Таныг хүнд байдлаас гаргах зальжин 10 арга

Бидний бие хэдийгээр гайхамшигтай зүй тогтолтой хэдий ч, зарим үед хяналтаас гарчихдаг шүү дээ. Хичнээн хичээвч, зарим зүйлсийг зогсоох, болиулахад үнэхээр хүндрэлтэй байдаг. Тиймээс бид та бүхэндээ таныг хүндхэн нөхцөл байдлаас амархан аврах хөгжилтэй ч гэмээр 10 зальжин аргыг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Таныг хүнд байдлаас гаргах зальжин 10 арга

1 Чухал мөчид найтаах гээд байвал, хамраа чимхээрэй!

Хамар ирвэгнэх, сэрвэгнэхэд хүн өөрийн эрхгүй найтаадаг. Энэ нь мэдээж нэг их ичгэвэртэй, бас аюултай зүйлсийн нэг биш ч гэсэн зарим чухал мөчийг сүйтгэх аюултай. Жишээ нь зурган дээр харуулсан шиг төрсөн өдрийн хүслээ шивнэж амжаагүй байхдаа, бялууны лааг найтааж унтраавал, мэдээж тун харамсалтай шүү дээ. Иймд та яг чухал мөчид найтаах гээд байвал зүгээр л хамраа чимхэх, эсвэл өөр тийшээ харахад хангалттай юм.

Чухал мөчид найтаах гээд байвал, хамраа чимхээрэй!

2 Илүү сайн сонсохын тулд чихээ бөглө

Дуртай хамтлаг дуучныхаа тоглолтыг үзэж байхад, найз тань хажуунаас дэндүү их яриад байвал мэдээж онцгүй шүү дээ. Дуунаас авах кайф, мэдрэмжээ бүрэн авахын тулд та чихээ таглаад үзээрэй. Энэ нь утгагүй сонсогдож болох ч, чихээ дарснаар хажуугийн хүний яриа бус, цаад чимээ нь илүү сайн ялгарч сонсогддог. Та ч гэсэн туршаад үзэхэд илүүдэхгүй шүү.

Илүү сайн сонсохын тулд чихээ бөглө

3 Ямар нэгэн зүйлээс болж сандарвал, хуруугаа хөхөөрэй!

Хүн сандарч, балмагдахад биеийн цусны эргэлт удааширч, хурууны үзүүр, хөл гэх мэт эд эрхтэнд цус хангалттай очихгүйгээс гар хөрдөг. Энэ нь сандралыг илүүтэй нэмэгдүүлдэг юм. Иймд хэрэв та ямар нэг зүйлээс болж сандарч, мэгдвэл хуруугаа амандаа хийж хөхөөрэй. Ингэснээр таны цусны эргэлт жигд болж, сандрал ч мөн багасах болно.

Ямар нэгэн зүйлээс болж сандарвал, хуруугаа хөхөөрэй!

4 Зогьсуулвал, мөсөнд хэлээ хүргэ!

Бид хүүхэд байхдаа өвлийн хүйтэнд цантаж хөлдсөн төмрийг долоож, сандрахдаа хэлээ хүү татан авч, маш их өвдөлтийг мэдэрч байсан шүү дээ. Энэ нь мэдээж тийм ч таатай мэдрэмжийг төрүүлэхгүй. Харин одоо танилцуулах арга нь үүнээс өөр болохыг дуулгая! Хэрэв та зогьсуулаад зогсохгүй байвал амандаа мөс хийх, эсвэл нэг ширхэг ёотон хүлхээд үзээрэй. Мөн нэг амьсгаагаар ус уувал, зогсолт тун удахгүй намжина. 

Зогьсуулвал, мөсөнд хэлээ хүргэ!

5 Гүйж байхад бөөр татах

Арван жилийн биеийн тамирын хичээл дээр заал тойроод гүйж байхад, эсвэл чухал уулзалтаас хоцрохдоо амьсгаа давхцан яаран гүйхэд бөөр татаж, гүйхэд хэцүү болгодог шүү дээ. Энэ мэдрэмжийг бараг хүн бүр авч байсан гэхэд итгэлтэй байна. Хэрэв танд ийм зүйл тулгарсан бол гүнзгий амьсгаа авч, хурдаа бага зэрэг сааруулан, өвдөж байгаа хэсэгтээ гараараа зөөлөн иллэг хийж өгөөрэй.

