1
Анастасия Князева, Орос
Инстаграм хуудасны хагас сая гаруй дагагчтай түүнийг гүн цэнхэр нүд нь бусдаас онцгой хөөрхөн болгодог. Дэлхий нийтэд өхөөрдөм төрхөөрөө танигдсан тэрээр хэд хэдэн хүүхдийн хувцасны брэндийн нүүр царай болсон байна.
2
Анна Павага, Орос
Баллетийн урлагаар хичээллэдэг бяцхан сахиусан тэнгэр нь 3 настай байхаасаа эхлэн, хүүхдийн хувцаснуудыг сурталчилж эхэлжээ. Мөн тэрээр олон клипэнд тоглож, кинонд ч дүрээ мөнхөлсөн аж.
3
Лорен Лунде, Өмнөд Солонгос
Түүний ээж нь Солонгос, харин аав нь Канад гаралтай аж. Хөөрхөн төрхөөрөө алдаршиж чадсан тэрээр олон хүүхдийн хувцасны сурталчилгаанд тоглосон төдийгүй таеквондогоор хичээллэдэг гэнэ шүү.
4
Хейли Васкес, Америк
Алдартай загвар зохион бүтээгч болохыг хүсдэг тэрээр 2017 онд залуу бүтээгчдийн сургуульд элсэн орж, мөрөөдөлдөө нэг алхам ойртжээ.
5
Уильям Франклин-Миллер, Австрали
Цэнхэр нүдтэй царайлаг хүүг Инстаграмын хамгийн царайлаг хүү хэмээн нэрлэдэг байна. Тэрээр өөрийнхөө зурагнуудаа цахим сүлжээнд байршуулах болсноор, алдаршиж эхэлжээ.
6
Жордан Рейнли, Америк
Америкийн алдартай олон хүүхдийн хувцасны брэндтэй хамтарч ажилладаг түүнийг хүмүүс хамгийн царайлаг гүнж хэмээн нэрлэх нь бий.
7
Ланея Грейс, Америк
Хөлд оруулагчинд сууж байхдаа л сурталчилгаанд тоглож, хөөрхөн төрхөөрөө алдаршсан тэрээр өдгөө маш олон хамтран ажиллах саналд дарагдаж, яахаа мэдэхгүй суугаа гэнэ шүү.
8
Ах дүү Колин Скотт, Камерон Скотт, Америк
Хөөрхөн ихэр ах дүүс нь аль хэдийн компаниудтай гэрээ байгуулж, өөрсдийн төрхөөрөө мөнгө олж байгаа аж.
9
Таллиа Бурк, Америк
Хараад л хайрлаад баймаар царайтай бяцхан охин нь хажуугаар өнгөрөх хүн бүрийн харцыг булааж чаддаг нэгэн. Тэрээр өдгөө маш олон сурталчилгаанд тоглоод, тун ч завгүй яваа гэнэ.
10
Анастасиа Авербух, Израиль
Израйль гаралтай үзэсгэлэнт охин нь маш олон хүүхдийн хувцасны брэндтэй хамтран ажилладаг байна.
11
Эгч дүү Меган Трүблү, Морган Трүблү, Америк
Дуучин Рианнатай тун ч адилхан хэмээн гайхагдаж байсан өхөөрдөм ихрүүдийг интернэт ертөнцөд танихгүй хүн гэж ховорхон болов уу.