Таны амьдралыг тодорхойлох хөгжилтэй асуултууд

Өөрийгөө ямар хүн бэ гэдгийг хүн бүр л мэдэхийг хүсдэг нь гарцаагүй. Тэгвэл энэ удаад та бүхэндээ сонирхолтой асуултуудад хариулж, өөрийгөө улам таних боломжийг олгож байна. Та дараах зурагнуудыг хараад тухайн нөхцөлд ямар хариу өгөх байснаа бодож, хариугаа тайлбар хэсгээс тулгаж хараарай. 

Таны амьдралыг тодорхойлох хөгжилтэй асуултууд

1 Таны урд хайрцаг байна. Та тэр хайрцаг дотор юу байгаа гэж төсөөлж байна вэ?

Таны урд хайрцаг байна. Та тэр хайрцаг дотор юу байгаа гэж төсөөлж байна вэ?

2 Танд хаана ч хамаагүй мөн ямар ч төрлийн байшинд амьдрах боломж олдвол та хаана мөн ямар байшинг сонгох байсан бэ?

Танд хаана ч хамаагүй мөн ямар ч төрлийн байшинд амьдрах боломж олдвол та хаана мөн ямар байшинг сонгох байсан бэ?

3 Элсэн цөлд явж байхад таны урд тосгон харагдана. Харин өөр зүг рүү харвал баян бүрд харагдах болно. Та хаашаа зүглэх байсан бэ?

Элсэн цөлд явж байхад таны урд тосгон харагдана. Харин өөр зүг рүү харвал баян бүрд харагдах болно. Та хаашаа зүглэх байсан бэ?

4 Гэнэт бүх юмаа алдвал та яах байсан бэ?

Гэнэт бүх юмаа алдвал та яах байсан бэ?

5 Хэрэв өнөөдөр ажлын өдөр болохоос нэг өдрийн өмнө байсан бол та юу хийхийг хүсэх байсан бэ?

Хэрэв өнөөдөр ажлын өдөр болохоос нэг өдрийн  өмнө байсан бол та юу хийхийг хүсэх байсан бэ?

6 Томоохон асуудалд ороход та хэнээс тусламж авах вэ? Эсвэл өөрөө шийдэхийг илүүд үзэх байсан уу?

Томоохон асуудалд ороход та хэнээс тусламж авах вэ? Эсвэл өөрөө шийдэхийг илүүд үзэх байсан уу?

7 Хэдэн настайдаа та мөнх амьдрахыг хүсэх байсан бэ?

Хэдэн настайдаа та мөнх амьдрахыг хүсэх байсан бэ?

8 Амьд явах зөвхөн ганц өдрийн хугацаа танд үлдсэн бол та юу хийж өнгөрөөх байсан бэ?

Амьд явах зөвхөн ганц өдрийн хугацаа танд үлдсэн бол та юу хийж өнгөрөөх байсан бэ?

9 Гал гарч байх үед гэрээсээ та зөвхөн нэг зүйлийг авч болно гэвэл юуг авах байсан бэ?

Гал гарч байх үед гэрээсээ та зөвхөн нэг зүйлийг авч болно гэвэл юуг авах байсан бэ?

1. Тус хариулт таныг азанд хэр их итгэдэг талаар тайлбарласан болно. 

  • Хэрэв та ямар ч үнэ цэнэгүй зүйл дотор байгаа гэж бодсон бол та өөртөө аз ирэхийг хүлээдэггүй нэгэн юм.
  • Хэрэв та үнэ цэнэтэй зүйлийг дотор нь байна хэмээн төсөөлсөн бол та тэр зүйлийг нууцхан авахыг хүсдэг.
  • Хэрэв та хоосон гэж бодсон бол азанд итгэдэггүй хүмүүсийн нэг аж

2. Таны сонгосон газар 

  • Таны хамгийн түрүүнд бодогдсон газар өөрийн тань амьдардаг орчин бол та байгаадаа сэтгэл хангалуун байж чаддаг нэгэн юм.
  • Хэрэв таны төсөөлсөн газар хол бол та мөрөөдөгч мөн романтик хүн аж 
  • Харин та юу ч бодож чадаагүй бол хүнтэй амархан ойртох тал дээр тааруухан.

