Сайн бизнесийг уриалсан аяныхаа талаар ярилцлагаа эхлэе?
Үл хөдлөх хөрөнгийн зуучаар үйл ажиллагааныхаа гарааг эхэлж байсан “Мастер Групп” ХХК 10 жилийнхээ ойг тохиолдуулан “Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжье” аян санаачилж олон нийтэд мэдээлэл хийсэн. Манай компани ёс зүйтэй, зөв бизнесийг эрхэлж, хүмүүсийн амьдралыг сайхан болгох зорилтыг өмнөө тавин ажилладаг. Өнөөдөр бид барилга бүтээн байгуулалт, худалдаа, проперти менежмент, санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.
“Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжье” аяныхаа хүрээнд бид 3 ажил төлөвлөөд байна. Нэгдүгээрт, Дөлгөөн нуураас хойш 5700 м2 талбайд “Гоё гудамж” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр зэхэж байна. Үүнд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, автобусны шинэ буудал, нийтийн эзэмшлийн 100 авто зогсоолыг өөрийн зардлаар буюу 500 сая төгрөгийн тохижуулалт хийх юм.
Энэ нь нийгмийн сайн сайхан, ойр орчмын оршин суугчдын тав тухыг бүрдүүлэх зорилготой. Бизнесийн байгууллага ийм хэмжээний мөнгийг хот тохижилтод дангаараа зарцуулж байсан түүх байхгүй юм билээ. Төслийн хүрээнд хийгдэх ажлууд ирэх хавраас эхэлнэ.
Хоёрдугаарт, “Амжилтын түүх” сэдэвт бизнес форумыг энэ сарын 29-ний өдөр “ProOne” оффистоо зохион байгуулна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг 100 гаруй аж ахуйн нэгжийн захиралуудад Монголын шилдэг 5 компанийн захирал өөрсдийн бизнесийн амжилт, арга туршлагаасаа хуваалцах юм. Гуравдугаарт, “Сайн бизнесийг шалгаруулах сошиал уралдаан”-ыг зарлан 12 сарын 8-ны өдөр хүртэл бүртгэж байгаа. Эко үйлдвэрлэл, эрүүл мэндийг дэмжсэн эсвэл инновацийг нэвтрүүлсэн, боловсролыг дэмжсэн гэх мэт сайныг зорьдог байгууллагууд манайх руу танилцуулгаа илгээгээрэй. Шалгаруулалтыг давж тэргүүлсэн компанийг бүтэн 1 жил ажлын байр буюу үнэгүй оффисын талбайгаар хангах юм. Удаах байрт орсон 1 компанийг 6 сар, мөн 1 компанийг 3 сарын хугацаанд тус тус манай шинэхэн ашиглалтанд орсон Хоймор оффист байрлан үйл ажиллагаагаа явуулах эрхээр хангана.
-Шинэхэн ашиглалтанд орсон Хоймор оффисынхоо талаар танилцуулаач.
Манай компани Улаанбаатар хотын нэг чиглэлтэй төвлөрөл буюу урагш чиглэсэн бүтээн байгуулалтын чиг хандлагаас зайлсхийж, хотын хойд хэсгийг хөгжүүлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “ProOne” болон “Хоймор” гэсэн оффисын зориулалттай 2 барилгыг Гандигийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын коллежийн чанх хойно барьж ашиглалтад оруулаад байна. Нэг жилийн өмнө ашиглалтад орсон “ProOne” оффис маань 94%-ийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Харин удаах төсөл болох “Хоймор” оффис маань энэ сард шинээр ашиглалтад ороод байна. “Сайн бизнесийг шалгаруулах сошиал уралдаан”-нд маань түрүүлсэн компаниуд Хоймор оффист үйл ажиллагаа явуулах эрх авах юм. Хоймор оффис маань судалгаанд үндэслэсэн чанартай, боломжийн үнэтэй оффис бөгөөд хотын төвөөс Ганцхан км зайд, ирээдүйд үнэ цэнэ нь огцом өсөх байршилтай, Япон стандартын проперти менежмент үйлчилгээтэй, 100+ автомашины зогсоолтой гэх мэт маш олон давуу талтай.
-Сайн бизнесийг дэмжиж буй зорилгынхоо талаар мэдээлэл хүргэхгүй юу.
Бид сайн бизнес эрхлэдэг байгууллагуудыг дэмжихийг зорьж байна. Учир нь сайн бизнесүүд л Монгол улсыг маань хөгжүүлнэ. Энэ аянаараа бид Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх байгууллагуудыг сайн бизнес эрхлээрэй гэж уриалж байгаа юм. Ямар ч чиглэлийн бизнес эрхлэдэг байсан хамаагүй, та сайн бизнес эрхлэх бүрэн боломжтой. Жишээлбэл Эрээн хотоос хүнс авчирдаг компани байлаа гэж бодоход та ёс зүйтэй байгаад хамгийн хямд, муу чанартай хүнс оруулж ирэхийнхээ оронд, чанартай хирнээ боломжийн үнэтэйг нь сонгоорой. Энэ мэтчилэн компани бүрт сайн бизнес эрхлэх сонголт өөрт нь байдаг.
-Компани бол ашгийн төлөө байгууллага. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх байдал сүүлийн жилүүдэд улам алдагдсаар байна. Танай компани өөрсдөөсөө үлгэрлэж аян зарлаж байгаа нь сайшаалтай хэрэг юм
-Баярлалаа. Бид бизнесийн байгууллагын хувьд ашиг олохыг зорих нь мэдээж, гэхдээ ашиг олох нь бидний ганц зорилго биш. Бид эрхэлж буй бизнесээрээ дамжуулан амьдарч буй орчин ахуйгаа сайжруулж, Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй ажилладаг. Бид энэ аяныг санаачлахын сацуу өөрсдөө манлайлан хэрэгжүүлж байна. Бусад компани аж ахуйн нэгжүүдийг манай аянд нэгдэж, ёс зүйтэй бизнес эрхлэхийг уриалж байна. Энэ дашрамд хэлэхэд аливаа бизнес бол удирдлага, захирлаас хамааралтай байдаг. Манай “Мастер Групп” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ц.Дашцэрэн нь өөрийн бизнесээ ёс зүйтэй, зөв байлгахыг зорьж, ажилладаг нь өнөөдрийн энэ аяныг санаачлан, хэрэгжүүлэх үндэс нь болсон юм.
Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Танай аяны талаар дэлгэрэнгүй мэдээлллийг хаанаас авах вэ?
Дэлгэрэнгүй мэдээллийг Pro ONE serviced office, Хоймор оффис гэсэн фэйсбүүк пэйжүүд болон 9990-0445 дугаарын утсаар лавлаарай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.