Дэлхийн хамгийн нууцлаг газрууд

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнц нууц нь үл тайлагдах учир битүүлэг зүйлсээр дүүрэн юм. Энэ их түүх, нууцыг хэзээ ч судалж дуусахгүй мэт... Хэчнээн ихийг уншиж мэдсэн ч оргилон ундарсаар л байдаг болохоор хүн гэдэг өөрөө түүний хажууд үнэхээр жижигхэн оршихуй ажээ. Ингээд та бүхэндээ түүхийг гэрчлэх, хамгийн нууцлаг газруудыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн нууцлаг газрууд

1 51-р бүс

Олон жилийн турш АНУ-ын Засгийн газар энэхүү цэргийн баазыг байдаг гэдгийг үгүйсгэсээр ирсэн боловч өдгөө зарим нэг зүйл нь мэр сэр ил болсоор байна. Тус баазад сансар огторгуй, харь гарагийнхны талаар нууц судалгааг хийдэг юм. Бааз хүрэх замд урагш явахыг хориглосон маш олон тэмдэглэгээг харах бөгөөд тухайн газар маш нарийн хамгаалалтанд байдаг учраас нэвтрэх ямар ч боломжгүй ажээ.

51-р бүс

2 Бермудын гурвалжин

Бермудын гурвалжин буюу "Чөтгөрийн гурвалжин"-д олон нууцлаг явдал тохиолддог гэж эртнээс хэлэлцсээр ирсэн билээ. Тус газар нь Америк, Европ болон Карибын арлуудад хүрэх зам юм. Зарим судлаачид энэхүү газар ямар нэг сонирхолтой нууц агуулдаг гэж үздэг бол зарим нь ямар ч онцгой зүйл үгүй гэж баталдаг аж. Бермудын гурвалжинд анх 1950 онд таван сөнөөгч онгоц, нэг нисэх онгоц тус газар нисч байгаад ул мөргүй алга болсноос хойш 75 нисэх онгоц, хэдэн зуун хөлөг онгоц дээрх жишээг давтсан юм. Харин хамгийн сүүлд 2015 онд "El Faro" гэх ачаа тээврийн хөлөг онгоц алга болсон билээ. 

Бермудын гурвалжин

3 Хуаси тосгон, Хятад

Бид бүхэн Хятад улсыг хүн ам ихтэй, ард иргэдийн амьдралын түвшин доогуур, ядуу буурай ард түмэнтэй гэдгээр л төсөөлдөг шүү дээ. Гэтэл Хуаси тосгон нь улсынхаа хамгийн баян тосгоноор шалгарсан бөгөөд 2000 иргэдийн дансанд олон тэрбум доллар байдгийг ч мөн онцлох нь зүйтэй болов уу. Ард иргэд нь 7 хоногийн бүхий л өдөрт ажилладаг ба амралтын өдөр гэдгийг мэддэггүй байна. Тиймдээ ч өнөөдөр тухайн тосгонд тэнгэр баганадсан олон барилгууд баригдаж, үүгээрээ алдаршсан юм.

Хуаси тосгон, Хятад

4 Стоунхенж

Стоунхэнж (Stonehenge) нь, Английн Уилтширд оршдог бөгөөд тойрог хэлбэрээр байрлуулсан чулуун байгууламж юм. Уг байгууламжийг МЭӨ 2640 – 2480 оны хооронд байгуулсан гэж таамагладаг бөгөөд 3500 жилийн турш ашиглагдсаар иржээ. Нар буцах, өдрийн нар мандах үед чулуунуудын зарим нь нэг шугаманд харагддаг байна. Стоунхенжийг “сарсен” гэж нэрлэдэг чулуулгаар хийсэн байдаг. Египет болон Өмнөд Америк түүнтэй ижил нэн эртний байгууламжид тооцогддог. Нөгөөтэйгүүр Стоунхенжийг эртний үндэстнүүдийн цаг тооллыг хэмжих нэг хэмжүүр байсан гэж үздэг бөгөөд тухайн үед уг байгууламж нь одон орон судлалын чухал хэрэгсэл болохоос гадна шашны гүн сүсэг бишрэлийн төв байв. Нас барагсадыг тэнд нутаглуулдаг байсан бөгөөд оршуулгын газрын нэг хэлбэр ч гэж үзэх нь бий. Зарим хүмүүс Стоунхенж нь ид шидийн хүч чадал агуулсан газар хэмээн итгэдэг байна.

Стоунхенж

5 Рубкан нуур, Энэтхэг

Энэтхэгийн ноён оргил гэгддэг Гималай уулын бүсэд Рубкан (Roopkund) хэмээх учир битүүлэг нуур байдаг ажээ. Тус нуурыг анх 1942 онд хэсэг Английн цэргүүд илрүүлсэн гэх бөгөөд нуурын хөлдсөн хэсгээс 200 гаруй хүний хөлдсөн цогцсыг илрүүлсэн байна. Хамгийн хачирхалтай нь судлаачид цогцсыг шинжилж байхдаа, тэдгээрийн гавлын ясууд бүгд хагарсан байсныг илрүүлжээ. Хожим эл нуурын хүний ясан нуур хэмээн нэрлэсэн гэдэг. Мөн нуурын ойр орчмоос хуучны бэлзэг, жад, арьсан гутал, хулсан таяг зэрэг эд зүйл олсон нь үхэгсдийн дотор олон эмэгтэй хүн байсныг харуулж байгаа юм. 

