Хэзээ ч тоолгүй орхиж болохгүй 10 төрлийн өвчин

Эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг олон төрлийн өвчнүүд байдаг билээ. Гэвч тэдгээрийн ихэнх нь мэдэгдэлгүйгээр эд эрхтнийг өвчлүүлдэг нь нууц биш юм. Тэр ч бүү хэл амь насыг авч одох эрсдэлтэй байх нь бий. Иймд таны бие организмд ямар нэгэн хачирхалтай шинж тэмдэг илэрч байвал, тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй бөгөөд яаралтай мэргэжлийн эмчид хандах ёстой болохыг анхаарна уу. Ингээд хамтдаа эдгээр 10 өвчин, тэдгээрийн шинж тэмдгүүдийг мэдэж авцгаая. 

Хэзээ ч тоолгүй орхиж болохгүй 10 төрлийн өвчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог 5 өвчин

1. "Эндомитриосис"

Эхэн үедээ ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй. Савны гадна талаар "гиперплази"-ийн эсүүд байдаг аж. Үүнийг өөрөөр "умайн суулгац" гэж нэрлэх нь ч бий. Эдгээр эсүүд нь мөн өндгөвч, үтрээ, хэвлий, гэдэс орчимд байдаг байна. Өвчний гол шалтгаан нь, нөхөн үржихүйтэй холбоотой асуудлууд байдаг байна. 

Илэрч болон шинж тэмдгүүд:

  • Үргүйдэл
  • Аарцгаар өвдөх
  • Шээх, хүндрэх үед хөндүүрлэж өвдөх
  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, хөндүүртэй ирэх
  • Цустай шээх

2. Аарцагны үрэвсэлт өвчин

Сав, өндгөвч болон "фаллопиевийн гуурс"-ыг өвчлүүлдэг. Үтрээ, умайн хүзүүгээр биед дамжин орж ирсэн нянгууд уг өвчнийг үүсэхэд нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох нь, аарцагны үрэвсэлт өвчин үүсэх үндэс болдог аж. Хүндэрсэн үедээ үргүйдэл, зулбалт, ургийн гажиг болоход хүргэх нь бий. 

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Ойр ойрхон шээс хүрэх, шээх үед өвдөх
  • Жихүүдэс хүрэх
  • Ядрах
  • Хоолны дуршил муудах, дотор муухайрах
  • Сарын тэмдэгний мөчлөг алдагдах
  • Бүсэлхий болон хэвлийгээр өвдөх
  • Цусны эргэлт муудах
  • Секс хийхэд зовиурлах

3. "Фибром"

Онц ноцтой хавдар биш бөгөөд 30-40 настай эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог. Эмч нар уг өвчнөөр чухам юунаас болж, өвчилж байгааг одоог хэр нь тайлбарлаж чадахгүй байгаа аж. Шээх үед өвдөх, бүсэлхийгээр хөндүүрлэх шинж тэмдгүүд илрэхээс хамаарч "мяндаслаг"-ийн хэмжээ томрох нь бий. Хэрвээ хэмжээ нь хэтэрхий томорвол, тэр даруйд нь мэс ажилбар хийлгэхээс өөр арга байдаггүй байна. Өвчний гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн саваа авахуулдагтай холбоотой гэнэ. 

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Цус алдах
  • Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
  • Шээх үед хүндрэл үүсэх

4. Умайн хүзүүний хорт хавдар

Умайн хүзүүг өвчлүүлэх явц нь харьцангуй удаан бөгөөд эхэндээ шинж тэмдэг нь илрэхгүй. Умайг "папилома" вирусээр өвчлүүлдэг байна. 

Илэрч болох шинж тэмдгүүд: 

  • Үтрээнээс цус гарах
  • Сарын тэмдгийн үеэр их хэмжээгээр цус гарах
  • Секс болон эмэгтэйчүүдийн үзлэгийн дараа үтрээнээс цус гарах
  • Сарын тэмдэг удаан хугацааны турш ирэхгүй байх
  • Аарцгаар өвдөх

5. Өндгөвчний хорт хавдар

Өндгөвчний хорт хавдар нь хоёр шалтгаантай байдаг. Энэ нь үр хөврөлийн эсийн халдвар, "эпитель" зэргээс болж, өвчилдөг байна. 

