1. Санхүүгийн асуудал
Зарим компаниуд ижил албан тушаал хашиж буй хүмүүст өөр өөр цалин өгдөг. Бүх зүйл тухайн хүний туршлагаас хамаардаг бөгөөд компанийхаа ажилд оруулж буй хувь нэмэр, хувийн зохион байгуулалт зэрэг зүйл ч бас нөлөөлдөг. Тиймээс хамт ажиллагсадтайгаа тэдний болон өөр хэн нэгний цалингийн хэмжээний талаар ярилцахгүй байх хэрэгтэй. Нэн түрүүнд, хэн нэгний цалингийн хэмжээний талаар бодохгүй байсан нь дээр. Харин дараа нь, өөрийнхөө цалингийн хэмжээний талаар ярихгүй байхыг хичээгээрэй. Учир нь таны цалин бусдынхаас өндөр байж болох бөгөөд энэ тохиолдолд танд атаархагчид бий болно.
2. Хувийн амьдрал
Хувийн амьдрал болон ажил хоёроо ялгаж салгах нь маш чухал. Эхнэр, нөхөр болон гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн харилцаж байгаа тухай хэт хувийн зүйлсээ ярих хэрэггүй. Энэ нь цаашлаад ажлаар дүүрэн таны тухай хов жив гарах үндэс суурь тавигдах аж. Мөн та хань ижлээ магтаж ярьвал атаархах хүмүүс олширч, муулж ярьвал ховонд хутгалдаж, хүн бүхэн л таны нөхөр, эхнэрийг адгийн амьтан мэтээр үзэж эхэлнэ.
3. Ажил дээр хийж буй зүйлс
Хүн бүр л амьдрахын тулд ямар нэгэн ажил хийдэг. Гэтэл ажил дээр хэн нэгэн таны хийж буй зүйлийг дорд үзвэл танд ямар санагдах бол. Тиймээс бусдын хийж буй зүйлсийг битгий дорд үзэж болохгүй төдийгүй хэн нэгэнд өөрийн ажил дээрээ хийдэг зүйлсээ бүү яриарай.
4. Шинэ ажил хайж байгаа
Сайн ажилтан зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө ажилладаггүй. Тэд баг хамт олноо бас боддог. Тиймээс тэднийг орхих гэж байгаа талаар битгий яриарай. Танд шинэ ажил олдсон ч, олдоогүй ч энэ талаар яриад хэрэггүй. Мэдээж амьдралаа дээшлүүлэхийн тулд илүү өндөр цалинтай ажилд орох нь тухайн хүний эрх ч энэ талаар түрүүлж ам нээвэл хамт олноо алдаж, тэдэн доторх өөрт тань атаархдаг хэн нэгний амны зугаа болж мэднэ.
5. Улс төр болон шашин шүтлэг
Хүн бүрт өөрийн гэсэн үзэл бодол бий. Улс төр, шашин шүтлэгийн талаар ч гэсэн хүмүүс өөрийн гэсэн бодолтой байдаг. Гэтэл хэн нэгний бодол санааг үгүйсгэж, буруу бодож байна хэмээн шүүмжлээд байх нь тийм ч зохистой зүйл биш. Магадгүй, та хоёр улстөр, шашин шүтлэгийн үзэл баримтлалын талаар ам муруйж, улмаар маргалдаж болох юм. Энэ нь хамт ажиллагсадын харилцаанд ихээхэн сөрөг нөлөөтэй зүйл бөгөөд бусдын мэдрэмжийг дорд үзэж байгаагаас ялгаагүй үйлдэл юм. Тиймээс өөрийн үзэл баримтлалын талаар чимээгүй байсан нь хамаагүй дээр.
6. Хувь хүний мэдрэмж
Шашин, улстөр гэснийх хүн бүрт уран зохиол, дуу хөгжим, кино, загвар, тэр ч байтугай шивээсний талаар өөрийн гэсэн үзэл бодол, хувь хүний мэдрэмж гэж зүйл байдаг. Түүнийг нь хүндлэх хэрэгтэй. Хувь хүний мэдрэмж, сонголтын талаар маргалдаж, сөргөлдөх нь таатай байхгүй нь мэдээж. Нөгөө талаас кино театрт гарч буй шилдэг кинонууд та болон таньтай хамт ажиллаж буй хэн нэгэнд заавал таалагдах албагүй. Тиймээс шилдэг болохоор үзэх ёстой гэх мэтээр хүчлэх хэрэггүй.
7. Өмнөх хамт олон
Өнөөгийн нийгэмд нэг газар насаараа ажиллана гэж үгүй. Тиймээс хэн нэгэнд заавал хоёр, гурав дахь... 10 дахь хамт олон гэж байгаа. Та шинэ хамт олонтойгоо өмнөх хамт олныхоо талаар яриад хэрэггүй. Учир нь энэ нь тэдэнд таалагдахгүй. Хүн бүр бусадтай адилгүй шүү дээ. Тиймдээ ч бусадтай адилхан аливаа зүйлийг хийх албагүй. Гагцхүү хэн нэгний албадлагаар бус дотоод сэтгэлээрээ хийсэн үйлдэл л хамгийн сайхан байдаг. Товчхондоо, хамт олноо харьцуулах хэрэггүй. Танд шинэ хамт олон чинь таалагдахгүй байвал тэдэнд хугацаа өгч, өөртэй чинь нээлттэй харилцах боломжийг олго.
8. Олон нийтийн сүлжээн дэх өөрийн оролцоо
Олон нийтийн сүлжээнд хүмүүс ихэнх хугацаагаа зарцуулах болсон. Гэхдээ та цахим ертөнцөд тодорхой зүйлүүдийг нууцалж байх хэрэгтэй. Энд тэнд бухимдсан сэтгэгдэл үлдээх нь тийм ч сайхан санаа биш. Тантай хамт ажилладаг хүмүүс түүнийг чинь уншина, тэр үзэл бодлоор чинь таныг дүгнэнэ. Жишээ нь, та гэр бүлийнхэнтэйгээ хамт байгалийн сайханд зугаалж, хээрийн хоол идсэн зургаа олон нийтийн сүлжээнд байрлуулахад хэн ч үүнийг буруушаахгүй. Гэхдээ оруулах цаг, өдрөө нарийн төлөвлөж байх хэрэгтэй. Учир нь, та өвчтэй гэж хэлж ажлаасаа чөлөө тасалчихаад эсвэл ямар нэгэн асуудлаас болж чөлөө авчихаад иймэрхүү зураг оруулаад байвал танд итгэх удирдлага болон хамт олны чинь итгэл бөхөх юм.