1
Эм
Температурын өөрчлөлт, чийгнээс болж эмийн чанар, хадгалалтын горим өөрчлөгдөж, таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлал өндөртэй юм. Мөн хадгалах хугацаа ч мөн богиносдог. Тиймээс та эмнүүдээ харанхуй сэрүүн газарт хадгалж байгаарай.
2
Гоо сайхны бүтээгдэхүүн
Эмтэй ижил гоо сайхны бүтээгдэхүүнийг харанхуй сэрүүр газарт хадгалах нь зүйтэй. Эс бөгөөс халуун уур болон температурын өөрчлөлт нь бүтээгдэхүүний бүтцийг өөрчилж, арьсанд харшил тууралт гаргах магадлал өндөр юм.
3
Нүүр будах багс
Багсыг угаалгын өрөөнд хадгалах нь чийгнээс болж, олон тооны бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлж байдаг билээ. Ингэснээр таны арьсанд мөн л харшил, тууралт өгөх магадлал өндөртэй гэсэн үг.
4
Татуурга
Чийгтэй, нойтон газарт татуургыг тавьснаар ирийг зэв идэх, мохоох, эдэлгээг муутгах сөрөг талтай. Иймд хэрэглэсэн даруй, ядаж шүүгээнд хийж хэвшээрэй!
5
Үсний сэнс, индүү, цахилгаан хэрэгсэл
Та эдгээр цахилгаан хэрэгслийг аль болох угаалгын өрөөндөө тавихгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь ус, чийг авснаар эвдэрч, шатах эрсдэлтэй. Электрон сойзыг ч мөн аль болох ус, чийгээс хол байлгаарай.
6
Гоёл чимэглэл
Та арай угаалгын өрөөндөө гоёл чимэглэл, бөгж, зүүлтээ тайлаад орхидог юм биш биз. Ус, чийгнээс болд эдгээрийн өнгө хувирах, эдэлгээ богиносох болно.
7
Сүрчиг, үнэртэн
Танд хачирхалтай сонсогдож болох ч, үнэртэнг агааргүй чийгтэй газарт удаан хадгалах нь сүрчигний тансаг үнэрийг бууруулах, өөрчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс тасалгааны температурт хадгалах нь зүйтэй.
8
Алчуур
Хуурай алчуурын ийн угаалгын өрөөнд хадгалахад асуудал үүсэхгүй ч, чийгтэй алчуурыг бөөгнүүлэн тавих нь нян хуримтлагдах суурь болж байдаг.
Та эдгээрээс өөр угаалгын өрөөнд хадгалж болохгүй зүйлсийг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!