Гүйж байхад бөөр татах

6 Нойроо сэргээхийг хүсвэл амьсгаагаа түгжээрэй!

Угийн л нойр сайтай, өглөө сэрэх дургүй тэрчлэн өмнөх шөнө нь ачаалалтай ажилласнаас зовхи хүндрэн сэрэхэд хүндрэлтэй байвал, таныг хормын төдийд сэргээх хөгжилтэй аргыг зааж өгье! Өглөө нүдээ нээсэн даруйдаа амьсгаагаа хэсэг хором түгжиж өгөөрэй. Энэ үед таныг бие физиологи аюулын горимд шилжиж, маш түргэн хугацаанд өөрийгөө сэргээх болно. 

Гэхдээ үргэлж ийн сэрсээр байвал, таны зүрх ачааллаа дийлэхгүйд хүрч, өвдөх болно шүү. Иймээс хааяа л хэрэгжүүлж байгаарай.

Нойроо сэргээхийг хүсвэл амьсгаагаа түгжээрэй!

7 Хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлдэг инээмсэглэлийн нууц

Хэрэв та хэдий хичээсэн ч, хүмүүст сэтгэгдэл төрүүлэхүйц инээмсэглэж чадахгүй бол дээрх аргыг хэрэгжүүлээд үзээрэй. Танд ердөө нэг ширхэг балын харандаа байхад л асуудлыг маш хялбархан шийдэж чадна. Эхлээд та уруулаа бэлтгэж, зурагт харуулсан байрлалаар харандаагаа байрлуулж 5 хүртэлх секунт барьж өгөөрэй. Харин дараа нь харандаагаа шүдэндээ зууж инээмсэглэнэ. Дасгалаа үргэлж давтаад байвал та сайхан инээмсэглэлтэй болж чадна.

Хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлдэг инээмсэглэлийн нууц

8 Розмарин ургамлын үнэр ой тогтоолтыг сайжруулдаг

Шалгалтын өмнөх өдөр та олон зүйлсийг түргэн хугацаанд цээжлэхийг хүсвэл, розмарин хэмээх ургамлыг дэргэдээ тавиарай. Тус ургамлын үнэр нь ой тогтоолтыг сайжруулах, тархийг бүрэн дүүрэн ачааллуулах онцгой чадвартай байна. Энэ аргыг хүүхдүүддээ ч мөн зааж өгч болно шүү дээ.

Розмарин ургамлын үнэр ой тогтоолтыг сайжруулдаг

9 Хөл бадайраад байвал, толгойгоо сэгсэр

Хөл тэсэхийн аргагүй ихээр иржигнэн, бадайраад хөлөө хөдөлгөж чадахгүй бол, толгойгоо зөөлөн сэгсрээрэй. Ингэснээр бадайрч, ирвэгнэсэн хөл хормын төдийд зүгээр болох болно. Та сурсан аргаа найз нөхөддөө ч мөн зааж өгөөрэй. Үр дүнгээ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хөл бадайраад байвал, толгойгоо сэгсэр

10 Худал хэлж байгааг хялбархан мэдэх арга:

Хэрэв та маш ихээр сандарч, зүрхний хэмнэл түргэсээд ирвэл хамраа чимхээрэй. Ингэхдээ амьсгалаа ч мөн барих хэрэгтэйг анхаарна уу. Таны сандрал хормын төдийд арилж, таагүй байдлыг төвөггүйхэн шийдэж чадна. Энэ арга ялангуяа эрчүүдэд их хэрэгтэй гэнэ шүү.

Худал хэлж байгааг хялбархан мэдэх арга:

11 Тархийг хуурч, параллель ертөнцөд байгаа мэтээр аливааг харах уу?

  • Радиогоо асааж, долгион хайх жингэсэн дуун дээр хэсэг байлгана.
  • Теннисний бөмбөгийг дундуур нь хувааж, түүнийгээ хоёр нүднийхээ урд туузаар тогтоогоорой.
  • Одоо энэ хэвээрээ радионы дэргэд 10-20 минут хэвтээрэй. 
  • Хугацаа болсны дараа бөмбөгөө авч орчныг харахад та жингүйдсэн ертөнцийг олж харах болно.

Тархийг хуурч, параллель ертөнцөд байгаа мэтээр аливааг харах уу?

Та дээрх аргуудыг хэрэгжүүлж үзээд, найз нөхөд, үр хүүхдэдээ зааж өгөөрэй!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()