1
Оксана Малаяа - Ноход өсгөсөн
1991 онд нохойн үүрэнд амьдарч байсан Оксана охиныг олсон байдаг. Түүнийг олоход тэрбээр 8 настай байсан бөгөөд архи их уудаг ээж, аав нь охиноо гэрийнхээ гадаа мартаж орхисоноос болоод охин ийм зам руу орсон ажээ. Тэрээр даарахын эрхэнд эрлийз нохдын хамт амьдарч эхэлсэн бөгөөд ноходтой цуг 5 жил болжээ. Хүнтэй харилцаагүй удсан охин ноходтой хамт байсаар 4 хөл дээрээ явж, архирч, хуцаж, түүхий мах идэж сурсанаас гадна өөр лүү нь ойртох үед шүдээ ярзайлгадаг байна. Эрлийз ноход охиныг өөрийнхөө гэр бүлийн гишүүн хэмээн тооцдог байсан ба аврагчид охиныг нохдоос салгаж авах үед ноход аврагчид руу хамаг чадлаараа дайрч байсан гэнэ. Хүнтэй харилцаж байгаагүйн улмаас хэл яриа болон нийгмийн чадваруудыг эзэмшиж огт чадаагүй түүнийг хүн болгох гэж асар их хичээл зүтгэл, цаг хугацааг зарцуулан хүний хэл зааж, эгц явахыг сургажээ. Оксана өдгөө мэдрэлийн эмгэгтэй хүмүүсийн хүрээлэнд амьдардаг бөгөөд өөрийнхөө ихэнх цагийг эмнэлгийн фермд байдаг амьтдыг асран халамжлахад зарцуулдаг.
2
Марина Чепмен - Сармагчин өсгөсөн
Колумба улсын иргэн Маринаг 5 настай байхад нь хулгайлсан бөгөөд гэмт хэрэгтнүүд цагдаа нар хайж байгааг мэдээд, охиныг ширэнгэн ойд хаяад явсан байдаг. Ганцаардаж, айсан охин маш ухаантайд тооцогддог "Capuchin" сармагчингуудтай тааралдаж 5 жилийн турш тэдний амьдралаар амьдарчээ. Сармагчингууд эцэстээ охиныг өөрийн гэр бүлийн нэгэн гишүүн хэмээн хүлээн зөвшөөрч ойгоос хэрхэн хоол тэжээлээ олж, араатан амьтдаас биеэ хамгаалахыг зааж өгөв. Маринаг анчид олсон боловч харамсалтай нь түүнийг биеэ үнэлэгчдийн газарт орхин явсан байдаг. Өдгөө тэрбээр Британид амьдардаг нэгэн эмэгтэйн охин болж аз жаргалтай сайхан амьдарч байна. Өөрийнхөө ер бусын амьдралаас сэдэвлэж "Нэргүй охин", "Сармагчингуудын өсгөсөн охины гайхалтай түүх" номнуудаа бичсэн билээ
3
Ямаануудтай өссөн хүү
1990 онд Перу улсын Андын нуруунаас нэгэн хүүг олжээ. Хүү 8 настайгаасаа хойш Перугийн зэрлэг ямаануудтай хамт амьдарсан бөгөөд зэрлэг жимс, ургамлын үндэс, ямааны сүүгээр хооллож байсан гэнэ. Хүү ямаануудтай харилцахдаа майлдаг байсан ба 2 гар нь ямар нэгэн зүйлийг барьж чадахааргүй туурай шиг болчихсон байсан гэдэг. Бараг 10 жилийн турш 4 хөл дээрээ явсан учраас түүний яснууд хэвийн бус хөгжилтэй болсон байна. Хүүг Канзас муж руу сургахаар явуулсан ба Даниел хэмээн нэр өгчээ.
4
Рочом П"нгиенг - Сармагчин өсгөсөн
Камбожийн зүүн хойд хэсэгт амьдардаг тосгоны иргэн хоол хүнс нь алга болоод байгааг анзаарч охиныг барьж авчээ. Зэргэлдээх тосгоны нэгэн эрэгтэй Рочомын сорвиор түүнийг охиноо гэдгийг таньсан ба түүний охин нь 20 жилийн өмнө буюу ердөө 8 настай байхдаа ор сураггүй алга болсон аж. Охины алхаа, нурууны өндөр зэрэг нь яг л сармагчингийнхтай адилхан байсан учраас сармагчинтай дотно нөхөрлөсөн гэнэ. Охин сайн ярьдаггүй байсан төдийгүй хувцас өмсүүлэх болгонд урж тасддаг байжээ. Шинэ гэр бүлийнхэн нь түүнийг хэвийн хүний амьдралд дасгах гэж хичээсэн боловч охин 2010 оны 5-р сард ширэнгэн ой руугаа зугтаж түүнээс хойш огт үзэгдээгүй ажээ.
