Мөрөөдлийнхөө бүсгүйг хаанаас олж болох вэ?

Хайр дурлал гэдэг энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг билээ. Хайрлаж, хайрлуулах хүнтэй байх нь амьдралыг илүү утга төгөлдөр, аз жаргалтай болгодог. Харин залуу та өнөө хэр нь хайр сэтгэлээ зориулж, хамтдаа бүхнийг туулах нэгнээ олоогүй байгаа юм биш биз? Бид өнөөдөр нийт залуустаа зориулан мөрөөдлийн найз охиноо олж болох газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Мөрөөдлийнхөө бүсгүйг хаанаас олж болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Интернет

Орчин үед хүнтэй танилцах нь тийм ч хэцүү биш болсон. Та ердөө л цахим сүлжээг ашиглаж, өөрт тань таалагдсан бүсгүй рүү зурвас илгээн, танилцах боломжтой. Өөрийн дуртай зүйлс болон сонирхол нэгтэй бүсгүйчүүдийг ердөө ганц товчлуур дараад олох боломжийг хэн алдахыг хүсэх билээ? Интернетээс заяаны ханиа олно гэдэг тийм амар асуудал биш ч гэлээ, энэ нь таны бууж өгөх шалтгаан болж болохгүй. Сонирхлоо зөв тодорхойлоод тухайн зүйл дээрээ тулгуурласан сайт эсвэл аппликейшныг ашиглаад үзээрэй. 

Интернет

2 Сонирхол нэгтнүүдийн клуб

Хэрэв та өөрийн дуртай зүйлдээ цаг гаргаж чаддаг жаргалтай хүмүүсийн нэг бол, сонирхол нэгтнүүдийн клуб эсвэл уулзалтад явж үзэхийг зөвлөе. Зөв хүнээ олохын тулд янз бүрийн сонин, хэвлэлд хувийн мэдээллээ үлдээж байснаас бодитой алхам хийсэн нь илүү үр дүнтэй. Мөн сонирхол нэг тул, бие биенээ ойлгоход илүү хялбар байх болов уу. 

Мөн мөрөөдлийн бүсгүйг олж болох хамгийн тохиромжтой газар бол номын сан бөгөөд та ямар ч хүнтэй яриа өрнүүлж болно. Хэрэв танд хэн нэгэн үнэхээр таалагдаж байвал тухайн хүний уншиж байгаа номыг хараад хөнгөн яриа өрнүүлж болно шүү дээ

Сонирхол нэгтнүүдийн клуб

3 Биеийн тамирын заал

Та урдаа зорилготой, урагшлах тэмүүлэлтэй бүсгүйчүүдийг фитнес заалнаас олж болно. Гэхдээ тэнд байгаа эмэгтэй бүр дасгал хийх гэж ирдэггүйг анхаараарай. Тэднийг ялгах тун ч амархан бөгөөд нүүрний будгаа арилгаагүй, дасгал хийхээс илүүтэй залуустай айлгүйтэж зогсоно. Харин үнэхээр л өөрийн эрүүл мэнддээ анхаарч, гэдсээ илж гэртээ хэвтэхийг хүсээгүй бүсгүйчүүдтэй дасгалын тухай яриа өрнүүлж, танилцахад болохгүй гэх зүйлгүй. 

Биеийн тамирын заал

4 Компьютер тоглоомын ертөнц

Зөвхөн эрчүүд л компьютерын тоглоом тоглодог гэвэл өрөөсгөл ойлголт болно. Компьютер тоглоомын газар ороод үзээрэй. Тантай ижил эсвэл бүр илүү сонирхолтой тоглоом тоглодог бүсгүй байж л таараа. Дугаарыг нь асуухаас өмнө хамт тоглох санал тавьж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Компьютер тоглоомын ертөнц

5 Сургалт

Сургалт гэхээрээ л номтой зууралдана гэсэн үг биш. Үүнд хоол хийж сурах, бясалгал эсвэл иогийн сургалт гээд таныг олон талаар хөгжүүлэх сонголтууд бий. Жишээлбэл бүжгийн сургалтанд таныг хамт бүжиглэх хостой байхыг шаарддаг тул мөрөөдлийн бүсгүйтэйгээ тэнд учирч ч болзошгүй.

Сургалт

6 Тоглолт

Тоглолт болж байх үед хүмүүс хөгжмийн сайхныг мэдэрч бүгд л баяр хөөртэй бүжиглэцгээдэг. Энэ нь таныг шинэ хүнтэй харилцаа үүсгэх боломжийг бүх талаар нь бүрдүүлэх давуу талтай. Гэвч хөгжим дэндүү чанга байвал яах вэ? Тэгвэл ядаж л таалагдаж буй охинынхоо дэргэд очоод бүжиглэж болно шүү дээ. 

Тоглолт

7 Дэлгүүр

Таны сонгосон үнэртэй ус эсвэл хувцсыг хараад зохиж байгаа болон зохихгүй байна уу гэдгийг тодорхой хэлчихээр хүн одоохондоо алга байна уу? Тэгвэл та ердөө ганц асуултаар тухайн өдрийн шилдэг зөвлөгчийг олж болно гэвэл итгэх үү? Дэлгүүр дотор тантай адилхан хувцас эсвэл сүрчиг сонгож байгаа эмэгтэй яагаад таны хийсэн сонголтыг үнэлж болохгүй гэж? "Надад энэ зохиж байна уу" гэж асуух өөрийн тань ганц асуулт бүх зүйлийг өөрчилж болно гэдгийг мартуузай. 

Дэлгүүр

8 Хаа ч хамаагүй

Үнэнийг хэлэхэд болзоог заавал нэг газраас хайж өөрийгөө барих шаардлага байхгүй. Хаана ч хамаагүй та хүнтэй танилцаж болно. Учир нь эмэгтэй хүн таалагдсан эрэгтэй хүндээ олон төрлийн дохиог нүүрний хувирлаараа өгдөг. Өөдөөс тань хараад инээмсэглэж эсвэл ичингүйрч байна уу? Тэгвэл түрүүлж очиж яриа өрнүүлэхээс бүү эмээгээрэй учир нь сайхан юм бүхэн айдсаар эхэлдэг юм шүү!

Хаа ч хамаагүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()