1
Өөртөө итгэлтэй
Өөртөө итгэл дүүрэн охид нүүрээ будаж, өө сэвээ дарахыг хүсдэггүй. Тэдэнд нүүрний будаг байсан байгаагүй огт ялгаагүй санагддаг бөгөөд үүний оронд өөрийгөө хөгжүүлэхэд цаг хугацаагаа зарцуулах нь дээр санагддаг аж. Мөн нүүрээ будаж өө сэвээ далдлах нь өөрийгөө хуурч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг тул, үүнээс татгалздаг байна.
2
Цаг зав хомс
Цаг зав багатай үргэлж ажилтай байдаг эсвэл гэрийн ажлаа гүйцдэггүй бүсгүйчүүд нүүрэндээ будаг түрхэх гэдгийг бүр мөсөн мартсан байдаг. Тэдэнд нүүрээ будаж суухаас илүүтэй өөрийгөө хөгжүүлж, ажлаа амжуулах болон үр хүүхдээ өсгөх нь чухал байх аж. Энэ нь мөнгөнд илүүтэй хэмнэлттэй тул гэрийн эзэгтэй нарт илүүтэй таалагддаг.
3
Арьсаа хамгаалдаг
Үзэсгэлэнтэй харагдахын хамгийн чухал зүйл бол арьс байдаг. Тиймдээ ч арьсаа цэвэрхэн байлгахын тулд төрөл бүрийн нүүрний будагнаас татгалзаж, зөвхөн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс олон байдаг. Ялангуяа үргэлж зураг авалт, тайзны будалттай байдаг загвар өмсөгч, жүжигчин, дуучин гэхчлэн олны танил бүсгүйчүүд аль болох нүүрээ будахгүй байхыг хичээдэг. Энэ нь тэдний хувьд арьсаа хамгаалж, амьсгалуулж байгаа нэгээхэн арга юм. Тэд нүүрээ будалгүй, натурал байх нь бусдад илүү үзэсгэлэнтэй харагдана хэмээн итгэдэг аж.
Мөн эрчүүд ч нүүрэндээ будаг хүргээгүй охидод илүү дуртай байдгийг та биднээр хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Хэрэв та эрчүүд яагаад будаггүй бүсгүйчүүдэд татагддаг болохыг мэдэхийг хүсч байвал ЭНД дараарай.
Харин та энэ тухай ямар бодолтой байдаг вэ?