Хүүхдээ амжилттай нэгэн болгож өсгөхөд анхаарах ёстой 5 зүйл

Хүүхдээ амжилттай сайхан явуулахыг хүн болгон хүсдэг. Гэвч хүүхдэдээ зааж өгөх таны амьдралын хичээл болгон тэд нарын ирээдүйг бүтээж байдаг гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл амжилтанд хүрсэн хүүхдүүдийн эцэг эх ямар арга барилаар хүүхдүүдтэйгээ харилцдаг болохыг  дараах зөвлөгөөнүүдээс мэдэж авцгаая. 

Хүүхдээ амжилттай нэгэн болгож өсгөхөд анхаарах ёстой 5 зүйл

1. Өөртөө дүгнэлт гаргах боломжийг нь та ойртуул

Шийдвэрийг өөрөө гаргаж чаддаг мөн ирээдүйн зорилго бүрээ нарийн төлөвлөх чадвартай хүүхдүүдийн тархины хальс зузаан байдаг гэж судлаачид үзжээ. Мөн тэд өөрсдийн сэтгэл хөдлөлөө барих чадвартай байдаг байна. 

Тийм ч учраас та зориг гаргаж их хэмжээний мөнгийг тэдэнд өгөөд нэг үзээрэй. Тэд юунд зарцуулах талаар хамгийн түрүүнд бодох учир магадгүй хэрэггүй зүйлд зарцуулсан бол хариуцлага нь тэдэнд ирэх болно. Буруу зүйл хийсэн ч бай зөв зүйлийг хийсэн ч бай тэд өөрсдөдөө дүгнэлт гаргах нь чухал учир энэ нь тэд нарыг зөв төлөвшилттэй хүн болгоход тусалдаг. 

1. Өөртөө дүгнэлт гаргах боломжийг нь та ойртуул

2. Хэт их баяр хөөртэй байлгахыг хичээгээд хэрэггүй

Хүүхдүүдээ баярлуулахыг хүсдэггүй аав ээж гэж юу байхав. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдүүдээ хааяа дэндүү их баяр хөөртэй байлгахын тулд их хичээх тохиолдол гардаг. Оронд нь тэд нарт та юунаас баяр хөөрийг олж болдогыг  үзүүл. Хүн гэдэг амьтан жаргалтай байх замыг бусдаас авахын оронд өөрсдөө хайхыг эрмэлздэг. Тийм ч учраас та  хүүхдээ ямар зүйлээс аз жаргалыг мэдэрдэг болохоо өөрөө  хайж олоход туслах чадварыг суулгах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл өөрийгөө хайж олох тэрхүү чадварт сургах хэрэгтэй юм.  

2. Хэт их баяр хөөртэй байлгахыг хичээгээд хэрэггүй

3. Та хүүхдэдээ хайртай нь мэдээж. Тэгвэл тэр хайраа сайн ойлгуул.

Хүүхдийн бага нас бусдыг хайрлах талаар сургаж өгдөг. Гагцхүү тэд өөрсдийгөө хайрладаггүй бол бусдыг хайрлаж үл чадна. Өөрсдийгөө хайрлахын тулд мэдээж эцэг эх нь хайрладаг гэдгийг тэд эхлээд ойлгох ёстой. 
Хичээлээс нь ирсний дараа та утас эсвэл ажилдаа дарагдсан гэдэг шалтгаанаар завгүй байж болохгүй шүү. Тухайн  өдөр юу тохиолдсоныг нь магадгүй та асууж болно шүү дээ. Ердөө хэдхэн асуулт л тэр хүүхдийн өөрийгөө хайрлах чадварыг нь өсгөдөг гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй учир та бусдын алдааг бүү давтаарай. 

3. Та хүүхдэдээ хайртай нь мэдээж. Тэгвэл тэр хайраа сайн ойлгуул.

4. Гэрийн ажил байнга хийлгэж сургах хэрэгтэй

Гэрийн ажилд тусалдаггүй хүүхдүүд ажлын байранд ирэхээр зөвхөн өөрийг нь "ингэ, тэг" гэж хэлэх болгонд л хөдөлдөг болчихдог. Тэд хэзээ ч ханцуйгаа шамлаад санаагаараа бусдад туслахаа мэддэггүй нэгэн болж хувирдаг байна. Хүүхэддээ тийм ирээдүйг хүсэхгүй л  байгаа бол та гэрийн ажил заавал хийлгэж байгаарай гэж зөвлөх байна. 

4. Гэрийн ажил байнга хийлгэж сургах хэрэгтэй

5. Бяцхан зүйлс ч чухал гэдгийг бүү март

Өдрийн турш хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг мөч бүр чухал үүрэгтэй. Та тэдэнтэй магадгүй багадаа өөртөө тохиолдож байсан хөгжилтэй явдал мөн тоогоо хэрхэн яаж үржүүлж, хувааж сурсан гээд өөрийн багийн дурсамжийг ч хүртэл хуваалцаж болно. Нэмж хэлэхэд, хүүхдүүддээ ном уншиж өгдөг аав ээж нар хүүхдээ амжилттай явахыг харах магадлал илүү их байдаг гэнэ.  
 

5. Бяцхан зүйлс ч чухал гэдгийг бүү март

Танд дээрх мэдээлэл таалагдсан бол "Дэлхийн хамгийн ухаантай хүүхдүүд" хэмээх сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()