3. Энд таны өгсөн хариулт өөрийг тань ажилдаа ямар хандлагатай байдгийг илэрхийлнэ 

  • Хэрэв таны хариулт баян бүрд байсан бол та амралтыг хамгийн түрүүнд тавьдаг хүн юм. Танд дүрэм журам таалагддаггүй. Ажлыг хойш нь тавих тохиолдол гарч болох ч, та олон юмыг зэрэг хийх чадвартай аж. 
  • Хэрэв та тосгоныг сонгосон бол зарчимч нэгэн байх магадлал өндөр. Бүх ажлаа цаг тухайд нь амжуулдаг зан чанартай бөгөөд өөрийн ажлыг эхлүүлэх биш дуусгах дуртай нэгэн билээ. 

4.Хэрэв таны хариу: 

  • "Бүгдийг шинээр эхэлнэ" гэсэн утгатай байсан бол та бүх хариуцлагыг өөр дээрээ тавьдаг хүмүүсийн нэг.
  • Та хэрэв юу хийхээ мэдэхгүй төөрсөн бол хий дэмий зүйлд санаа зовдог мөн шалихгүй асуудалд анхаарлаа хандуулдаг хүн аж. 

5. Энэхүү асуултын хариулт таныг мөнгө яаж үрдэг талаар тайлбарласан байх аж. Учир нь амралтын өдөрт та юу ч хамаагүй хийх чөлөөтэй болдог нь таны өгсөн хариулт өөрийг тань илэрхийлэх болно. 

  • Хэрэв гэртээ амрахаар шийдсэн бол та мөнгө их үрэхийг хүсдэггүй хүн.
  • Хэрэв та өөрийгөө дэлгүүрт байгаагаар төсөөлсөн бол таны мөнгө үргэлж олон зүйлд үрэгддэг гэсэн үг. 
  • Хэрэв спортоор хичээллэж байна гэж төсөөлсөн бол та эрсдэлтэй нүүр тулах дуртай.
  • Хэрэв та зөвхөн зугаалах талаар бодсон бол мөнгөний асуудалд няхуур хандаж, амархан юманд мөнгө үрээд байдаггүй хүн юм.

6. Хэрэв та: 

  • Өөрийн асуудлыг өөрөө шийдэхээр сонгосон бол бие даасан, өөртөө итгэлтэй хүн юм. 

  • Ойр дотны хүмүүс рүү хандахаар шийдсэн бол та өөртөө бага зэрэг итгэлгүй мөн хариуцлага хүлээхээс татгалздаг нэгэн.

  • Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авна гэж төсөөлсөн бол та бол реалист үзэлтэн. 

7. Таны сонгосон нас өөрийн тань хамгийн жаргалтай байсан үеийг илтгэнэ.

  • Хэрэв та бага насруугаа буцаад явахыг хүссэн бол та хариуцлагаас зугтаахыг хүсэж буй хүн юм. 
  • Хэрэв та одоо цагийг сонгосон бол та бодолдоо үнэнч мөн амжилттай явах магадлалыг бусдад харуулдаг нэгэн.
  • 40 гаруй настай хүмүүс нөгөө талдаа өөрөөсөө 10 насаар бага үеэ бодох хандлагатай байдаг. 

8. Хэрэв та:

  • Ойр дотны хүнтэйгээ цуг байхыг сонгосон бол та мэдрэмтгий.
  • Хэрэв ганцаараа үлдэнэ гэж бодсон бол танд яг одоогоор ямар ч амьдралын эрч хүч байхгүйг илтгэнэ .
  • Хэрэв та юу ч хамаагүй чөлөөтэй хийхээр шийдсэн бол таныг хувь тавиландаа бат итгэлтэй гэдгийг харуулж байгаа юм.
  • Хэрэв бусад өдрүүдэд хийдэг зүйлээ хийхээр бодсон бол та өөртөө итгэлтэй мөн амархан бууж өгдөггүй хүн аж.

9. Хэрэв та ингэж шийдсэн бол: 

  • Зургийн альбом эсвэл түүнтэй ижилхэн зүйлийг авахаар сонгосон бол та бол хэт мэдрэмтгий хүн. 
  • Хэрэв та ямар нэгэн хувцас сонгосон бол та юманд болгоомжтой ханддаг хүн аж.
  • Хэрэв ямар нэгэн үнэтэй мөн амьгүй зүйлийг сонгохоор шийдсэн бол та бол материалист хүн.
  • Хэрэв ямарваа нэгэн чухал гэж бодсон цаастай холбоотой зүйлийг сонгосон бол та юмыг үргэлж практикаар хардаг хүн аж.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()