Рубкан нуур, Энэтхэг

6 Йонагуни пирамид, Япон

Бид бүхэн зөвхөн Египед-д пирамид байдаг хэмээн боддог байсан. Гэвч 1980-аад оны үеэр нэгэн Япон эр  далайд шумбаж байхдаа учир битүүлэг пирамидыг илрүүлсэн гэнэ. Тус Пирамид нь бүхэл бүтэн хотын нэгэн хэсэг бөгөөд нэгэн үе тус газарт нууцлаг хот оршин байсныг харуулсан аж. Хад чулууг ховор сийлбэрээр нарийн сийлж бүтээсэн энэ байгууламжийг одоогоор 10 мянга гаруй жилийн өмнө буюу анхны пирамид үүсэхээс ч өмнө баригдсан болохыг эрдэмтэд хэлж байгаа юм. Гэвч чухам тус хот байгууламжыг чухам хэн ямар зорилгоор барьсан болох нь өнөөг хэр нь нууцлаг байсаар байгаа билээ.

Йонагуни пирамид, Япон

7 Назка, Перу

Перугийн өмнөд хэсэгт орших Назкагийн цөл газраас энэхүү эртний зураг олдсон нь Назкагийн соёл иргэншлийг алдаршуулсан билээ. Судлаачдыг энэхүү дүрс зураг нь Назкачуудын бурхантай харилцдаг байсан арга хэмээн олж нээх хүртэл хүмүүс энэ зургийг харь гарагийнхан үлдээсэн гэж боддог байв. Тус зураг нь 300 өөр төрлийн зураг болон 10 мянга орчим өөр шугамыг харуулсан нь тухайн соёл ямар баялаг байсныг илтгэнэ. Одоогийн байдлаар тус иргэншлийн талаар үүнээс өөр хангалттай мэдээ байдаггүй нь ган гачиг, цөлжилттэй холбоотой билээ.

Назка, Перу

8 Аокигахара, Япон

Бид ой модонд ихэвчлэн цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж шувуудын жиргээг сонсонгоо, найз нөхөдтэйгээ түүдэг галын дэргэд суухын тулд зорьж ирдэг шүү дээ. Гэвч хачирхалтай зүйлсээрээ үргэлж гайхшруулж байдаг Япон оронд энэ нь төсөөллөөс тэс өөр зүйл байдаг аж. Учир нь Фүжи уулын бэлд "Аокигахара" хэмээн нэрлэгддэг “амиа хорлогчдод зориулсан” ой байдаг бөгөөд маш шигүү учраас салхи ч нэвтэрдэггүй байна. Иймд ирсэн хүнд жихүүдэс төрүүлэм анир чимээгүй байх ажээ. Статистикээс авч үзвэл энэ ойд жилд 100 орчим хүн амиа егүүтгэдэг болох нь тогтоогдсон бөгөөд ойн газар сайгүй тайлаад орхисон гутал, хувцсууд дэндүү олон байх юм.

Аокигахара, Япон

9 Пасха арал

Пасха арал нь өмнөд Номхон Далайд орших Полинезийн арал юм. Энэ нь бидний сайн мэдэхээр Чили улсын тусгай нутаг дэвсгэр билээ. Тус арал нь Рапануйчуудын бүтээсэн "Моай" хэмээх чулуун хөшөөнүүдээрээ алдартай. Энэ чулуун баримлуудыг 13-16-р зууны үед нутгийн иргэд босгож байсан бөгөөд анх ямар зорилгоор бүтээгдэж байсан нь өнөөг хэр нь нууцлаг байсаар байна. Хожим судлаачид тус баримлуудыг их биетэй болохыг нь илрүүлсэн бөгөөд тус бүр 82 тонны жинтэй аж. 

Пасха арал

10 Сокотра арал, Йемен

Сокотра нь Энэтхэгийн далайн 4 арал болон бусад жижиг арлуудыг багтаасан, Арабын хойгийн өмнөд хэсэгт орших бүлэг арал бөгөөд Йемен улсад харъяалагддаг. Үндсэн арал болох Сокотра нь 3625 хавтгай дөрвөлжин км газар нутагтай бөгөөд Абд ал Кури, Самхах, Дарса гэх арлуудтай. Тус арлыг "Арабын тэнгисийн биологийн төрөл зүйлийн үнэт эрдэнэсийн сан" хэмээн өргөмжилдөг.

Учир нь аралд "луу мод" тэргүүтэй 800 гаруй төрлийн ургамал бүртгэгдсэн байдаг байна. Ургамал судлаачдын тодорхойлсноор Сокотра арлын ургамлын бүрхэвч нь дэлхийн устах аюулд хамгийн их өртөөд байгаа 10 газрын нэг болсон ажээ. Амьтдын хувьд хэд хэдэн зүйлийн уугуул сарьсан багваахай амьдардаг бөгөөд аралд 50000 гаруй хүн оршин суудаг.

