Бидний хэзээ ч амсаж үзээгүй амттангууд

Улс орон бүрт тэдний соёлын онцлог, сэтгэлгээнээс хамаараад иддэг амттан, хоолууд нь харилцан адилгүй байдаг. Зарим нь хоолыг үнэхээр амттай, харагдах байдлаасаа ч тэр арааны шүлс асгаруулам сайхан байлгахыг зорьдог бол харин эсрэгээрээ хүний дуршил буурах хачирхалтай байдлаар чимэглэх, хийх нь цөөнгүй байх юм. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй хамтдаа танилцана уу.

Бидний хэзээ ч амсаж үзээгүй амттангууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цагаан цуутай бялуу

Цагаан цууны найрлага бүхий энэхүү хачирхалтай бялуу нь таргалуулдаггүй гэнэ. Тиймээс ч гадны охид бүсгүйчүүд ихээр хэрэглэдэг. Бялууг зөвхөн гурилаар хийдэг хэмээх ойлголтыг эвдэж, цагаан цууг гол орцоо болгосон нь үнэхээр гайхалтай ч бас хачирхалтай юм. Магадгүй та үүнийг идээд сэргэх мэдрэмжийг ч авах юм билүү?

Цагаан цуутай бялуу

2 Муурны баас шиг бялуу

Гэртээ муур тэжээдэг хүмүүс л үүнийг ойлгоно. Харагдах байдал тиймхэн боловч амтны хувьд бол яриангүй гайхалтай гэнэ. Харагдаж байгаачлан муурны ялгадсыг санагдуулам шоколад, харин бохир элс шиг харагдах бялууны гурил зэргүүд нь үнэхээр сайхан хоршино. Ихэвчлэн амйшгийн баяраар хүмүүс иймэрхүү бялууг хийдэг байна. 

Муурны баас шиг бялуу

3 Муудсан бяслагтай амттан

Бяслагийг удаах тусам амт нь хурц болж, хөгцөрч, эвгүй амт үнэртэй болдог шүү дээ. Ялангуяа гадны бяслагууд манай бяслагийг бодоход хамаагүй зөөлөн, нялцгар байдаг. Ихэнх газар энэхүү аймшигтай зоогийг хорьсон ч, зарим улсууд уламжлал, мухар сүсэгт автан хийсээр байгаа гэнэ.

Муудсан бяслагтай амттан

4 Цусан бялуу

Тийм ч хачирхалтай аймшигтай харагдахгүй байгаа биз. Гэхдээ л тэд үүнийгээ цусан бялуу хэмээн нэрлэдэг. Учир нь бялууны оронд, аньс, улаан жимсгэнэ ордог болоод тэр шүү дээ. Швед болон Финлянд нутгийн ард иргэд энэхүү амттай бялууг өглөөний зоогон дээрээ иддэг байна. 

Цусан бялуу

5 Загасны түрстэй бялуу

Элдэж, нимгэлсэн гурилан дотроо загасны түрс амталж хийгээд тосонд хайрдаг тул манайхаар бол хуушуур л гэсэн үг. Тус зоогийг ихэвчлэн Европын орныхон түгээмэл хэрэглэдэг. Мөн маш хүндтэй, үнэтэй зоогуудын нэг гэнэ шүү... Тэр ч бүү хэл Английн хатан хаан II Элизабет (Elizabet) ч үүнээс татгалзаж чадахгүй гэхээр үнэхээр амттай байх нь.

Загасны түрстэй бялуу

6 Жимстэй пицца

Махтай, мөөгтэй, холимог гээд л төрөл бүрийн амтат пиццаг сонсож байсан биздээ. Тэгвэл та урьд нь жимстэй пицца байдаг талаар сонсож байсан уу. Үнэхээр хачирхалтай сонсогдож байгаа биз? Гэхдээ л үнэхээр амттай харагдаж байна. Тус пицца нь Англи улсад түгээмэл худалдаалдаг бөгөөд охид бүсгүйчүүд, бяцхан хүүхдүүдийн дунд ихээхэн эрэлттэй байдаг гэнэ.

