Хадгалж амжаагүй “Word” файлыг хэрхэн сэргээх вэ?

"Microsoft Word" дээр бичиж байсан файлаа хадгалж амжаагүй байтал компьютерын цэнэг дуусах эсвэл санаандгүй байдлаар гэнэт хаагдах зэрэг асуудлууд олон тохиолддог. Үүний үр дагаварт цаг хугацаа алдах, бухимдах гээд олон сөрөг зүйлс бий болдог билээ. Тэгвэл хадгалж амжаагүй Word файлыг сэргээх 4 аргыг танилцуулъя.

Хадгалж амжаагүй “Word” файлыг хэрхэн сэргээх вэ?

1 Бүх файлаа устгаад, ахиж нээх

[Ctrl]+[Alt]+[Del] гэсэн товчнуудыг зэрэг дарж "Task Manager" цонхыг гаргаж ирнэ. Уг цонхноос одоо бичиж байгаа файлуудаа олж "End Task" дарна. Үүний дараа ахин Word програмаа ачааллуулах ба Word нээгдсэний дараа зүүн хэсэгт нь хадгалагдаагүй файлуудын жагсаалт гарч ирдэг. Таны алдсан файл уг жагсаалтад байх өндөр магадлалтай.

Бүх файлаа устгаад, ахиж нээх

2 "Хогийн сав"-ыг шалгах

Зарим тохиолдолд хадгалагдаагүй файлууд хогийн саванд орсон байх бөгөөд хэрэв та хайж байгаа файлаа олчихвол "Restore" гэсэн хэсэгт дарж сэргээх боломжтой.

"Хогийн сав"-ыг шалгах

3 ".asd" өргөтгөлөөр хайлт хийх

Та ямар ч загварын "Word" програм ашиглаж байсан энэ аргаар хадгалаж амжаагүй файлуудыг олох боломжтой. Ингэхийн тулд "File Explorer"-ын дээд хэсэгт байрлах хайх хэсэгт .asd гэж бичээд гарч ирсэн файлуудаас цаг хугацааны хувьд хамгийн байх боломжтой гэсэн файлаа сонгож сэргээнэ.

".asd" өргөтгөлөөр хайлт хийх

4 ".tmp" өргөтгөлөөр хайлт хийх

Хайх хэсэгт .tmp гэж бичин хайснаар хамгийн сүүлд өөрчлөгдсөн файлуудын жагсаалт гарч ирдэг. Уг өргөтгөлөөр хайлт хийж байгаа тохиолдолд, гарч ирсэн файл болгоныг орж шалгах хэрэгтэй. 

".tmp" өргөтгөлөөр хайлт хийх

Та хадгалж амжаагүй Word файлуудаа хэрхэн сэргээдэг вэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()