“Мүүн” болон бусад хачирхалтай шашнууд

2016-02-29, 19:57
20,426

Шашин гэдгийг товчхон тайлбарлаваас аливаа нэг үзэл, биетэд тулгуурлан, итгэл үнэмшлээ өгөхийг хэлнэ. Цаг үеийн тогтворгүй байдал, нийгмийн эмх замбараагүй үйл явдлаас болоод зарим үед шашны нэрийг барин ашиг хонжооны ажил хийх, хүмүүсийг мунхруулан өөрсдийн эгнээнд нэгтгэх зэрэг “бурханлиг” бус үйл ажиллагаа явагддаг. Уг нь шашин гэдэг хүний үзэл бодлыг төлөвшүүлэх, зам мөрийг тэгшитгэхэд дэм болж байх учиртай. Харин дэлхий даяар буруу үзлээр бусдыг уруу татдаг зарим нэг аймшигтай шашин гэх зүйлс бас байх юм.

“Мүүн” болон бусад хачирхалтай шашнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Шинжлэх ухаанчид”

“Scientology” хэмээх энэхүү урсгал нь 1954 оноос хойш Америкд дэлгэрсэн бөгөөд элдэв үзлээр хүмүүсийн толгойг угааж залхаадаггүй ч, мөнгөн дээр ажилладаг хамгийн бохир урсгал юм. Ингэхдээ хүмүүсийн сэтгэл зүйд туршилт, судалгаа хийсний үндсэн дээр маш нарийн аргаар өөртөө итгүүлдэг байна. Яг ч шашин гэхэд хэцүү бөгөөд санал нийлсэн хэсэг бүлэг хүмүүсийн луйврын бүлгэм гэвэл тохирно. Сонирхолтой нь Том Круз гэх мэт алдартнууд ч тэдний нэг аж.

“Шинжлэх ухаанчид”

2 Мүүний шашин

Мун Сон Мён гэгчийн үндэслэсэн энэхүү гаж урсгал нь сүүлийн үед манай улсад нэвтэрсэн гэх мэдээлэл тархаад байгаа бөгөөд залуу үеийнхэнд хүрч, илүү нөлөөлдгөөрөө муу талтай. Залуучуудыг бие даалгаж, орчлон хорвоог таниулна хэмээн итгүүлж, бага багаар гэр бүлээс нь холдуулахыг эрхэм болгодог. Христийн сүм, итгэгч нарын эсрэг байдаг боловч ерөнхийдөө Христийн номлолын дагуу явдаг. Хосуудыг хооронд нь гэрлүүлэхдээ хүртэл гаж зан үйл үйлддэг гэнэ.

Мүүний шашин

3 Ку-клукс-клан

“ККК” шашны итгэгчдийг нүүр биеэ бүхэлд нь далдалсан цагаан өмсгөлөөр нь таниж болно. Түүхэнд бичигдсэнээр бол Христийн шашны хүндхэн, харгис хэлбэр гэж үздэг. Америкийн иргэний дайны дараачаар 4 сая хүнийг эгнээндээ элсүүлсэн гэх мэдээлэл байдаг. Тэдний арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, харгислал зэргийг Католик, Еврейчүүд хүртэл дийлэхгүй. Бурхан шүтэх хэрэгтэй хэмээн номлодог хэрнээ элдэв дарангуйлал тогтоож, харгислал үйлдэхдээ бурхнаас үл айна. Уг шашны номлогч нар нийгмээс огт нуугдахгүйгээр хулгай дээрэм хийдэг.

Ку-клукс-клан

4 Бурхны 10 авралын сэргэн мандалтын хөдөлгөөн

Уганда улсад үүсэж, эрчтэй хөгжсөөр байгаа энэхүү шашны урсгал нь анх үүсэхдээ 2000 оны 1-р сарын 1-нд дэлхий сүйрнэ хэмээн хүмүүст итгүүлж байжээ. Тэд хоорондоо ам хэлээрээ харилцах нь ховор, ихэнхдээ дохио зангаагаар ярилцдаг. Мацаг барьж, биеэ ариусган, бэлгийн харилцаанаас татгалздаг. 2000 оны 1-р сарын 1 болоход уг шашны ихэнх итгэгчид сүсэг бишрэлээ алдаж, итгэхээ больсон байна. Хүмүүсээ эргэн нэгтгэхийн тулд толгойлогч нар нь дэлхий сөнөх хугацааг 2000 оны 1-р сарын 1 биш, 3-р сар хүртэл “сунгасан”-аар 500 хүнийг эргүүлэн авчирч чадсан боловч мөн л бүтэлгүйтсэн юм. Хүнд алуулах болон жамаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь тэдний хувьд “нүгэл”-д тооцогддог тул амиа хорлох нь элбэг байдаг аж.

