Эмэгтэйчүүдийг үснийх нь засалтаар хэрхэн шинжих вэ?

Хүнийг гаднаас нь хараад таньж мэднэ тийм ч амар биш. Харин та үсээ хэрхэн засуулсан болохыг нь ажиглаж, тухайн хүний дотоод ертөнцийг нээн илрүүлж болно гээд төсөөлдөө. Бид өнөөдөр та бүхэндээ эмэгтэйчүүдийг үснийх нь засалтаар хэрхэн шинжих тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Эмэгтэйчүүдийг үснийх нь засалтаар хэрхэн шинжих вэ?

1 Шулуун чёлк

Тэд эелдэг харилцаатай, өөрөөсөө гэрэл цацруулсан гэгээлэг хүмүүс байх бөгөөд ярианы сэдэв олохдоо чадварлаг учир хэнтэй ч хамаагүй дотно яриа өрнүүлж чаддаг. Мөн тус төрлийн бүсгүйчүүд нь их эмзэг, гомдомтгой тул бусдаас үргэлж хайр халамж хүснэ.

Шулуун чёлк

2 Шулуун үс

Энэхүү үсний засалт нь олны анхаарлын төвд байхыг хүсдэг болон магтаал сайшаал сонсох дуртай эмэгтэйчүүдийн тэргүүн сонголт байх аж. Хэдийгээр бусадтай нээлттэй байдаг ч, тэдний тухай таны мэдэхгүй зүйлс олон бий.

Шулуун үс

3 Долгионтой богино үс

Хаврын тэнгэр шиг зан араншинтай эмэгтэйчүүд энэхүү үс засалтыг сонгох хандлагатай байдаг. Тус үс засалт нь зорилготой, манлайлагч эмэгтэйчүүдийн гол шинж тэмдэг болдог аж. Хэдийгээр тэдний зан ааш нь үргэлж хувирч, тогтворгүй байх ч, дотроо маш гэнэн, зөөлөн хүмүүс юм. Мөн маш хөнгөмсөг тул аливаад бодлогогүй хандах нь бий. 

Долгионтой богино үс

4 Хажуу талаа хусуулсан засалт

Бүтээлч, шинийг эрэлхийлэхийг хичээдэг бөгөөд хуучны үзэл баримтлалд баригдах дургүй эмэгтэйчүүд. Гял цал болсон энэхүү дүр зургийн ард нарийн мэдрэмж болон амгалан бус байдал нуугдана. Тэд нэг л шийдсэн бол өөрдсийн шийдвэрээс буцна гэж үгүй бөгөөд маш үнэнч байдаг. 

Хажуу талаа хусуулсан засалт

5 Буржгар урт үс

Мөр давсан долгионтой үстэй бүсгүйчүүдийн зорилго нь тодорхой байдаг тул тэд юу хийхээ сайн мэддэг. Тэд хөгжилтэй бөгөөд таны уулзаж байсан хүмүүсээс хамгийн сайн зөвлөгч нь байх болно.

Буржгар урт үс

6 Богинохон замбараагүй үс

Тэд бусдад хэзээ ч ажлаа даатгадаггүй бөгөөд өөрсдөө дуусгахыг илүүд үздэг. Эршүүд зан хааяа тэднээс ажиглагддаг ч яаж нуухаа сайн мэддэг. Үс нь богинохон байх тусмаа тэднийг илүү зоригтой, шийдэмгий гэж ойлгож болох юм.

Богинохон замбараагүй үс

7 Богино тайралт, чёлктой засалт

Дотор оршиж буй зүйлээ тийм ч амар ил гаргадаггүй бөгөөд юу хийхээ хэнээр ч заалгахгүй. Бусдад төгс үлгэр дууриалал болж чаддаг төдийгүй төрөлхийн удирдагч, манлайлагч шинж чанартай.

Богино тайралт, чёлктой засалт

8 Дух руу унжсан үс

Унжсан үс нь бусдаас өөрийг нь тусгаарладаг хана мэт байх бөгөөд тэд өөрийн үзэл бодолдоо дэндүү үнэнч. Мөн тэд маш романтик байх төдийгүй маш ч хүнийг өөртөө татаж чадна.

Дух руу унжсан үс

9 Тогтмол өөрчлөгдөх үсний засалт

Эдгээр эмэгтэйчүүд нэг өдөр тансаг буржгар үстэй байгаад маргааш нь үсээ хусуулахад гайхах зүйлгүй. Үргэлж өөрийн мөн чанараа олохыг хичээдэг тэд адал явдалд илүүтэй дурладаг.

Тогтмол өөрчлөгдөх үсний засалт

Хэрвээ танд энэхүү мэдээлэл таалагдсан бол, доорх линкээр орж, холбоотой мэдээллийг сонирхоорой!

~Эрчүүдийг үснийх нь засалтаар хэрхэн шинжих вэ?​~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()