Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

Сүүлийн жилүүдэд машин унах хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж, хөлтэй хүн бүр л өөрийн гэх тээврийн хэрэгсэлтэй болсон. Иймд бид жолооч нарт өвлийн улиралд хамгийн түгээмэл тулгардаг асуудлуудыг хялбархан бөгөөд шуурхай шийдэх энгийн аргуудыг танилцуулж байна. Эдгээр нь таны цаг зав болоод мөнгийг давхар хэмнэх болно. 

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аккумулятор

Өвлийн хүйтэнд машиныхаа аккумуляторыг цэнэггүй болтол нь суулгачхаад маргааш болъё эсвэл хүнээр холбуулж асаах хүртэл орхих гээд аккумулятор оо үл тоомсорлон хүйтэнд удаан хугацаагаар орхичихдог. Мөн аккумулятор зардаг газрууд баталгаа өгөхдөө цэнэггүй болтол нь битгий дараарай гэдэг. Хэрвээ цэнэггүй болсон тохиолдолд тийм ч олон удаа уяж цэнэглэхийг зөвшөөрөөд байдаггүй.

Тиймээс аккумуляторыг бүрэн цэнэггүй болтол автомашины стартерыг дарахгүй байх, дараад бүрэн суулгасан үед гадаа хүйтэнд орхихгүй байх, яаралтай цэнэглэх арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс аккумулятор оо зөв хэрэглэж заншаарай. Автомашин асахгүй үед хамгийн зөв шийдэл нь дулаан гараашид чирч гэсгээх байдаг юм шүү гэдгийг байнга санаарай. Харин өглөө автомашин асаах гэхэд автомашин асахгүй аккумулятор суусан байвал юуны түрүүнд жанамын гаралтаа шалгуулах, автомашинд нууц хэрэглэгч байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж байгаарай.

Аккумулятор

3 Хөдөлгүүрийн тос

Хүйтний улиралд хөдөлгүүрийн тос царцаж, өтгөрдөг. Ингэснээр тосны урсгал удааширч, хөдөлгүүрийн эд ангиудыг хэвийн ажиллуулахад түвэгтэй болно. Гэтэл аккумулятор бас хүйтний улмаас хүч алдсан байгаа учир хөдөлгүүрийг ажиллуулахад илүү их хүч гаргах шаардлагатай болдог.

Хөдөлгүүрийн тос

Харин дизель түлш хүйтэнд “гель” хэлбэртэй болдог. Тиймээс урсгал нь удааширч, хөдөлгүүрийг асаахад хүндрэлтэй болдог ажээ.

4 "Хөлдүү" түлш

Түлшний хэсэгт ус орсноор (ус байх ёсгүй, гэхдээ тийм зүйл болдог) хасах хэмд хөлдөж, шатахууны урсгалыг хааж орхидог. Шатахуун дамжуулах шугам их нарийн байдаг учир багахан хэмжээний ус ороход мөстөж, бүрэн тагладаг байна.

"Хөлдүү" түлш

4 Машин цасанд суусан үед яах вэ?

Өвлийн улиралд хөдөө явахад цасанд суух асуудал тулгардаг. Та тус асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд машиндаа цаасан хайрцаг авч яваарай. Хэрэв цасанд суувал цаасан хайрцгаа дугуйны дор тавьж, амархан цаснаас гарч болно. 

Үүнээс гадна та хөдөө гадаа явахад машин цасанд суух асуудал хүн бүрийн толгойн өвчин болдог. Иймд та хотоос гарах бол 2 уут муурны элсийг машиныхаа ард заавал хийж яваарай. Хэрэв машин цасанд суувал та муурны элсийг зам руу асгаж, цаснаас машинаа гаргах боломжтой юм. 

Машин цасанд суусан үед яах вэ?

5 Түгжээ хөлдөх

Хэрвээ машины тань түгжээ хөлдсөн бол гар ариутгагч санитолыг ашиглаж болно. Түлхүүрэндээ санитолоо түрхэх бөгөөд гар ариутгагчинд агуулагдах алкохоль нь цас мөсийг түргэн хугацаанд гэсгээдэг аж. 

Тосолгооны шүршигч ашиглаж, машины түгжээ рүү цацна. Ингэснээр та түгжээ цантах, хөлдөх зэрэг асуудлаас сэргийлэх боломжтой болох юм.

Мөн түлхүүрийг халааж түгжээний мөсийг хайлуулж болно. 

Түгжээ хөлдөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()