Царайлаг залуу сайн эр байдаггүй

Энэ хорвоо дээр баян, царайлаг, ухаантай, халамжтай шинж чанаруудыг бүрдүүлсэн төгс эр хүн гэж байдаггүй. Сайхан төрсөн атал биеэ тоосон зантай эсвэл уярмаар сайхан ааштай ч сармагчнаас нээх дээргүй царай зүстэй байх нь бий. Харин ихэнх бүсгүйчүүд дэгжин хувцасласан царайлаг залууд унаж тусан дурлах ч, тэр таны насны хань болж, үүрд хайрлах эсэх нь эргэлзээтэй. Бид өнөөдөр та бүхэндээ царайлаг залуусын сул талыг дурдаж, яагаад тэд сайн эр байж чаддаггүй болохыг өгүүлэхээр бэлтгэлээ. 

Царайлаг залуу сайн эр байдаггүй

1. Худалч

Мэдээж эмэгтэй хүн бүр л царайлаг залууст дуртай байдаг. Тийм ч учраас төгс царай төрхтэй залуус олон охидтой болзож, өдөр хоногийг зугаатай өнгөрүүлэх бөгөөд тэдний амнаас гарч байгаа үгсийн ихэнх нь худал байх талтай. 

2. Амлалт өгдөггүй

Тэд өөрсдийн сайхан царай, халуухан биеийг ганц л бүсгүй эзэмшинэ гэдэгт дэндүү итгэлгүй тул ямар ч бүсгүйд амлалт өгдөггүй. Зөвхөн уйдаагаа гаргах гэж бүсгүйчүүдтэй уулзах аж. 

3. Их зантай

Хүн бүхнээс үнэхээр царайлаг юмаа гэх үгийг сонсоор байгаад тэд хэтэрхий их зантай болчихсон байдаг. Өөрийгөө хамгийн төгс гэж бодох тул бусдыг дорд үзэх нь бий. 

4. Гадаад төрхөндөө хэт их анхаардаг 

Тэдний хувьд хамгийн чухал зүйл бол нэр хүнд байдаг. Тиймээс цаг ямагт сайхан харагдах гэж хичээн, гадаад төрхөндөө ихээхэн анхаарал хандуулах аж. Зарим тохиолдолд тэднийг хараад эмэгтэй хүний зан төрхтэй их адилхан болохыг нь анзаарч болно. 

5. Үүрэг хариуцлагаас зугтдаг 

Ямар залууг жинхэнэ эр хүн гэх вэ? Ийм залуус зорилготой, хайртай хүмүүсээ хамгаалж чаддаг, бусдыг хүндэлж мэддэг төдийгүй соёлтой боловсон байдаг. Харин царайлаг залууст энэ шинж чанар төдийлөн байдаггүй нь харамсалтай. Тэд зөвхөн өөрийгөө хайрлаж, бусдаас өвөрмөц гэж бодох төдийгүй үүрэг хариуцлагыг үл ухамсарлана. 

6. Хүүхэмсэг

Царайлаг залуусын бас нэг сул тал нь хүүхэмсэг байдал. Тэд өөрийн хүссэн бүсгүйгээ өвөртөө оруулж чадна гэж итгэдэг бөгөөд нэг бүсгүйдээ үнэнч байх нь тун ч ховор. 

7. Муухай ааштай 

Тэд ердөө царайлаг төрсөн гэдгээрээ амархан мөнгө олж чаддаг. Реклам сурталчилгаанд тоглож, олонд алдарших бөгөөд энэ хэрээрээ ааш зан нь эвдэрдэг аж. 

8. Уучлал гуйж чаддаггүй 

Өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж чаддаг байх нь эр хүний эрхэм чанар. Гэтэл царайлаг төрсөн, бардам эрчүүдэд энэ чанар байх нь ховор аж. Өөртөө дэндүү итгэлтэй, хэгжүүн тул бусдын өмнө толгой гудайж, уучлал гуйж чаддаггүй. 

9. Орондоо муу 

Нүд хөмсөг, сайхан бие хаа, өндөр хамар, давхраатай алаг нүд, өөрт нь тохирсон гоёмсог сахал нь бүсгүйчүүдийг урхидах арга болдог. Гэхдээ судлаачид царайлаг залуусын 80 гаруй хувь нь ор хөнжлийн ажилдаа муу гэсэн дүгнэлт хийсэн юм. 

10. Бусдыг үл хүндэтгэдэг

Төгс хүн гэж хаана ч байдаггүй. Гадаад төрх үзэмж сайхан байж болох ч, тэд ихэнх тохиолдолд огцом ууртай, хэт биеэ тоосон, бусдыг үл хүндэтгэдэг нэгэн байх нь бий. 

Бид энэхүү мэдээллээрээ та бүхэндээ царайлаг залуу бүр ханхүү байдаггүй болохыг илтгэхээр зорилоо. Гэхдээ үүнд сайхан төрсөн залуу бүрийг хамаатуулах нь өрөөсгөл ойлголт гэдгийг ч дурдах нь зүйтэй болов уу. Ердөө л бусдын сайхан төрхөнд хууртаж, амьдралдаа арилашгүй хар толбыг суулгахаас өмнө, тэдний дотоод зан чанар, зүрх сэтгэлийг нь чагнаад үзээрэй охидоо!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()