Нэг хөлгүй Хятад залуу, хөлбөмбөгийн ертөнцийг гайхшруулж байна

Хүн бүр л өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэхдээ хүнийг хэр том хүсэлтэй мөрөөдөлтэйгөөр нь бус, хүнд хэцүү нөхцөлд тэрхүү мөрөөдлийнхөө төлөө хэр тууштай тэмцэж байгаагаар нь үнэлэх хэрэгтэй. Тэгвэл бид та бүхэндээ хэвлэл мэдээллийг шуугиулаад байгаа Хятад залуугийн хэрхэн өөрийн зорилго, тэмүүлэлдээ хүрсэн тухай сэтгэл хөдөлгөм түүхийг хуваалцъя. 

Нэг хөлгүй Хятад залуу, хөлбөмбөгийн ертөнцийг гайхшруулж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүнийг Хэ Еиеи (He Yiyi) гэдэг бөгөөд бага байхаасаа л алдартай хөлбөмбөгийн тамирчин болохыг хүсдэг нэгэн байжээ. 8 настай байхаасаа эхлэн Хятадын Шаньви хот дахь сургуулийнхаа хөлбөмбөгийн багт элсэн, тоглож эхэлсэн байна.

Харамсалтай нь 4 жилийн дараа буюу 12 настайдаа тэрээр маш ховор ясны хорт хавдраар өвчилж зүүн хөлөө тайруулахад хүрсэн аж. Мэдээж энэ нь хүүгийн хувьд ертөнцийн төгсгөл ирж байгаагаас өөрцгүй санагдаж байсан бөгөөд ахиж хөлбөмбөг тоглох нь бүү хэл алхаж ч чадахгүй байх нь хэмээн сэтгэлээр унасан гэдэг. 

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний хөлбөмбөг тоглохсон гэх хүсэл нь дийлж, хүү хэний ч төсөөлөөгүй шийдвэр гаргаж, ахин хөлбөмбөг тоглох болсон байна. Тэрээр суга таягны тусламжтайгаар гүйж, бөмбөг өшиглөж, олон хүнийг алмайруулж орхижээ. 

Энэ жил тэрээр 21 настай бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа: "Эмнэлэг өнгөрөөсөн 16 сар бол миний амьдралын хамгийн аймшигтай үе байсан. Гэсэн ч би хөлбөмбөгт хайртай учир бүх аргаа хэрэглээд ч хамаагүй найзуудтайгаа ахин талбай дээр гарахыг хүссэн юм. Хөлөө тайруулснаас хойш олон жилийн турш Бямба гараг бүр найзууд дээрээ ирж хамтдаа бэлтгэл хийдэг байлаа" хэмээсэн байна.

Түүний спортод хайртайг тун сайн мэдэх дасгалжуулагч нь Еиеид пара олимпид оролцох санал тавьсан ба залуу ч баяртайгаар хүлээн авч, 2015 онд Хятадын пара олимпийн аварга болж байжээ. Удалгүй тэрээр "Нэг хөлгүй ч гэсэн яагаад хөлбөмбөгийн тамирчин болж болдоггүй юм" хэмээн бодож дасгалжуулагчаасаа тэмцээнд оролцуулж өгөхийг гуйсан гэнэ. 

Дасгалжуулагч нь ч түүний хүсэлтийг хүндлэн, залууг Шензэн Хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн гишүүнээр бүртгүүлсэн аж. Харин тэмцээнийг зохион байгуулах хороо суга таягтай хүн тоглуулах нь тухайн хүний эрүүл мэнд болон бусад тоглогчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж үзэн татгалзсан байна.

Мэдээж энэ нь Еиеид таагүй санагдаж, гонсгор царайлан сууж байсан ч, аз тохиож тэмцээний хамтран зохион байгуулж байгаа талаас түүний хүсэл эрмэлзлийг ихэд үнэлэн нөхөрсөг тоглолт зохион байгуулж, түүнд тоглох боломж олгожээ. 

Хэ Еиеи ч уг боломжийг алдсангүй. Тэмцээний туршид гайхалтай тоглолт үзүүлэн 2 ч гоол оруулсан байна. Тэмцээний дараа тэрээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө: "Би 2-3 жилийн дараа суга таяг биш хиймэл хөл хэрэглэдэг болно. Харин хиймэл хөл хийлгэчихвэл хөлбөмбөг тоглох боломжгүй тул би энэ 2-3 жилд боломж л олдвол хөлбөмбөг тоглож, кайф авна" хэмээсэн байна.

Та бас түүнтэй адил хүсэл мөрөөдлөө үл орхиж, тууштай тэмцээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()