5
Ваня Юдин - Шувуутай өссөн
Тортой олон шувуу тэжээдэг Оросын жирийн нэгэн орон сууцнаас 8 настай Ваня хүүг олжээ. Хүүгийн ээж түүнтэй гэрийн тэжээмэл амьтантайгаа харьцаж буй мэт харьцдаг байсан ба хүү шувуун дунд ихэнх цагаа өнгөрүүлсээр шувуу шиг жиргэж, бүр гааглаж сурчээ. Хүмүүс түүнийг олох үед хүү нэг ч үг хэлж чадахгүй байлаа. Ваня хэдийгээр хэзээ ч хүчирхийлэлд өртөж, өлсөж цангаж байгаагүй ч нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан байсан учраас түүний ээжийн хүүхэд асран хамгаалах эрхийг 2008 онд хүчингүй болгосон ба хүүг сэргээн засах эмнэлэгт хэвтүүлжээ.
6
Чонотой амьдарсан Лёока хүү
2007 оны өвлийн тэсгим хүйтэнд нарийн мөчир, навчаар хийсэн үүрэнд нэгэн хүү амьдарч байхыг Калугагийн тосгоны иргэд олсон бөгөөд цагдаа нар хүүг аврахаар түүнд ойртох үед хүү тэдэн рүү архиран хазах гэж дайрчээ. Цагдаа нар хүүг Москвагийн ойролцоох эмнэлэгт аваачихад түүний гар, хөл нь яг л чоныхтой адилхан харагдаж байсан гэдэг. Эмнэлгийн ажилчид түүнийг усанд оруулж, хумсыг нь авч, Лёока хэмээн нэрлэжээ. Харамсалтай нь хүү 24 цаг ч бололгүйгээр эмнэлгээс оргосон байдаг.
7
Тэмээн хяруултай цуг өссөн Хадара
20-р зууны эхэн үед хоёр настай Хадара нь Сахарын цөлд ганцаарханаа үлдсэн бөгөөд халуун цөлийн дундуур зовж зүдрэн явж байхад нь тэмээн хяруулууд хүүг авч явжээ. Тэмээн хяруулууд хүнтэй нөхөрлөсөн гэж огт дуулддаггүй билээ. Бяцхан Хадара эдгээр урт хөлт найзуудтайгаа бүтэн 10 жилийг өнгөрүүлсэн бөгөөд түүнийг 12 настай байхад хүн аварсан байдаг. Тэрбээр өдгөө гэр бүлтэй болсон бөгөөд хүүхдүүддээ ярьж өгөх сайхан дурсамжтай нэгэн билээ.
8
Жонн Сембуяа - Сармагчин өсгөсөн
Хоёр настай Жонн аав нь ээжийг нь хороож байхыг хараад шууд жигшин Угандагийн ой мод руу зугтаажээ. Жонн сармагчингийн сүрэгтэй 3 жил амьдарсан ба түүнийг олсон хүн нийгэмшүүлэх гэж асар их хичээсний үр дүнд тэрбээр жирийн хүн болж чадсан байдаг.
9
Иван Мишуков - Зэрлэг нохой өсгөсөн
Гэрээсээ зугтсан Москвагийн 4 настай Иван хүүг зэрлэг нохойн сүрэг авран хамгаалаагүйсэн бол тэр хэдийн амиа алдах байсан юм. Хүү бусдаас хоол гуйж, хэрэгтэй зүйлээ авахдаа хамгийн шилдэг нь байсан учраас ядах юмгүй сүргийнхээ удирдагч нь болсон гэнэ. Ноход өдрийн цагаар нэг нэгээрээ ээлжлэн Иваныг хамгаалдаг байсан бол шөнийн хүйтэн болмогц хүүг дааруулахгүйг хичээдэг байжээ. 2 жилийн дараа цагдаагийн ажилтан хүүг олж авчран нийгэмд оруулсанаар эргээд "жирийн хүүхэд" болсон түүхтэй.
10
"Муурны хүүхэд"
Гудамжны 8 золбин муур хүний хүүхдийг өөрийн зулзага мэт хайрлан өсгөсөн гээд бодохоор санаанд багтахгүй байгаа биз? Аргентины хэсэг хүмүүс нэг ойтой хүүхэд гудамжинд байхыг олжээ. Тэдгээр муурнууд хүүг хооллож, өөрсдийнхөө зөөлөн дулаан үсээрээ дааруулалгүй өсгөснөөс гадна хиргүй цэвэрхэн байлгах үүднээс биеийг нь байнга хэлээрээ долоож цэвэрлэдэг байсан ажээ.