Дэлхийн хамгийн чанартай гоо сайхны брэндүүд

Өнөөгийн нийгэмд хүн болгон л гоо сайхандаа ихээхэн анхаарах болсон. Чанартай гоо сайхны бүтээгдэхүүндээ ч харамгүй мөнгө зарцуулдаг. Тиймдээ ч гоо сайхны бараанууд хамгийн их борлуулалттай нь. Сонирхолтой судалгааг хүргэхэд, эмэгтэйчүүд жилдээ нийт 100 тэрбум ам долларыг зөвхөн гоо сайхны хэрэгсэлд зарцуулдаг гэсэн тоо ч байдаг.  Үүнийг буруутгах аргагүй юм. Учир нь бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдэд ч гэсэн гадаад төрхөндөө чухал нөлөө үзүүлдэг. Өөртөө итгэх итгэлийг бий болгох гээд тоочоод байвал их. Ингээд та бүхэнд дэлхийд чанараараа танигдсан 10 гоо сайхны брендийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн чанартай гоо сайхны брэндүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "Smashbox"

Smashbox-ийг анх ах дүү Дийн мөн Дейвис Фактор (Dean, Davis Factor) нар үүсгэн байгуулжээ. Бүсгүйчүүдийн анхаарлыг эрхгүй татдаг энэхүү бүтээгдэхүүн нь ямар ч тос агуулаагүй бөгөөд уруул болон нүдний будгандаа хамгийн ихээр ач холбогдол өгдгөөрөө бусдаас өөр юм.

"Smashbox"

9 "NU SKIN"

Энэхүү компани арьсны эрүүл мэнд болон хөгшрөлийн эсрэг чанартай бүтээгдэхүүн гаргахыг эрхэмлэдэг юм. Хөгшрөлийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бүтээгдэхүүнүүд дундаасаа манлайлагчидын нэг бол яах аргагүй "NU SKIN". 1984 онд Ютагийн Провод анх бүтээгдсэн бөгөөд найрлагадаа антиоксидант ихээр агуулсан учир таны нүүрний бохирдолтой  маш сайн тэмцэж чаддаг байна. Мөн давхар нарнаас хамгаалалттайгаас гадна ямар нэгэн үнэргүйгээрээ бусдаасаа давуу талтай юм.

"NU SKIN"

8 "ORIFLAME"

Тус брендийг мэдэхгүй монгол хүн гэж бараг л байхгүй. Дөчин жилийн түүхтэй тус компани нь хүний биеийн онцлогийг сайтар судалсны үндсэн дээр ямар нэгэн химийн бодис агуулаагүй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Анх Шведэд ах дүү Жон болон Роберт нарын гар доор бүтээгдсэн тус компани нь 100 гаруй эрдэм шинжилгээний багийн гишүүдтэй бөгөөд үргэлж шинэ бүтээгдэхүүнийг тогтмол гаргаж байдгаараа дэлхийд танигдсан байна.

"ORIFLAME"

7 "ELIZABETH ARDEN INC"

Дэлхийн нэг дүгээр дайны үеэр Элизабет Арден гоо сайхны бүтээгдэхүүнээ борлуулж байсан түүхтэй юм. Тухайн компани нь дээд зэрэглэлийн мөн чанараараа олон нийтэд танигдаж чаджээ. Анх 1910 онд Америк бүсгүйчүүдэд "Red Door Salon" хэмээх газраар бүтээгдэхүүнээ зарж эхэлж байжээ. Сормуус болон уруулын будгаараа алдартай бөгөөд тус компани сүрчигийг ч мөн адил борлуулдаг. Энэхүү бүтээгдэхүүний үүсгэн байгуулагч нь TIME сэтгүүлийн нүүр хуудсанд гарсан хамгийн анхны эмэгтэй бөгөөд түүний бүтээгдэхүүн чансаагаараа дэлхийд дээгүүрт ордог байна.  

