10
Хэрээ
Хэрээ нь төрөл зүйлийн амьтад дундаасаа хамгийн ухаалаг, онцгой чадвартайд тооцогддог. Бусад шувуудыг бодоход тархины хэмжээ нь хавьгүй том төдийгүй хоол тэжээлээ олох, нуух, аюулыг урьдчилан мэдэх чадвараараа илүү байдаг. Түүгээр ч зогсохгүй тэд хүмүүстэй хэрхэн зохицож амьдрахаа сайн мэддэг байна.
9
Минж
Тус амьтад нь шөнийн амьдралтай, хагас усны мэрэгч амьтан юм. Энэ төрөлд Хойд Америкийн минж болон ЕвроАзийн минж ордог. Тэд далан хаалт барин, суваг шуудуу малтан үүр нүхээ хийж амьдардаг. Хөхтөн амьтдын дундаас хамгийн ухаалагт тооцогдох энэ амьтан, эсрэг хүйсийн амьтантайгаа насан туршид үр зулзагын хамт амьдардаг. Жилд 1-6 зулзага гаргах бөгөөд зулзага нь 10 хоноод усанд сэлж сурдаг. Эх минж зулзагаа тэр болтол дасгалжуулах бөгөөд зулзага нь ахин зулзагатай болсон ч, эцэг эхтэйгээ хамт амьдардаг аж.
8
Гахай
Судлаачдын үзсэнээр гахай нь нохой болон нялх хүүхэдтэй ижилхэн ухаалаг болох нь тогтоогдсон аж. Түүнчлэн тэд ойролцоогоор 20 гаруй төрлийн дуу чимээ гаргаж, өөр хоорондоо харилцдаг бөгөөд энэ нь харилцан яриатай тун төстэй гэнэ. Мөн тооройнууд эхийнхээ гаргах дууг холоос ч гэсэн танидаг тул, хэзээ ч төөрдөггүй аж. Энэ нь тэдний байгалийн зөв совинтой нь холбоотой билээ.
7
Шоргоолж
Шоргоолж нь хамгийн эртний шавж нарын нэг бөгөөд динозаврын үеэс л тэдэнтэй хамт оршин тогтнож байжээ. Маш жижигхэн мэт боловч, асар зохион байгуулалттай эдгээр амьтад хүн төрөлхтнөөс ч өмнө хоол тэжээлээ олох, хуримтлуулахад суралцсан байна. Тэд сүргээрээ хуваагдаж, өртөө үүсгэн, 1600 км орчмын холоос идэш тэжээлээ бэлтгэдэг. Мөн биеийнхээ нийт жингээс 50 дахин хүнд зүйлийг өргөх чадалтай ажээ.
6
Наймаалж
Усны амьтад дотроо тархины хэмжээгээрээ дээгүүр бичигддэг энэхүү амьтан маш ухаантай ажээ.Тэд ямар ч хэлбэр дүрстэй газар руу хэлбэр дүрсээ өөрчлөн гарах, түүнчлэн аюулаас мултрахдаа гарамгай байна. Наймаалж нь аюул тулгарахад өөрөөсөө бараан өнгийн шингэн ялгаруулдаг бөгөөд ингэснээр усан дахь үзэгдэх орчин буурж, тэр үеэр амжиж зугтдаг аж. Түүнчлэн ой тогтоогт сайтай төдийгүй аливаа зүйлийг маш удаан мартдаг болох нь нотлогджээ.
5
Нохой
Нохой нь хүн төрөлхтний хамгийн ойрын анд нөхөр, ухаалаг амьтан юм. Тэд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг маш сайн ойлгодог төдийгүй, харилцан үйлдэл хийж чаддаг. Сонирхуулахад нохой нь 2 настай хүүхэдтэй ижилхэн сэтгэхүйтэй байдаг аж. Мөн нохойн төрөл болон эзнийхээ харилцаанаас хамаарч, илүү ухаалаг байх нь бий. Түүнчлэн тэд мянга гаруй төрлийн үнэрийг ялгах чадвартай байна.
4
Заан
Бидний сайн мэдэх энэхүү аварга том, хүнд жингийн амьтан нь асар том тархитай төдийгүй, бусад ижил хэмжээтэй амьтдаас оюун ухаанаараа эрхгүй ялгардаг аж. Тэд 100 гаруй төрлийн амьтдын дуу чимээг ялгах чадвартай бөгөөд өөрсдийн сэтгэл хөдлөлийг дуу хоолойгоороо илэрхийлдэг байна. Мөн аюулыг урьдчилан тааварлах чадвар нь бусад амьтдаас илүү хөгжжээ.
3
Халим
Бусад хөхтөн амьтдын адил халим нь уушгиар агаар авч хүчилтөрөгчөөр амьсгалдаг, халуун цустай, үр зулзагаа хөхүүлж сүүгээр тэжээдэг маш ухаалаг амьтдын нэг юм. Арьсан дороо зузаан өөхөн давхаргатай ба энэ нь энерги хадгалж хуримтлуулах, биеийн дулааныг хадгалах үүргийг гүйцэтгэнэ. Халим нь төрөл зүйлээс хамааран дундажаар 40-90 жил насалдаг. Тэд өөрсдийн гэсэн содон дуу чимээгээр өөр хоорондоо харилцдаг бөгөөд аюулыг мэдрэх онцгой чадвартай.
2
Дельфин
АНУ-ын эрдэмтэд дельфиний тархины зургийг бусад ухаалаг хөхтөн амьтдынхтай харьцуулан үзжээ. Үүний дүнд дельфин тархи нь өөр ижил биетэй амьтдын тархитай харьцуулахад тав дахин том байв. Ялангуяа тэдний сэтгэлгээ болон сэтгэл хөдлөл боловсруулах үүрэгтэй их тархи нь илүү том байсан аж. Мөн дельфин нь тэмдэгт дээр тулгуурласан харилцааг ойлгодог, толинд өөрийгөө таньдаг болох нь тогтоогдсон аж.
1
Бич
Манай гарагийн хамгийн ухаалаг амьтнаар бичийг нэрлэж байна. Тус амьтан нь хүний хийж чадах маш олон зүйлийг түргэн хугацаанд хийж сурдаг бөгөөд ой тогтоолт нь өндөр хөгжсөн байдаг аж. Тэдний гавлын яс нь ч мөн хүнийхтэй тун төстэй. Гэр бүлийн харилцаа нь ч мөн хүмүүстэй ижилхэн бөгөөд үр зулзагаа өөрөө өсгөх, нэгнээ халамжлахдаа гарамгай байдаг байна.
Таны хувьд өөр ямар ухаалаг амьтад байж болох вэ?