АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын хувийн амьдралын нууц

Бид та бүхэндээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп (Donald Trump)-ийн гэргий, Тэргүүн хатагтай Меланиа Трамп (Melania Тrump)-ийн тухай хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй сонирхолтой мэдээллийг дэлгэхээр бэлтгэлээ. Та үүнээс үзэсгэлэнтэй бүсгүйн хувийн амьдрал, карьер, өнгөрсөн түүхийн тухай илүү ихийг мэдэх болно.

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын хувийн амьдралын нууц

1 Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч

Меланиа Трамп хэдийгээр хэвлэлийнхнээс өнгөрсөн амьдрал, загвар өмсөгчийн карьерийнхаа тухай нуухыг хичээдэг ч "даравч дардайна, булавч бултайна" гэгчээр хаа саагүй түүний тухай сенсаац болохуйц мэдээллүүд газар авсаар... Бүсгүй 24 насандаа Словени Улсын олон улсын загвар өмсөгчөөр карьерээ эхлүүлсэн бөгөөд чухам энэ үедээ л анх нөхрийнхөө хараанд өртсөн гэдэг.

Тэрээр "GQ", "Sports Illustrated" гэх мэт олон алдартай сэтгүүлийн нүүрийг чимж байсан. Түүний дотор хагас нүцгэн, халуухан зургууд нь илүүтэй зонхилно. Меланиа магадгүй ирээдүйн тэргүүн хатагтай болно хэмээн бодсон бол ийн нүцгэн зургуудаа авахуулахгүй байсан биз ээ. Иймээс ч тэрээр АНУ-ын түүхэн дэх анхны халуухан тэргүүн хатагтайгаар нэрлэгдээд байна.

Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч

2 Хүүхэд нас болон загвар өмсөгчийн карьер

Меланиа 1970 онд Словени Улсад төрсөн бөгөөд Англи, Франц, Серб, Герман гээд 4 орны хэлийг эзэмшжээ. Тэрээр одоогоос 19 жилийн өмнө хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Словени Улсаас Америкт цагаачлан ирж байсан гэдэг. Түүний эцэг машины “ченж” байсан нь аливаа зүйлээр дутагдаж гачигдалгүй өсөхөд нөлөөлсөн юм. Тиймдээ ч өвлийн амралтаараа Австрид очиж, цанаар гулгадаг байсан гэдэг. 17 настай байхдаа нэгэн гэрэл зурагчны хараанд өртөж, удалгүй загварын салбараар дагнах хүсэлтэй болсон аж. Түүний хамгийн анхны зураг авалтуудын нэг Нью-Йорк хотод болсон бөгөөд "Ocean Drive" хэмээх сэтгүүлийн нүүр зургийг хагас нүцгэлж чимсэн. Мөн тэрээр Парис, Итали хоёрын хооронд “жим” гартал явсан гэдэг.

Хүүхэд нас болон загвар өмсөгчийн карьер

3 Нөхөртэйгээ анх танилцсан түүх

1996 онд Америкт анх хөл тавьж, түүнээс 2 жилийн дараа Нью-Йоркийн нэгэн загварын 7 хоног дээр Трамптай танилцсан байна. Тэр үед Меланиа 28-тай, Трамп 52-той байсан төдийгүй, хоёр дахь эхнэр Марла Маплес (Marla Maples)-аас дөнгөж л салаад байжээ. Доналд Трампын тухайд тэрээр урьд нь 2 удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэрийг Ивана Зельничкова (Ivana Zelníčková), гэдэг байсан бөгөөд  загвар өмсөгч байсан юм. Меланиагийн хувьд, өнөөг хэр нь нөхрийнхөө хуучин эхнэрүүдтэй сайхан харилцаатай байдаг тухай эх сурвалжууд мэдээллэдэг.

Нөхөртэйгээ анх танилцсан түүх

4 Гэрлэхээсээ өмнө нөхрийнхөө сонгуулийн ажилд тусалдаг байсан

Тэрээр нөхөртэйгээ сүй тавихаас өмнө 2000 онд "Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх" ажиллагаанд өөрийн биеэр тусалж байжээ. Тиймдээ ч Доналд Трамп өнөөдрийн энэ өндөрлөгт хүрээд байгаа биз ээ. Амжилттай яваа хүн бүрийн ард аугаа эхнэр нь байдаг гэсэн үг ч үүгээр батлагдаж байх шив...