Бурхны 10 авралын сэргэн мандалтын хөдөлгөөн

5 Аум Синрикё

Энэхүү шашны бүлэглэл 1987 онд Японд үүссэн бөгөөд Тацу Мацумото үүсгэжээ. Тэрээр өөрийн урсгалыг хөгжүүлэхдээ Түвдээр явж, буддын шашныг судлан, хожим Будда, Христ, энэтхэгийн шашны жижиг урсгалуудын үзэл номлолоос түүвэрчлэн авч холимог болгон өөрийн урсгалд шингээсэн гэдэг. Шашны энэ бүлэглэлд элсэн орсон хүмүүс 60 цагийн хөтөлбөртэй хичээлд сууж, тусгай хөгжим сонсож хагас мансуурлын байдалд ордог байна. Мөн тэд энэ шашныг шүтэж л байгаа бол гэрийнхээ хойморт түүний хөргийг залж, тусгай хөгжим байнга сонсож байх ёстой. Хамгийн аймшигтай нь энэ шашны бүлэглэлийн гишүүд номлолоо зөрчсөн бол амиа өргөх учиртай.

Аум Синрикё

6 Бурхны хүүхдүүд

Дэвид Берг гэгчээр удирдуулсан хэсэг бүлэг хүмүүс насанд хүрээгүй хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орох нь хэвийн төдийгүй, хамгийн тэнгэрлэг зүйл гэж үздэг аж. Үүгээр далимдуулж хичнээн бага насны охидыг хүчирхийлснийг дурьдахын ч хэрэг байхгүй биз. Залуу охид биеэ үнэлэх нь ихэсч, бие биенээ маш хурдан, өргөн хүрээтэйгээр уруу татаж байлаа. Жүжигчин Рөүз Макговен (Rose McGowan), Ривер Фоеникс (River Phoenix) нар яг ийм үзэлтэй гэр бүлд өссөн бөгөөд, аргагүйн эрхэнд гэрээсээ зугтааж, өөрсдийнхөөрөө амьдарч эхэлсэн гэдэг.

Бурхны хүүхдүүд

7 Нарны сүм

“Баатруудын дуган” хэмээх эртний сүсэг бишрэлээс үүдэн үүссэн энэхүү шашны хөдөлгөөн нь 1984 онд үүссэн гэдэг. Бүлэглэлийнхний хийж буй үйлдлүүд нилээдгүй нууцлаг байдаг. Харин 1994 онд тэднийг христийн эсрэг хэмээн үзсэн хэсэг залуусыг зэрлэгээр хөнөөсөн нь илчлигдэж, хүмүүсийг айдаст автуулсан юм. Түүнчлэн үүний дараагаар Швейцарь, Канадад маш олон хүмүүсийг хордуулж, шатааж, буудаж алсан байдаг.

Нарны сүм

8 Дэвидийн бүлэглэлийнхэн

Дэвид Кореш хэмээгчийн үүсгэсэн энэхүү бүлгэмийн ерөнхий замнал нь бурхны эсрэг байв. Кореш өөрийгөө бурхны элч хэмээн итгүүлж, эмэгтэй итгэгчдийгээ өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг шаарддаг байв. Үүгээр ч зогссонгүй, тэднийг Техас хотын гадна байх нэгэн лагерьт аваачин хорьж, мунхруулж байжээ. Захиргааны хүмүүс үүнийг нь мэдэн, шалгаж эхлэх үеэр тухайн лагерьт их гал гарч, 76 хүн нас барсан байдаг. Чухам хэн гал гаргасан нь тодорхойгүй байсаар энэ хэрэг хаагджээ.

Дэвидийн бүлэглэлийнхэн

9 “Хүмүүсийн нэгдэл”

Марксист, коммунист үзэлтэй байсан Жим Жонес гэнэт л санваартан болон хувирчээ. Тэр хавь олондоо танигдсан харизматик төдийгүй нийгмийн элит давхаргынханд дургүй хүн байсан юм. Ийм ч учраас ядуус дорд, энгийн ард түүнд их элэгтэй байжээ. Гэтэл тэр гэнэт л библи судрын эсрэг нэгэн болж, удалгүй АНУ руу дүрвэжээ. Түүний дэгдээсэн хөдөлгөөнөөс болж 900 гаруй хүн хор уун амиа хорлосон байдаг.

“Хүмүүсийн нэгдэл”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()