"ELIZABETH ARDEN INC"

6 "ARTISTRY"

Тус бренд нь Африк болон Газар дундын тэнгист ургадаг жимсээр бүтээгдэхүүнээ хийдгээрээ онцлог юм. Улмаар тэд чанарын өндөр босгыг давж дэлхийд хурдан танигдсан брендүүдийн нэг билээ. Дэлхий даяар нийтдээ 108 улсад энэхүү гоо сайхны брендийг албан ёсоор борлуулдаг бөгөөд нүүрний арьсанд тохиолддог асуудал болгоныг шийдэж өгсөн олон төрлийн бүтээгдэхүүнүүдээрээ онцгой юм.

"ARTISTRY"

5 "ESTEE LAUDER"

Нью Йорк хотын Мидтаун Манхаттанд Эстэй Лаудер болон Жозеф Лаудерийн хамтын санаанд анх "ESTEE LAUDER" зохиогдож байжээ. Мөн уг компани нь эрчүүдэд зориулж гоо сайхны бүтээгдэхүүн гаргаснаараа анхдагч нь болж чадсан юм. Сормуусны будаг мөн уруулын будаг нь өөлөхийн аргагүй төгс бөгөөд үс арчилгаа болон сүрчиг гээд бусад төрлийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай. 

"ESTEE LAUDER"

4 "MAC"

1984 онд Франк Тоскан болон Франк Ангело нар зөвхөн мэргэжлийн нүүр будагчдад зориулж анх бүтээгдэхүүнээ гаргаж байжээ. Одоо бол бүх хүмүүсийн гарт үйлдвэрлэж чаддагаараа тэд ажиллах хүчээ асар хурдан хугацаанд нэмж чадсан байна. Бүх төрлийн нүүр болон хумс арчилгааны барааг зардаг учир та тус компанийн дэлгүүрүүдээс хүссэн бүтээгдэхүүнээ авах боломжтой. Төв байр нь Канадын Торонтод байдаг бөгөөд хэрэв та мэргэжлийн нүүр будагч эсвэл тус мэргэжлээр сурч буй нэгэн бол хямдралтайгаар авах боломж ч бий.

"MAC"

3 "L'Oréal"

Бараг л улс болгонд салбар нь байрладаг тус бренд нь өөрийн хосгүй чанараараа дэлхий дахинд танигджээ. Таны хэрэгцээнд тулгуурлаж бүх төрлийн бие арчилгааны бүтээгдэхүүнийг гаргаж чадсанаараа нийлээд онцлог. Мөн тэд үсний эрүүл мэндэд анхаардаг компаниудын нэг учир өөрсдийн мэргэжилтнүүдээ цуглуулж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашиглаж аливаа бүтээгдэхүүнээ гаргадгаараа бусдаасаа ялгаатай. 

"L'Oréal"

2 "MARY KAY"

Бие арчилгаа, нүүрний арьс арчилгаа мөн нүүрний будгаараа тэд өөрсдийн бүтээгдэхүүний чанараараа хүмүүст хурдан танигджээ. Техас мужийн Аддисонд байрладаг бөгөөд анх 1963 онд Мери Кей Айшийн уран сэтгэмж доор бүтээгдэж байв. Орчин үеийн технологийг ашиглаж зах зээлд бараагаа нийлүүлдэг тус компани нь хэрэглэгчиддээ зөв бараа өгөх зорилготойгоор зөвлөгчөөр ажиллах ажилтнууддаа хүртэл анхаарлаа хандуулдаг нь бусдаас өөр.

"MARY KAY"

1 "CHANEL"

Францад анх Коко Шанель 1909 онд уг брендээ үүсгэн байгуулж байжээ. Зуун жилийн ажлын туршлага нь өөрсдийн чанар болон шинээр гаргаж буй бүтээгдэхүүн болгонд шингэсэн нь бусдаасаа эрс ялгардаг. Хүн болгоны итгэлийг тэд хүлээж чадсан учир худалдан авагчдын хүлээлтээс давж чаддаг барааг гаргах зорилтыг урдаа тавьж ажилладаг. Зөвхөн таны нүүрийг үзэсгэлэнтэй харагдуулаад зогсохгүй мөн цүнх, хүрэм, гутал гээд бүх л талаараа таныг төгс чимж чаддагаараа бусдаас онцгой юм. 

"CHANEL"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()