Тай хоолны онцлог нь халуун ногоондоо байдаг. Зарим Тай хоолнууд хэлийг тань түлэхээр халуун ногоотой байдаг бол зарим нь зөөлхөн болоод ядаргаа тайлахуйц байх аж.
1
"Том Юм Гоонг"
Далайн сам хорхойгоор дагнасан энэхүү шөл нь далайн хоолонд дуртай хэн бүхний хувьд тэргүүн сонголт болох нь гарцаагүй. Хоолны орцонд нимбэгний навч ордог бөгөөд амтны хувьд исгэлэн болоод халуун ногоотой байх аж.
2
"Пад Тай"
"Пад Тай" нь шарсан гоймон бөгөөд та энэ хоолыг Тайландын аль ч өнцөг булангаас амархан олж чадна. Ихэнхдээ гудамжны түргэн хоолны мухлагуудаар зарагддаг.
3
Гоймонтой шөл
Нэрнээс нь л бүх мэдээллийг авч болохоор тус хоол нь олон төрлийн ногоо болон махыг орцондоо багтаасан байдаг. Цагаан хоолтнуудад зориулж тусгай жороор гаргадаг учир мөөгөнд дуртай бүхэн туршиж үзэхийг санал болгож байна.
4
"Сом Там"
Английн "Ногоон Папая" гэх нэртэй саладтай ижилхэн энэхүү хоол нь таван үндсэн амтыг бүрэн агуулсан хоол аж. Гашуун, халуун ногоотой, давслаг, чихэрлэг мөн хурц гэх амт болгоныг багтаажээ. Та үүнийг гудамжны түргэн хоолны газруудаас олох боломжтой.
5
"Гай Мед Ма Монг" (Самартай тахианы мах)
Халуун ногоо нь хэтэрхий их санагдаж магадгүй учир өөрийн хүслээрээ тааруулахыг зөвлөж байна. Ногоотой хольж хуурсан самартай тахианы махны хувьд ярих юмгүй амттай ч будаатай цуг идвэл илүү тохиромжтой аж.
6
"Ген Хиав Ван Гай" ( ногоон карритай тахианы мах)
Тахианы мах, үхрийн мах эсвэл дан ногоо гэсэн гурван сонголттой байдаг. Тайландад үхрийн махтай хоол тийм ч их эрэлттэй байдаггүй учир бид та бүхэнд тахианы махтайг нь авахыг зөвлөж байна.
7
"Као Пад" ( Шарсан Будаа)
Уг хоол нь Тайланд хүмүүс болон жуулчдын хамгийн их авдаг хоолны нэг юм. Махны хувьд тахианы мах, хавчны мах эсвэл сам хорхойг өөрийн тань хүслээр хийж болдог бөгөөд өндөг, сармис, сонгиноор амтлахад салахын аргагүй амтыг гаргах болно.
8
"Массаман Карри"
Хүмүүсийн дуртай бас нэгэн өөр төрлийн халуун ногоотой хоол бол Массаман Карри юм. Амтны хувьд ярих зүйлгүй бөгөөд хэн бүхэнд таалагдах нь гарцаагүй.
9
Ороомог
Тайланд явж үзсэн хэнээс ч хамаагүй та асууж болно. Тэднээс хамгийн хурдан мөн хамгийн өег хоол юу вэ гэхэд нэг дуугаар "ороомог" гэж хариулах нь гарцаагүй. Халуун эсвэл чихэрлэг соусанд дүрээд идвэл бүүр янзтай!
10
Гадилтай гамбир
Халуун хоолны араас идэхэд тохиромжтой тус гамбир нь таны дуртай ямар ч чихэрлэг амттантай төгс зохицох болно. Тайланд хүмүүсийн хамгийн их авдаг төрөл нь бол гадилтай гамбир аж.
Хэрэв Тайланд болон Азийн бусад орнууд руу аялахыг хүсч байвал, www.miat.com сайтад нэвтэрч, онлайнаар захиалга өгөх боломжтой.