1
Хайрт хүндээ хамаг бурууг бүү өг
Бурууг хэн нэгэнд тохох бол амархан. Гэвч бидний хайр дурлал, үерхэл болон гэрлэлт үүнээс болж нурах аваас хохирч үлдэх нь зөвхөн та гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Та хайртай хүндээ буруугаа өгөхөөсөө өмнө, юунаас болж тус маргаант байдал үүссэнийг өөрөөсөө асууж, хамтдаан гарцыг хайж олоорой. Ингэх нь танд илүү хялбар байх төдийгүй харилцаагаа аврахад туслана.
2
Хайртай нэгнээ битгий шүүмжилж, буруутга
Ямар ч алдаа дутагдалгүй хүн гэж хаана ч байхгүй. Тиймээс хайртай хүнээ байнга өөлж, шүүмжлэх нь харилцааг муутгахаас хэтэрдэггүй гэдгийг сайтар ойлгоорой. Харин үүний оронд түүнийг ойлгохыг хичээж, аль болох их ярилцаж байх нь чухал. Хэрүүл маргаан хийхээс илүүтэй тайван ярилцаж, хэн хэн нь ямар дутагдалтайг эелдэг атлаа зөв талаас нь хэлэлцээрэй. Энэ нь хосуудыг нэгнээ ойлгоход илүүтэй тусалж, та болон таны хайртыг сэтгэл амар байх нөхцлийг бүрдүүлнэ. Тиймээс хайртыгаа шүүмжлэхийн оронд хамтдаа бүхнийг хийгээд үзээрэй.
3
Хэн нэгэн нь хэт эрх мэдэлтэй байж болохгүй
Хосын харилцаанд хэн нэгэн нь илүү их байр суурийг эзлэх нь тун ч буруу. Энэ нь гэрлэлтийг үгүй хийх нэгээхэн хүчин зүйл болдог байна. Иймд адил тэгш эрхтэй байж, асуудал бүрээ хоорондоо ярилцаж байгаарай.
4
Байдлыг сайжруулахыг хичээ
Ямар нэгэн асуудал үүсч, хэрүүл маргаан үүсвэл хосууд хамгийн түрүүнд нэгнээ буруутгадаг. Үүнээс болж, тэд нэгэндээ гомдох эсвэл үзэн ядах сэдэл төрж, гэрлэлт сүйрдэг байна. Та энэхүү асуудлаас сэргийлэхийн тулд хайртыгаа ойлгохыг хичээж, буулт хийж байгаарай.
5
Бүх зүйлсийг нуухаа боль
Эргэлзсэн үедээ та юмыг таамаглах биш оронд нь үргэлж асууж байдлыг тодруулж байгаарай. Учир нь дотроо хуримтлуулсан зүйлээ ил гаргаагүйгээс болж, хосуудын дунд хэрүүл маргаан үүсдэг. Түүний хийж буй үйлдэл таалагдахгүй байна уу? Тэгвэл эвтэйхнээр хэлэх гээд үз. Хамгийн гол нь таалагдахгүй байгаа зүйлээ хэзээ ч битгий дотроо хадгалж байгаарай. Хосуудын харилцааг аварч үлдэхэд хамгийн чухал зүйл бол шударга байдал болоод чин сэтгэлээсээ ярилцах билээ.