Гэрлэхээсээ өмнө нөхрийнхөө сонгуулийн ажилд тусалдаг байсан

5 Нөхөртэйгээ гэр бүл болсон нь

Хосууд 2005 онд сая ам.долларын өртөг бүхий тансаг хуримыг хийж байжээ. Меланиагийн хувьд тэрээр хуриман дээрээ 125 мянган ам.доллар бүхий Кристиан Диор брэндийн даашинзыг өмссөн гэнэ. Мөн тэдний хуримд зориулж, 30 гаруй давхар 3000 сарнайн чимэглэлтэй тансаг тортыг захиалгаар хийсэн аж. Меланиа өдгөө 45 настай бөгөөд тэрээр Эрик, Иванка, Тиффани хэмээх 3 хүүхдийн хүүхдийн хойд эх нь билээ. Том хүү нь түүнээс ердөө 7 насаар дүү байна. Меланиа 2006 онд өөрийн анхны хүү болох Баррон (Barron)-ийг төрүүлсэн бөгөөд тэрээр өнөөг хүртэл эцэг эхтэйгээ хамт өрөөнд нь цуг унтдаг.

Нөхөртэйгээ гэр бүл болсон нь

6 Тэргүүн хатагтай болвол...

Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үед, "Нью-Йорк Таймс" сонингийн сэтгүүлч Меланиагаас нөхрөө Ерөнхийлөгч болвол, хэрхэн дэмжиж ажиллах тухай нь асуужээ. Тэрээр асуултанд огтхон ч түгдэрч, мэгдэлгүйгээр "Би их хуучинсаг бодолтой хүн. Яг л урьд урьдын тэргүүн хатагтай нар болох Бетти Форд (Betty Ford) болон Жеки Кеннеди (Jackie Kennedy) нарын адил, түүнийг дэмжин ажиллах болно" хэмээжээ.

Тэргүүн хатагтай болвол...

7 Буяны ажилд хэр идэвхитэй болох

Меланиагийн хувьд, тэрээр тэргүүн хатагтай болохоос ч өмнө маш олон хандивийн аяныг эхлүүлж, буяны үйлсэд гар бие оролцдог байжээ. Өдгөө тэрээр "Хөхний хорт хавдрын эсрэг сан", "Улаан загалмайн нийгэмлэг", "Хүүхэд хүчирхийллийн эсрэг сан" гэх мэт олон үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, үйл ажлыг нь дэмждэг байна.

Буяны ажилд хэр идэвхитэй болох

8 Гоёл чимэглэлийн загвар зохион бүтээгч

Меланиа 2010 оны 2-р сард өөрийн нэрийн ‘Melania Timepieces & Jewelry’ хэмээх гоёл чимэглэлийн брэндийг гаргаж байв. Түүний анхны бүтээлүүд зарлагдсанаар ердөө 45 минутын дараа зарагдаж дууссан гэдэг. Түүгээр ч зогсохгүй Меланиа өөрийн гэрийн загварыг биечлэн гаргасан гэх бөгөөд үүндээ 24 каратын цэвэр алт ашиглажээ.

Гоёл чимэглэлийн загвар зохион бүтээгч

9 Түүний дотоод хүн

Доналд Трампийг хоёр дахь эхнэрээсээ салж, өөрөөсөө хоёр дахин дүү залуухан бүсгүйтэй дэр нэгтгэх нь гэсэн шуугиан хуурай өвсөнд тавьсан гал мэт тэр дороо дэгдэж, Меланиагийн мөнгөнд дуртай, шуналтай занг хүмүүс гайхаж байлаа. Гэтэл өнөөг хүртэл энэ тухай огтхон ч ам нээгээгүй тэрбээр “US Weekly Magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би анх түүнтэй ярилцаж үзээд л, ямар гайхамшигтай сод хүн бэ гэж бодож байлаа. Хамгийн гол нь түүний үзэл бодол, оюун ухаан дахин давтагдашгүй. Бурхан минь, мөнгө харж гэрлэсэн бол өдийг хүртэл хамт байх байсан гэж үү? Хэрэгтэй зүйлээ олж аваад л салаад явчихна шүү дээ” хэмээн хэлж, хэл амаа билүүдсэн хүмүүст жинтэй хариу өгсөн байна. 

Түүний дотоод хүн

10 Аз жаргалтай гэрлэлтийн нууц

Сэтгүүлч түүнээс “Хэрвээ нууц биш бол, та хоёрын жаргалтай гэрлэлтийн нууц юу вэ?” гэхэд “Ядаж л угаалгын өрөө тусдаа байх хэрэгтэй гэж боддог” гэжээ. Түүнчлэн Меланиагийн найзууд түүнийг тайван дөлгөөхөн, ямар ч шуургыг тэсвэртэйгээр сөрж зогсох чадвартай хэмээн дүгнэсэн байдаг.

Аз жаргалтай гэрлэлтийн нууц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()