1
Хоолой үрэвсэх
Хар перец, нимбэгийн шүүс, давс тус бүрээс нэг, нэг хоолны халбагыг нэг аяга усанд хийн сайтар холино. Уг уусмалаараа өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлбал хоолойн үрэвсэл богино хугацаанд намддаг.
2
Шүд өвдөх
Шүдний өвчнөө хурдан намдаахыг хүсвэл нэг халбага хар перец болон хагас халбага сармисны шүүсийг холиод өвдөж байгаа шүдэндээ түрхээрэй. Шүд өвдөх нь өөр олон эмгэг дагуулах аюултай учир өвчин намдсаны дараа заавал мэргэжлийн эмчид очиж үзүүлэхийг зөвлөе.
3
Хамраас цус гойжих
Хамраас цус гарсан тохиолдолд даавуу, эсвэл хөвөнд нимбэгийн шүүс шингээгээд хамрын нүхэндээ хийвэл маш хурдан хугацаанд цус тогтдог.
4
Жин хасах
Халбаганы дөрөвний нэг хэмжээтэй хар перец, бүтэн халбага зөгийн балыг нэг аяга усанд найруулаад, өдөр бүр ууснаар бодисын солилцоо түргэсэх аж. Ингэснээр та богино хугацаанд жингээ хасч, таргалах аюулаас хол байж чадна.
5
Дотор муухайрах
Хэрэв танд дотор муухай оргих зовиур байгаа бол нэг халбага хар перецийг, нэг халбага нимбэгийн шүүстэй хамт, аяга усанд найруулаад бага багаар уугаарай. Энэ нь таны дотор муухайрахыг болиулна.
6
Хамар битүүрэх
Хар перец, шанцай, нимбэгийн шүүсийг ижил хэмжээтэйгээр холиод үнэртвэл, та хүчтэй найтаана. Ингэснээр таныг зовоогоод байгаа хамар битүүрэх зовиураас салах боломжтой.
7
Цөсний чулуу
Оливийн тос, нимбэгийн шүүс, хар перец гэх зэргээс адил хэмжээгээр авч найруулан, өдөрт нэг удаа уувал цөсний чулуу бага багаар хайлж эхэлдэг.