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Хэвлий хийгээр дүүрэх
  • Аарцгаар өвдөх
  • Ойр ойрхон шээс хүрэх
  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухайрах

Эрэгтэй болон эмэгтэй хүмүүст тохиолдож болох 5 өвчин

1. Хөхний хорт хавдар

Хөхний хорт хавдар нь сүүний булчирхайн цорго эсвэл хэлтэнгийг хүрээлж байдаг хучуур эдийн хэвийн бус ургалтаас үүсдэг. Эдгээр хавдрын эсүүд нь хяналтгүй ургаж, биеийн бусад хэсгүүд рүү тархах аюултай. Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсний хүмүүст хөхний хорт хавдар үүсэх боломжтой ч, эрэгтэйчүүдэд төдийлөн элбэг биш байдаг. Анхны хүүхдээ төрүүлсэн, 35 орчим насны эмэгтэйчүүд тусах магадлал өндөр байдаг аж. 

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Хөх хөндүүрлэж өвдөх, эмзэг болох
  • Хавагнах, цээж томрох
  • Хөхний толгойгоор өвдөх
  • Хөхний толгойн хэмжээ өөрчлөгдөх

2. "Лейкеми"

Энэ нь цусны халдварт өвчин юм. Өвчнийг эхэн үед нь илрүүлж чадвал, амь насаа эрсдэлд оруулахаас сэргийлэх боложтой байдаг. Цусны шинжилгээний үеэр уг өвчнийг тусах магадлал өндөр байх нь бий. Ясны чөмөг нь бусад үхэжсэн эд эсийг орлох цусны цагаан эсийг бий болгодог бөгөөд лейкеми өвчний үед энэ үйл явц удааширдаг байна. Бөөр, элэг болон зүрхийг давхар өвчлүүлдэг. 

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Ямар ч шалтгаангүйгээр жин хасах
  • Яс, үе мөчөөр өвдөх
  • Хавагнах, хэвлийгээр хөндүүрлэх
  • Зөөлөн эдийн гэмтэл
  • Ядарч, сульдах
  • Өвчнүүдийн халдвар авах
  • Тунгалагийн зангилаа үүсэх

3. Чихрийн шижин

Нойр булчирхай "инсулин" гэх дааврыг ялгаруулж чадахгүй болсон нөхцөлд юм уу, эсвэл боловсорсон "инсулин" биеийн бусад эсүүдэд нөлөөлж чадахаа больсон үед хүн чихрийн шижин өвчнөөр өвчилдөг байна. Чихрийн шижин өвчин туссан үед хүний цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр болдог бөгөөд зүрхэнд нөлөөлж, амь насанд аюул учруулдаг. 

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Ойр ойрхон шээх
  • Ам цангах
  • Ядарч, сульдах
  • Хөл болон гар мэдээ алдаж, бадайрах
  • Жин хасах

4. Бүдүүн гэдэсний хорт хавдар

Энэхүү өвчин нь эрчүүдэд түгээмэл тохиолддог хэдий ч, сүүлийн үед эмэгтэйчүүдэд тохиолдох нь элбэг болсон аж. Хамгийн аюултай нь үхэлд хүргэдэг бөгөөд бие дэх өөх тосны хэмжээг нэмж, "архаг шархлаат колит" болж, хурцадмал шатанд ордог байна. 

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Ядарч, сульдах
  • Амьсгаадах
  • Өтгөн шингэрэх
  • Суулгах, өтгөн хатах
  • Хэвлийгээр хийгээр дүүрэх
  • Хүндрэх үед цус гарах

5. Зүрх судасны эмгэг

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь элбэг тохиолддог. Зүрхний шигдээс болох үед түгээмэл илэрдэг. Хэрвээ та болон таны ойр дотны хэн нэгний зүрх өвддөг бол, эмчид үзүүлэхэд гэмгүй аж. 

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Ядрах
  • Амьсгал авахад төвөгтэй байх
  • Дотор муухайрч, огиулах
  • Толгой эргэх
  • Их хэмжээгээр хөлрөх
  • Хүзүү болон нуруугаар хөших
  • Хэвлийгээр өвдөх

Дээрх өвчнүүдийн шинж тэмдэг нь эхэн үедээ төдийлөн илэрдэггүй болохыг та мэдэж авлаа. Иймд бие организмд тань ямар нэгэн шинж тэмдэг илрэх юм бол тэр даруйд нь мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай арга хэмээг цаг алдалгүй авахыг зөвлөж байна. Эс бөгөөс та амь насаа ч алдаж болох аюултай юм шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()