Британийн элчин сайдын яамнаас ‘‘Шилдэг маск’’ тодруулахад нэг хоног үлдлээ

Монголын Дизайнерүүдийн Холбоо (МДХ) болон Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбридж компани,  Британийн Элчин Сайдын Яам, Монгол ТВ-тэй хамтран олон нийтийг өвлийн улиралд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах маск зүүхийг уриалан Монгол хэв маягийг тодотгосон загварлаг маскны дизайныг Кэмбридж маскан дээр гаргах уралдааныг зохион байгуулсан билээ. Нийт 100 гаруй дизайн ирснээс шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 15 дизайнийг тодруулаад  байна. Шилдэг дизайнийг тодруулахдаа шүүгчдийн үнэлгээнээс гадна олон нийтийн дунд Монгол ТВ-н фэйсбүүк хуудсаар дамжуулан санал авч байгаа юм. 

Британийн элчин сайдын яамнаас ‘‘Шилдэг маск’’ тодруулахад нэг хоног үлдлээ

1

Шилдэг 15 загварын маскыг 2017 оны 11 дүгээр сар 29-ний өдөр болох ‘’Гоёл’’ наадмын Гала тоглолтны тайзнаа харах боломжтой. 

2

‘’Кэмбридж’’ компани болон Кэмбридж маскны Монгол дахь албан ёсны дистрибьютор болох  M-Си-Эс группын охин компани ‘’Анунгоо Фарм ХХК’’ ялагчийг ‘’Хонг Конгийн Загварын Долоо Хоногт’’ оролцох эрхээр шагнана.

3

Тус тэмцээнийг зохион байгуулснаар ард иргэд өөрт таарах маскыг зүүж хэвшинэ гэдэгт зохион байгуулагчид найдаж байгаа юм.

Кэмбридж маскыг ‘’Анунгоо Фарм ХХК’’-ны харилцагч эмийн сангууд болон супермаркетуудаас  худалдан авах боломж Монголын хэрэглэгчидэд бүрдэж байна. 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.