Хагнаас хэрхэн салах вэ?

2017-11-29, 17:16
17,520

Хаг үүсэх гол шалтгааны нэг бол хуйхны хуурайшилт юм. Бид үсэндээ хангалттай анхаарал хандуулж чаддаггүйн улмаар, хуйх хуурайшиж, цаашлаад хаг үүсэх аж. Тэгвэл энэхүү асуудлаас хэрхэн ангижрах вэ? Тус асуултын хариулт болгож, та бүхэндээ хагнаас гэрийн нөхцөлд салах энгийн аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээр аргуудыг хэрэглэж, хагнаас бүр мөсөн салаарай. 

Хагнаас хэрхэн салах вэ?

1 Аспирин

Бидний авч хэрэглэдэг хагны эсрэг шампуниуд ихэнх нь салисилик хүчлийг (salycilic acid) агуулдаг. Аспирин нь энэхүү хүчлийг агуулдаг гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Тийм учраас та дараа үсээ угаахдаа хоёр ширхэг аспириныг буталж байгаад, шампуньтайгаа хольж, үсэндээ түрхээрэй. 2-3 минут байлгасны дараа үсээ угаана. 

Аспирин

2 Цайны модны тос

Цайны модны тос нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд таны үсийг эмчилж, намирсан болгохын зэрэгцээ хагнаас салгана. Та үүнээс 2 дуслыг шампуньтайгаа хольж, үсээ угаахад хангалттай.

Цайны модны тос

3 Хүнсний сод

Таны гaл тогоонд үсний загатнаа болон хагыг арилгаж, чадах бүтээгдэхүүн байгаа гэвэл та итгэх үү? Тэр бол мэдээж хүнсний сода юм. Соданоос алгандаа дүүргэн авч, үсэндээ түрхэх бөгөөд хурууныхаа өндгөөр сайтар иллэг хийвэл, илүү үр дүнтэй. Дараа нь бүлээн усаар зайлахад хангалттай аж. Содоор үсээ арчилж байгаа нөхцөлд, шампуниар угаахгүй байхыг анхаараарай. 

Хүнсний сод

4 Алимны цуу

Аяганы дөрөвний нэг хэмжээтэй алимны цуун дээр, адил хэмжээтэй усыг хийж холино. Дараа нь үүнийгээ шүршдэг саванд хийж, үсэндээ түрхээрэй. Үүний дараа бүлээн алчуураар толгойгоо ороож, 15-60 минут байлгана. Товлосон цаг болоход үсээ бүлээн усаар зайлж угаах бөгөөд тус аргыг долоо хоногт хоёр удаа хэрэглэхэд тохиромжтой.  

Алимны цуу

5 Ам ариутгагч

Ам ариутгагч шингэн зөвхөн шүдний бохирдлыг арилгаад зогсохгүй үсний хагыг ч мөн арилгах хүчтэй аж. Та үсээ шампуниар угаасны дараах ам ариутгагч шингэнээр зайлаад үзээрэй. Ингэх нь таны хуйхны бохирдлыг илүү гүн цэвэрлэж үсийг тань эрүүл харагдуулна.  

Ам ариутгагч

6 Кокосын тос

Энэхүү тос үсэнд нэмэлт тэжээл өгөөд зогсохгүй хагыг арилгах шидтэй. Гурваас таван ширхэг цайны халбага кокосын тосыг үсэндээ түрхээд, нэг цаг байлгаарай. Дараа шампунь ашиглаж, үсээ угаахаа мартуузай. 

Кокосын тос

7 Нимбэг

Та нимбэгний шүүсийг шахаж, үүнээсээ 2 цайны халбагыг үсэндээ түрхэж, иллэг хийгээрэй. Дараа нь нимбэгний шүүсээ устай хольж, үсээ зайлах хэрэгтэй. Нимбэгний шүүс нь таны хуйхны pH балансыг тэнцвэржүүлж, хагтай идэвхтэй тэмцэх аж. 

Нимбэг

8 Давс

Үсээ шампуниар угаахаас өмнө, давсаар хуйхандаа иллэг хийгээд үзээрэй. Энэ нь таны үсийг хагнаас салгаж чадах ч, хуурайшуулдаг учир дараа нь заавал шампуниар угааж, чийгшүүлэх тос түрхэх ёстойг санаарай.

Давс

9 Зуун наст

Зуун настын тайвшруулах үйлчилгээ нь таны ядаргааг тайлж, хуйхыг эмчлэхийн зэрэгцээ хагнаас салгах тустай. Багахан зуун настын гелийг хуйхандаа түрхэж, иллэг хийх бөгөөд эцэст нь усаар зайлахад хангалттай. 

Зуун наст

10 Сармис

Сармисыг бид бактерийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг сайн мэднэ. Иймд та тус ногоог ашиглаж, хагнаасаа салж, хуйхаа эрүүлжүүлэх боломжтой юм. Сармисыг бяцалж, хуйхандаа түрхэх бөгөөд хэт хурц үнэртэж байвал бага зэрэг зөгийн балтай хольж хэрэглээрэй. 

Сармис

11 Оливийн тос

Арван дусал оливийн тосыг хуйхандаа сайтар түрхээд үсээ алчуураар ороон, унтах хэрэгтэй. Өглөө гэхэд таны хаг мэдэгдэхүйц багассан байх төдийгүй намирна гэдэгт итгэлтэй байна. 

Оливийн тос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()