1
Шар өнгийн даашинз
"Тhe pantone color institute"-ээс гаргасан 2017-2018 оны намар өвлийн загварын чиг хандлагад шав шар өнгийг оруулаагүй ч алтан шаргал, биеийн өнгөтэй, намрын шар өнгийг багтаажээ. Гоёлын даашинзиндаа ийм өнгө сонгоход нэн тохиромжтой.
Хэрвээ та бор өнгийн арьстай бол илүү дулаан, тод өнгө сонгоорой. Харин цагаан цайвар арьстай бол ямар ч өнгийн хувцас таньд сайхан харагдах болно.
2
Алтан шар өнгийн чимэглэлтэй даашинз
Унжлага чимэглэл нь энэ улирлын трэнд болоод байна. Тэр тусмаа энэ жилийн трэнд өнгө нь алтан шар учраас ийм чимэглэлтэй даашинз, цамц, хувцаснууд маш гоёмсог харагдана. Тус төрлийн хувцсан дээр та ээмэг, зүүлт зүүх хэрэггүй бөгөөд нүүрний будалтан дээрээ анхаараарай.
3
Хамбан материалаар хийсэн даашинз
Хамбан материал нь 2017-2018 оны намар, өвлийн трэнд болоод байгаа төдийгүй таныг ихэмсэг болоод халуухан харагдуулна. Тус төрлийн даашинз нь голчлон бие барьсан загвартай байх хэрэгтэйг анхаараарай.
Та бараан, ногоон, хөх зэрэг өнгийн хамбан даашинз өмсөх гэж байгаа бол шар, шаргал, алтлаг өнгийн чимэглэл зүүх хэрэгтэй. Алтлаг оосортой гар цүнх ч сайхан санаа шүү.
4
Улаан богино даашинз
Улаан богино даашинз жил жилийн шинэ жилийн үдэшлэгийн классик сонголт байдаг. Тэгэхээр та шар өнгө сонгохдоо эргэлзэж байгаа бол улаан өнгийг сонгоорой. Сонгосон даашинз тань таны биеийн галбирт таарч байгаа эсэхийг бодож үзээрэй.
Харин хар бараан өнгийн даашинзиндаа түр баяртай гэж хэлээд ажил албандаа өмсөхдөө үлдээсэн нь зөв сонголт болно.
5
Ноосон цамц
Телевизийнхээ өмнө гэр бүлээрээ суугаад шинэ жилээ тэмдэглэх бол даашинзанд мөнгө зарцуулах нь утгагүй хэрэг шүү дээ. Тав тухтай байдлыг энэ жил онцлон авч үзэх хэрэгтэй. Яагаад шинэ жилийн зурагтай ноосон цамц болон гоёл чимэглэл сонгож болохгүй гэж. Эсвэл зүгээр л шар өнгөтэй ноосон цамц ч юм уу.