Өглөө өлөн дээрээ идэж болохгүй хоол хүнс

2017-12-11, 15:31
15,706

Та өглөө босоод хамгийн түрүүнд юу иддэг вэ? Хэдийгээр бид анзаардаггүй боловч, идэж байгаа хоол бүхэн ходоодонд эерэг болон сөрөг нөлөө үзүүлж байдаг аж. Ялангуяа өглөө өлөн дээрээ идэж болох болон болохгүй хоол хүнс гэж байх аж. Өнөөдөр та бүхнийхээ эрүүл мэндэд зориулж, өглөө идэж болохгүй хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ.  

Өглөө өлөн дээрээ идэж болохгүй хоол хүнс

1 Хоосон ходоодон дээр халуун ногоо шууд идэж болохгүй

Сүүн бүтээгдэхүүн ходоодны ханыг тайвшруулж, халуун ногооны галыг унтраахад төгс зохицсон хүнс. Тиймээс Энэтхэгийн үндэсний хоолууд ихэвчлэн тарган соустай байдаг. Хэрэв та өлсгөлөн байгаад халуун ногоотой хоол идэх гэж байгаа бол эхлээд хэдэн балга сүү уух юм уу тослоггүй тарагнаас хоёр халбагыг идээрэй. Үүний дараа халуун ногоотой хоолоо идвэл ходоод илүү тайван байж, хоол боловсруулах системд ямар нэгэн цочроо үүсэхгүй.  

Хоосон ходоодон дээр халуун ногоо шууд идэж болохгүй

2 Өлөн ходоодон дээрээ зөвхөн жимс идэж болохгүй

Алим, лийр нь өлсөх мэдрэмжийг дардаггүй бөгөөд дотор нь агуулагддаг сахар амттаны сахраас илүү удаан цусанд нэвтэрдэг учраас идэх дур хүслийг бууруулдаггүй байна. Иймд ходоод хоосон үед жимс идэх болбол дангаар нь идэхгүйгээр уураг ихтэй хоол хүнстэй хольж идэх хэрэгтэй. Ингэснээр удаан шингэж, ходоод хоосон үед ялгарч, тархинд дохио өгдөг грелин дааврыг дарангуйлдаг аж.   

Өлөн ходоодон дээрээ зөвхөн жимс идэж болохгүй

3 Өлссөн үедээ хөнгөн зууш, чипс, жигнэмэг зэргийг дангаар нь идэж болохгүй

Өлссөн үедээ юм уу өглөө өлөн элгэн дээрээ утсан бяслагийг жимстэй хамт идвэл тун сайн. Харин хөнгөн зууш, чипс, жигнэмэг зэргийг хоосон ходоодон дээр идэх нь тохиромжгүй аж. Жигнэмэг хэдий өндөр илчлэгтэй ч өлсөхийг болиулдаггүй. Мөн их хэмжээгээр идэх нь ходоодонд муу гэдгийг ч дурдах нь зүйтэй. Энэ нь дахин идэх хүсэл төрүүлж, ходоодонд муугаар нөлөөлдөг байна. Тиймээс зууш идэхээр бол тахианы мах юм уу цацагт хяруулын махтай зууш хийж идэх нь тохиромжтой.

Өлссөн үедээ хөнгөн зууш, чипс, жигнэмэг зэргийг дангаар нь идэж болохгүй

4 Жүрж, гаа, кофе, кетчуп нь хоосон ходоодонд хүчтэй нөлөөлдөг

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь ходоодонд их хэмжээний хүчил бий болгодог бөгөөд хэрвээ ходоод хоосон үед идвэл цөсийг өвчлүүлдэг байна. Ходоод хоосон үед гэдсэн дотор их хэмжээний хүчил ялгарсан байдаг. Тиймээс дээрх хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж, бүр их хүчилтэй болгох нь буруу аж. Түүний оронд ходоодны хананд сайнаар нөлөөлж, хүчлийг саармагжуулах хоол хүнс идэх хэрэгтэй. Ходоод хоосон үед кофе уух нь ходоодны салст бүрхэвчийг гэмтээдэг. Мөн жүрж, гаа, кетчуп зэрэг хүчтэй амттай, хүчиллэг зүйлс ч гэсэн ходоодны салст бүрхэвчийн үрэвсэлтэй болоход нөлөөлдөг байна.

Иймд хүнсний ногоо идэх хэрэгтэй. Учир нь ихэнх хүнсний ногоо хурдан хугацаанд хүчил ялгаруулдаггүй шинж чанартай. Түүнчлэн их хэмжээний эслэг агуулдаг болохоор ходоодны салст бүрхэвчинд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа вандуй, нухсан төмсийг өлслөгөн үедээ идэх нь хамгийн тохиромжтой.     

Жүрж, гаа, кофе, кетчуп нь хоосон ходоодонд хүчтэй нөлөөлдөг

5 Өлссөн үедээ шууд суши идэж болохгүй

Өлссөн үед цагаан будааг шар буурцгийн цууны хамтаар идэх нь ходоодонд хор хөнөөл учруулдаг. Цагаан будаанд хангалттай хэмжээний эслэг байдаггүй учраас давсархаг цуугаар даруулж иддэг. Гэсэн ч тархины өлсч, цангасан мэдрэмж дарагддаггүй. Үүнээс болж ходоод ч мөн хямардаг байна. Иймд хоосон ходоодон дээр цагаан будаа идэхээр болбол өргөс хэмх мэтийн хүнсний бүтээгдэхүүнүүдтэй хольж, салат хийж идэх хэрэгтэй.   

Өлссөн үедээ шууд суши идэж болохгүй

6 Ходоод хоосон үед согтууруулах ундаа ууж болохгүй

Мэдээж ходоод хоосон үед архи, шар айраг зэрэг согтууруулах төрлийн ундаа ууж болохгүй. Хэрэв уувал ходоодонд муугаар нөлөөлж, хурдан согтож, дараа нь илүү их хоол хүнс идэхийг хүсдэг. Энэ үед буюу ходоод хоосон, халамцсан үедээ чипс, пицца зэргээс татгалзах хэрэгтэй. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд илүү их согтооно. Яагаад гэвэл дээрх бүтээгдэхүүнүүд тархинд сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлдэг лептин хэмээх дааврын хэмжээг нэмэгдүүлдэг. Тиймээс эхлээд бага хэмжээгээр ч болов хооллох хэрэгтэй. Согтууруулах ундааны өмнө давсалсан самар идэж болохгүй тул тахианы мах, шарсан ногоо зэргээр хийсэн хөнгөн атлаа шим тэжээллээр баялаг зууш идээрэй.

Ходоод хоосон үед согтууруулах ундаа ууж болохгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()