Гэр бүлийн харилцаа хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Маш олон эцэг эхчүүд хүүхдийнхээ буруу хандлага, хүмүүжлийг ямар нэгэн гадны нөлөөнөөс үүдэлтэй хэмээн бодож, шалтгааныг өөр зүйл рүү чихэхийг урьтал болгодог. Гэвч бидний хэд нь хүүхдийнхээ хандлагыг өөрсдөөсөө эрж, учир шалтгааныг эрэлхийлдэг вэ? Нэгэн мэргэн хүн "Та л хүүхдээ ойлгож сурах хэрэгтэй. Учир нь бид хүүхэд байж үзсэн, харин тэд том хүн байж үзээгүй" хэмээн хэлсэн байдаг. Нөгөөтэйгүүр хүүхэд таны тусгал хэмээх нь ч бий. Тэгвэл эцэг эхчүүдийн хандлага, амьдралын хэв маяг хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ? Үүний учрыг хамтдаа тайлцгаая.

Гэр бүлийн харилцаа хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Асуудал бүхэн нэг талын, эсвэл ганц хүний буруу байдаггүй. Үүнийг та хамгийн эхлээд ойлгох хэрэгтэй. Хүүхэд зөрүүдлэх, уур уцаартай болох зэрэг нь магадгүй тухайн насны онцлог мөн хэвийн зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэвч өөртөө итгэлгүй сул дорой, аймхай байдал нь ихэсвэл, магадгүй таны тусгал байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл ямар гэр бүлээс, ямар хүмүүжилтэй хүүхэд төрдөг вэ?

1 Өглөгч гэр бүл

Өглөгч, сайхан сэтгэлтэй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй гэр бүлээс төрсөн хүүхэд ирээдүйд хүмүүнлэг, буяны ажилд сайн дураараа оролцох нь элбэг байдаг. Өөрөө ч  энэ чиглэлийн ажил хийх сонирхолтой бөгөөд ажилдаа дуртай. Ааш зангийн тухайд даруу төлөв, боловч ганцаардмал байх нь бий. Учир нь сайхан сэтгэлтэй, өглөгч гэр бүлийн хүмүүс бусдын төлөө их цаг зарцуулдаг тул өөрийн үр хүүхддээ анхаарал хандуулах нь бага байдаг. Түүнчлэн бусад хүүхдийг бодоход илүү гэгээлэг хандлагатай тул аливаа зүйлсийн сайн чанарыг олж хардаг гэж хэлж болно.

Өглөгч гэр бүл

2 Асуудалтай гэр бүл

Эцэг эх нь уур бухимдал стресс ихтэй, амьдралын олон асуудалд нухлуулсан гэр бүлийн хүүхэд төдий чинээ зожиг, өөртөө итгэлгүй, аливаа зүйлийг хүчээр, эвтэй биш аргаар шийдэхийг урьтал болгох нь бий. Энэхүү зан чанар нь мэдээж тэдний эцэг эхийн гаргаж буй хандлага, характертай салшгүй холбоотой. Томчууд өөрсдийн амьдралд тулгарч буй асуудлаас болж стресс ихтэй тул хүүхэдтэйгээ хамт тоглох, тэдэнд цаг хугацаа гаргахдаа хомс. Харин ч хүүхдээ өөрт тэврүүлж эрхлэх, хайр халамж хүсэх үед нь уцаарлах зэрэг нь хүүхдэд сөрөг сэтгэгдэл төрүүлдэг. Ийм зүйлсийг биеэр мэдэрч, туулж ирсэн хүүхдүүд том болох тусам асуудлыг хүндрүүлэх, тэр бүхнийг стресстэж, уур бухимдал гаргах нь бий.