Жимстэй пицца

7 Хавчтай зайрмаг

Далайн амьтадтай зайрмаг байна гээд төсөөл дөө. Зайрмаган дунд наймаалж, эсвэл хавчны хэсэг гараад ирвэл битгий гайхаарай. АНУ-ын Массачусетс мужид энэхүү хачирхалтай зайрмагаар үйлчилдэг ажээ. Зайрмагны найрлагад хавч, ванил, масло, цөцгий ордог байна. 

Хавчтай зайрмаг

8 Чанасан жимс

Танд яг л варень, чанамал шиг сонсогдож байна уу. Гэхдээ энэ нь тэдгээрээс харьцангуй өөр юм. Желатин ихээр агуулдаг тул бүхэллэг,  наалдамхай чанар ихтэй гэнэ. Бяцарч, нухаш болохгүй, жимс нь бүхлээрээ байдгаараа онцлогтой. Ихэвчлэн нялцгар биш, хатуу жимсээр ийнхүү бэлтгэдэг байна.

Чанасан жимс

9 Улаан шоштой бялуу

Ихэвчлэн Азиуд түгээмэл иддэг. Яг л царцаамаг шиг харагдаж байгаа биз. Дотор нь улаан шошыг чанаж хийдэг ажээ. Хоолны дараа болон хачир болгон идэхэд тохиромжтой.

Улаан шоштой бялуу

10 Тостой бялуу

Тостой зайрмаг идэж байна гээд төсөөлдөө. Ялангуяа тэр нь царцсан хэсэг нь үзэм болон бурамтай байна гэвэл ямар вэ? Англи болон Өмнө зүгийн нутгаар энэхүү хачирхалтай зоогийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд эрэл ихтэй байна. Ялангуяа үдийн зоогон дээр хүмүүс жимсний шүүстэй хольж зооглодог гэнэ шүү.

Тостой бялуу

11 Суултууртай зайрмаг

Сүүлийн үед бидний эргэн тойрон, хоол хүнс гээд л бүхий л зүйлс маш хачирхалтай, этгээд загвар, амттай болсоор байна. Тайван болон Японд суултууран зайрмаг худалдаалдаг ажээ. Харж байгаачлан зайрмагны таваг яг л суултуур шиг загвартай бөгөөд харин зайрмаг нь хүрэн бор, хар өнгөтэй ялгадас шиг хэлбэр дүрстэй байх аж. Энэ нь залууст ихээхэн таалагдаж, ихээр үйлчлүүлж байна.

Суултууртай зайрмаг

12 Нухаш

Английн үндэсний уламжлалт зоогуудын нэг тус хоол нь лимон, масло, элсэн чихрийн найрлагатай нухаш ажээ. Амтын хувьд исгэлэн хэрнээ чихэрлэг гэнэ. Мөн лимоны оронд жүржийг орлуулж болдог. Хүмүүс ч мөн энэхүү амттанд үнэхээр тааламжтай ханддаг ажээ.

Нухаш

13 Хуруутай жигнэмэг

Яг л аймшгийн баярыг санагдуулам энэхүү аймшигтай бялуу нь хүний эд эрхтэн, хуруу, тархи зэрэг хэлбэр дүрстэй байна. Гадаад байдал үзэмжний тухайд хальтхан харвал бодит хэмээн андуурам энэхүү бялуу нь хэмжээ, төрлөөсөө шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй. Сонин хачин, адал явдалд дурлагсдад таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Хуруутай жигнэмэг

14 Цөцгийтэй жигнэмэг

Англид байдаг тус амттан нь бүсгүйчүүдийн дунд эрэлт ихтэй гэнэ. Нөгөөтэйгүүр цагаан соусыг эр хүний үрийн шингэнтэй адилтгах нь бий. Тиймээс ч үүнийг "Spotted dick" хэмээн нэрлэдэг. Цагаан соусаар амталсан, бурамтай жигнэмэгийг ихэвчлэн баярын өдрүүдээр зооглодог аж.

Цөцгийтэй жигнэмэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()