1
Зоригтой, хүчтэй харагд
Дайрч байгаа хүнээ довтолхоос нь өмнө өөрийгөө хамгаалах хамгийн сайн "техник" бол аль болох зоригтой, хүчтэй харагдах юм. “Таньд халдаж, дээрэмдэх гэсэн хүн "сунжирсан асуудал"-д орохыг хүсдэггүй бөгөөд тэд аль болох сул дорой хүнийг байгаа болгодог” гэж Лос Анжелес дахь "Krav Maga Worldwide" тулааны сургуулийн багш дасгалжуулагч Росс Касио (Ross Cascio) хэлсэн удаатай. Хүнтэй хамт явж байхыг хичээгээрэй. Ганцаараа явж байгаа тохиолдолд анхаарал болгоомжоо дээд зэргээр төвлөрүүлж, айж сандарсан ч сандраагүй мэт дүр эсгэ. Сонин сонсогдож магадгүй ч харанхуй гудамны захаар явахаас яг голоор нь алхах нь аюул багатай байдаг гэж Росс Касио дурдсан байна.
2
Тэвэрхэд хүндрэлтэй болго
Хэрвээ таны араас хүн дайрч араас чинь тэврээд авах юм бол хамгийн гол нь та тэврэхэд буюу өргөж авч явахад хэцүү болгох хэрэгтэй. Жаахан хүүхдүүд, нохойнууд яаж гүйж дүрсгүйтдэгийг санаарай. “Биеийн жингээ доод хэсэгтээ төвлөрүүлээд, өвдгөө нугалаад, өгзгөө доошлуулаарай. Ингэвэл таны биеийн жин хүндэрч өргөхөд хэцүү болох болно” гэж Росс Касио багш зөвлөж байна. Мөн барьцгүй болгохын тулд биеэ хоёр хажуу тийшээ савчиж, "эмзэг газар" нь цохихыг хичээгээрэй.
3
Багалзуурдвал эрхий хурууг нь онил
Хэрвээ хэн нэгэн таны хоолойг боосон бол бүх хуруунд нь биш харин гол хүч нь болж байгаа эрхий хурууг нь тавиулахыг хичээгээрэй. Эрхий хуруугаа долоовор хуруутайгаа нийлүүлж С үсэг хэлбэртэй болгоод дайрсан хүнийхээ гаран доор аль болох гүнзгий оруулж, тохойгоо нугалаад, аль болох эрхий хурууг нь тавиулахыг оролдоорой. Гарыг нь тавиулж байхдаа хөлөөрөө өшиглөх нь өөрөөсөө холдуулахад туслах болно.
4
Хоолой боосон гарнаас мултрах арга
Хүзүүг тань тохой хэсгээрээ боож, гараа мөрөн дээгүүр тань давуулахыг гараараа хоолой боох гэнэ. Аль хэсгээс нь салгах гэж оролдсоноос хамаарч та өөртөө зугтаах боломж бүрдүүлнэ. Мөрөн дээрх гарыг нь салгуулах гэж оролдоорой. Мэдээж нөгөө талыг нь салгана гэдэг боломжгүй. Хуруугаа С хэлбэртэй болгоод дайрч буй хүнийхээ гарыг салгах нь амьсгалах боломж олгоно.
5
Эмзэг газар руу нь дайр
Хариу цохилт хийх бол дайрч буй хүнийхээ зөвхөн цээж эсвэл гар руу нь цохих хэрэггүй. Хүний бие хэвлий, хөл, бусад хэсгийн булчингаа чангалан цохилтоос хамгаалж болох боловч тэгэх боломжгүй хэсгүүд мөн байна. “Төвөнх, бөлдөг гээд бүхий л хэсгийг нь байгаа болгоорой” гэж Росс Касио зөвлөж байна. Цавь, хамар, нүд ч гэсэн эмзэг газар учраас эсрэг хүндээ хохирол учруулах хамгийн тохиромжтой хэсгүүд нь эдгээр газрууд байдаг юм.
6
Цохилт хийхэд биеэ бэлэн байлга
Эсрэг хүн чинь ч бас эмзэг газрууд руу цохино гэдгийг мэдэж магадгүй тул та ч гэсэн зодолдох нөхцөл байдалд орвол өөрийнхөө нүүрийг хамгаалаарай. Гараа атгаад, хурууныхаа үзүүрийг хөмсөг эсвэл чихнийхээ дээд хэсэгтэй ижил түвшинд дээш нь өргө. Эрүү, аман хэсэгтээ цохиулвал ухаан алдах эрсдэлтэй тул эрүүгээ доошлуулж, духаа өргөх нь зүйтэй.
7
Цохилт ирэхэд биеэ хэрхэн хамгаалах вэ?
Эгц өөдөөс эсвэл хажуу талаас гэсэн 2 төрлийн цохилт байдаг. Эгц өөдөөс ирсэн цохилтыг гараараа түлхэж зайлуулах бол хажуугаас ирсэн цохилтоос бултахад амаргүй тул гараараа хааж, гараа бамбай болгон ашиглах хэрэгтэй.
8
Өшиглөхдөө хөлөө тэгшхэн байлга
Хөлөөрөө өшиглөхдөө хөлийнхөө хуруу хэсгээр цохиод, шагайгаа сул байлгах хэрэгтэй гэж та бодож байж магадгүй. Гэхдээ энэ нь та зөвхөн хөлийн 5 хурууныхаа хирээр л өшиглөж байгаа гэсэн үг. Үүний оронд хөлөө тэгшлээд, гутлынхаа үдээсэн хэсгээрээ өшиглөөрэй. Ингэснээр илүү том зайд өвчин мэдрэгдэнэ.
9
Хэзээ бууж өгөхөө мэддэг бай
Зэвсэгтэй нэгэн таны цүнх, түрийвчийг дээрэмдэх гэж оролдвол баатар болох гэж битгий оролдоорой. “Дахин авч болохооргүй зүйл таны цүнхэнд байхгүй л бол зүгээр л өгөөд явуул” гэж Росс Касио хэлжээ. Кредит карт, утсаа дахиад л авчихна. Таны амьдралтай дүйцэх юу ч байхгүй шүү дээ.
10
Бэлд, давт, хичээллэ
Энэ аргуудыг уншаад марталгүй давтаж хийж үзээрэй. Аюултай нөхцөл байдалд орсон үед энэ нь илүү үр дүнтэй. Бие хамгаалах урлагийн сургалтанд суух нь ийм нөхцөлд үзүүлэх таны хариу үйлдлийг бэлддэг. Росс Касио “Та заавал тулааны мастер болох албагүй. Болгоомжтой байхыг хүсч, тулааны талаар ойлголттой болж, юу чадахаа мэдэхийг хүсвэл сургуулилт хийн, амьдралынхаа нэг хэсэг болгоорой” хэмээжээ.