Сокотра арал, Йемен

11 Питкэрн арал, Номхон далай

Бидний танилцуулах энэхүү арал бол хамгийн цөөн хүн амтай, зэлүүд шахуу газар юм. Тиймээс ч арлыг мэдэхээсээ мэдэхгүй хүмүүс нь дэндүү олон. Арал нь Номхон далайд орших бөгөөд улсын бүрэлдэхүүнд Питкэрн, Хендерсон, Дьюс, Оно арал багтдаг. Эдгээрийн сүүлийн 3 арал нь эзэнгүй гэнэ. Арлуудын нийт талбай 47 кв.км үргэлжлэх бөгөөд Питкэрн нь Номхон далай дээрх Их Британийн сүүлчийн колони орон юм. Тус аралд ердөө 50 гаруй хүн амьдардаг бөгөөд ойрын хэдэн жил шинэ хүүхэд төрөөгүй тул, хүн ам нь тогтвортой байсаар байна. Жуулчдын хувьд жилдээ 10 гаруй удаа л очдог хэмээх судалгаа байдаг аж. 

Питкэрн арал, Номхон далай

12 Цусан хүрхрээ, Антарктид

Ойр орчмоороо тасан цагаан цасаар хучигдах ч, ус нь цусан өнгөтэй байх эл хүрхрээг анх 1911 онд Авсралийн геологчид илрүүлж байсан түүхтэй. Тэд хүрхнээний өнгийг улаан замагтай холбон, тайлбарлаж байсан ч энэ нь батлагдаагүй билээ. Харин хожим хүрхрээний өнгийг усан дахь төмрийн исэлтэй хамааралтай болохыг батласан юм. Энэхүү усан дахь химийн нэгдэл нь усан дахь ер бусын бичил биетний бодисын солилцооны үр дүн гэдгийг ажиглалтын явцад олж мэджээ.

Эл хүрхрээ нь ойролцоо орших мөсөн давхаргаар хучигдсан 400 м гүнтэй нуураас эх авдаг. Хүрхрээний усны давсны агууламж нь далайн усны агууламжаас 4 дахин их байдаг байна. Энэ нь хэрвээ агаарын хэм -10 хэмээс доошоо орохгүй бол хүрхрээний ус хэзээ ч хөлдөхгүй гэсэн үг юм.

Цусан хүрхрээ, Антарктид

13 Соронзон хөндий, Нью Брансвик

Magnetic Hill буюу Соронзон хөндий нь Канадын нутаг дэвсгэр болох Нью Брансвикд байрладаг бөгөөд анх 1930 онд илрүүлж байжээ. Одоогоор жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг газруудыг нэг бөгөөд тус хөндий рүү орсон техник, автомашин, моцикл зэргүүд ажиллагаагүй болдог гэнэ. Хачирхалтай санагдах ч, жуулчид үүнээс цааш алхах болдог бөгөөд зөвхөн энэ үзэгдлийг үзэх гэж маш их төлбөрийг төлдөг аж.Эрдэмтэд байгалийн энэхүү өвөрмөц үзэгдлийг соронзон долгионтой холбон тайлбарлах ч өнөөг хэр нь баттай болоогүй билээ.

Соронзон хөндий, Нью Брансвик

14 Оркардын парк, Нью-Йорк

Яг л үлгэрийн гэмээр энэхүү хүрхрээний чухам хаанаас ус ундраад байдаг нь хачирхалтай. Хадны завсарх бяцхан зайгаар ус ундрах бөгөөд хожим паркын ажилтан хүрхрээг галтай болгох санааг сэджээ. Хүрхрээ нь нэг төрлийн хийгээр усаа шахаж байгаа бөгөөд тэрээр хүрхрээнд чүдэнз зурах төдий гал дүрэлзэн ассан аж. Хамгийн хачирхалтай нь энэ гал ямар ч салхи, шуурганд унтардаггүй бөгөөд жуулчид чухам үүнийг л үзэх гэж холоос зорин ирдэг байна.

Оркардын парк, Нью-Йорк

15 Үхлийн уулс,Феникс, Аризона

Маш хачирхалтай гэмээр энэхүү уулыг анх Жейкоб Вальс (Jacob Waltz) хэмээх хүн илрүүлжээ. Тэрээр уулнаас их хэмжээний цэвэр алтыг иорүүлсэн бөгөөд олсныхоо дараа төд удалгүй нас барсан гэдэг. Жейкоб алттай уулны байршлын тухай цорын ганц хүнд амжиж хэлсэн нь Жулиа Томас байв. Бүсгүй ч мөн удалгүй ор сураггүй алга болсон бөгөөд хүмүүс түүнийг нас барсан хэмээдэг байв. Түүнээс хойш маш олон хүмүүс эл ууланд гарч, сураггүй болсон юм.

Үхлийн уулс,Феникс, Аризона

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()