Асуудалтай гэр бүл

3 Ядарсан гэр бүл

Мэдээж эцэг эх бүр анхны үрээ өлгийдөж авсан цагаас эхлэн маш олон зүйлсийг зэрэг амжуулах шаардлагатай тулгарч, түүнээсээ болж ядардаг. Гэхдээ мэдээж энэ нь түр зуурын асуудал юм. Ийм эцэг эхчүүд хүүхдээ хэт их хориглож үйлдэл бүрийг нь хянахыг оролддог. Энэ нь эсрэгээрээ хүүхдийг бусдаас хэт хамааралтай нэгэн болгож, өөртөө итгэлгүй, бие даан шийдвэр гаргах чадваргүй болгодог. Мөн эцэг эхийнхээ аз жаргалгүй, хэт бухимдалтай байгаа нь өөрөөс нь болсон хэмээж, өөрийгөө буруутгадаг байна.

Ядарсан гэр бүл

4 Төгс байхыг эрмэлздэг гэр бүл

Ийм гэр бүлийн амнаас үргэлж "Энэ чиний буруу, чи сайн байгаагүй, хичээгээгүй учраас ийм байдалд орлоо" гэдэг үг гардаг. Мөн хүүхдүүдээ төгс төгөлдрийн дарамтанд оруулах нь бий. "Чи хамгийн шилдэг нь байх ёстой. Эгч, ах шигээ чармайх хэрэгтэй" гэх нь хүүхдийг маш ихээр стресстүүлдэг. Энэ үед хүүхдийн толгойд "Хэрэв  би сайн байж чадахгүй бол ээж аавынхаа хувьд хэн ч биш. Тэд намайг хайрлахаа болино" гэх мэтээр өөрсдөдөө итгэлгүй болдог. Түүнчлэн энэ хандлагаа бусад хүүхдэд харуулж, дээрэлхэх, хүчгүй нэгэн рүү дайрч давшлах хандлагууд урсаж эхэлнэ. Хүүхдээ энэ хүртэл явуулсны дараа л эцэг эхчүүд гэнэт шалтгааныг эрэлхийлж, "Миний хүүхэд буруу замаар орлоо" хэмээн шалтгааныг бусдад тохож эхэлдэг аж.

Төгс байхыг эрмэлздэг гэр бүл

5 Арчаагүй гэр бүл

Амьдралын идэвхигүй, залхуу, ажил төрөлгүй, тоглоом, зугаа цэнгэлд толгойгоо мэдүүлсэн гэр бүлүүд  олон бий. Мэдээж хорвоо ертөнцөд сайн муу хосолж байж л, жинхэнэ амьдрал үүснэ. Гэхдээ хатуу ч гэсэн иймэрхүү гэр бүлээс төрсөн хүүхдүүд нэг бол их чармайлттай, амьдралаа өөрчлөх хүсэх тэмүүлэлтэй, зөв нэгэн болж хүмүүждэг бол, нөгөө талдаа эцэг эх шигээ аливааг хялбарчлах сонирхолтой, залхуу, амьдралын идэвхигүй нэгэн болох магадлал өндөртэй байна. Ийм гэр бүлийн хүмүүс хүүхдийнхээ үзэл бодол,сургууль дээрээ юу хийсэн, хэрхэн хооллосон, даарсан эсэхэд тийм ч их анхаардаггүй. 

Арчаагүй гэр бүл

6 Буруу зуршилтай гэр бүл

Аав ээж нь архи, тамхинаас хэт их хамааралтай,  сахилга батгүй гэр бүлийн хүүхдүүд бага байхдаа эцэг эхийгээ өөрчлөгдөөсэй, өөрсдөд  нь илүү их цаг завыг гаргаасай хэмээн маш их хүсэж,  хичээл сурлага бүхий л зүйлдээ анхаарна. Гэвч нас ахиж, ухаан суухын хэрээр тэдний энэ байдал хүүхдэд дарамт болж, маш олон зүйлд стресстэн, үүнийгээ даван гарахад бэрхшээл үүсдэг юм. Тэдэнд гэр бүлтэйгээ эвлэрэх, өөрийн хувь заяаг хүлээн зөвшөөрөх нь маш хүндрэлтэй байдаг. Мэдээж тус гэр бүлээс тэрбумтан, чинээлэг, сайн үйлсийн ажилтнууд төрж болох ч, энэ нь өдрийн од шиг л цөөхөн байдаг аж.

Буруу зуршилтай гэр бүл

Таны хүүхэд ямар гэр бүлд өсөж, хүмүүжиж байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()