхан хувцасласан байсан ч дотуур хувцсаа буруу сонгосон бол таны сайхан төрх тэр чигтээ сүйрэх болно. Эвтэйхэн загварууд загварлаг бус байдаг бол загварлаг нь тав тухгүй байдлыг мэдрүүлдэг. Тиймээс ихэвчлэн оёдолгүй, өөрт таарсан дотуур хувцсыг сонгоорой.

Дотуур хувцас

7 Материал

Тухайн хувцас хэдий чинээ нэг өнгөтэй байна төдий чинээ таныг илүү нарийхан харагдуулна. Тиймээс том ноосон цамцаа ноолуур эсвэл сүлжмэл цамцаар солиод үзээрэй. Сэрүүхэн улиралд таныг дааруулахгүй мөн галбирлаг харагдуулна.

Мөн шигүү, битүү материалыг сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь таны илүүдэл өөх ил гарахаас сэргийлнэ.

Материал

8 Өнгө болон хээ

Бараан өнгө мэдээж хэрэг таныг илүү туранхай харагдуулах ч бүх хувцас тань бараан өнгөтэй байх хэрэгтэй гэсэн үг биш. Босоо нарийхан судалтай хувцас таныг илүү нарийхан харагдуулах тустайг санаж яваарай. Мөн хэрвээ та тод өнгийн хувцсанд дуртай бол том хээтэйг битгий сонгоорой.

Эмэгтэйчүүдийн биеийн галбир л тэднийг цор ганц, дахин давтагдашгүй болгодог гэдгийг санах хэрэгтэй. Жиндээ анхаарал хандуулах хэрэгтэй боловч зарим нэг жижигхэн асуудлуудыг хувцасны тусламжтайгаар шийдвэрлэж болно.

Өнгө болон хээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()