9
Есөн мянган алхам
Хүн бүр л эрүүл амьдралын нууц нь тогтмол хөдөлгөөн гэдгийг мэддэг ч хүмүүс төдийлөн дасгал хийдэггүй. Заавал фитнесс явахгүйгээр идсэн хоолоо шингээж, цусны урсгалыг ихэсгэх нэг арга нь тогтмол алхах юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүн өдөрт 9-10 мянга алхах нь хамгийн тохиромжтой гэнэ.
8
Найман цаг унтах
Нярай хүүхэд 14-17 цаг, өсвөр насны хүүхэд 8-10 цаг унтах хэрэгтэй байдаг бол насанд хүрсэн хүнд 8 цагийн нойр хангалттай байдаг гэнэ. Үүнийг хэтрүүлэх эсвэл багадуулах нь нүүрэн дээр батга гарахаас эхлээд олон төрлийн хүнд, хөнгөн өвчлөлийн эхлэл болдог.
7
Долоон стакан ус уух
Биеийн шингэний хэмжээ таны зан ааш, эрч хүч, сэтгэн бодох чадварт ихээр нөлөөлдөг гэнэ. Иймд та өдөрт 7-8 аяга ус уух хэрэгтэй байдаг. Мэдээж өдөр бүх 7-8 аяга биш бөгөөд жишээлбэл та дасгал хийж байхдаа үүнээс ихийг, харин хүйтний улиралд үүнээс багыг уух ёстой гэнэ шүү.
6
Зургаан минутын бясалгал
Тархи судлаачдын үзэж байгаагаар хүн өдөрт 10 минут бясалгал хийснээр, олон төрлийн сэтгэцийн өвчин болон сэтгэл гутралаас сэргийлж чаддаг аж. Гэхдээ анхлан бясалгал хийж байгаа хүмүүс удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух хэцүү байдаг учир 6 минутаар хийж эхлэх нь зохистой.
5
Өдөрт 5 жимс, ногоо идэх
Олон жил өвчин зовлонгүй амьдрахын тулд өдөрт 5 ширхэг жимс болон ногоо идэх шаардлагатай. Энэ нь зүрх судасны өвчин, хорт хавдар үүсэх магадлалыг бууруулах аж. Тиймээс витаминаар баялаг жимс болон хүнсний ногоотой найзалж, өдөр тутамдаа идээрэй.
4
Өдөрт 4 удаа амрах
Өөртөө амралт өгч байхаа мартаж болохгүй. Өдөрт дор хаяж 4 удаа амарч, салхинд гараарай. Энэ нь ядаргаанд орохоос сэргийлэх төдийгүй таныг эрч хүчтэй байлгана. Хэт их ажлаар өөрийгөө дарж, стресстэхээс сэргийлээрэй.
3
Өдөрт 3 удаа хооллоно
Та өдөрт зайлшгүй 3 хооллох хэрэгтэй. Ялангуяа өглөөний цайг хэрхэвч алгасч болохгүй бөгөөд уураг шим тэжээлээр баялаг хүнсийг сонгож иднэ. Өдрийг хоолондоо мах, ногоо зэргийг идэж болох бол, оройдоо хөнгөн чанарын хоол идээрэй. Энэ нь таныг өлсгөхгүй тул их идэх, жин нэмэх зэргээс ангид байж чадна.
2
Унтахаасаа хоёр цагийн өмнөөс утас хэрэглэхээ болих
Бид өдөржингөө компьютерийн урд сууж, утас ашигладаг. Энэ нь мэдээж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, толгой өвдөхөд хүргэнэ. Тиймээс гэртээ ирсэн бол аль болох утаснаас хол байгаарай. Ядаж л унтахаасаа 2 цагийн өмнөөс утас хэрэглэхээ больж, дууг нь хааж цааш нь тавих хэрэгтэй. Харин үүний оронд сонирхолтой ном уншиж, тархиа цэнэглэж болох бөгөөд энэ нь таныг тайвшруулж, стрессээс ангижруулна.
1
Дасгал хөдөлгөөн хийх
Та өдөрт өөртөө 30 минут зориулж, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Үүнийг амьдралынхаа нэгээхэн хэвшил болгосноор дархлаа сайжирч, төрөл бүрийн өвчнөөс сэргийлж чадах төдийгүй биеийн галбир өв тэгш харагдана. Тиймээс эрүүл энх амьдрахыг хүсч байвал, дасгал хөдөлгөөнийг өөрийнхөө дотны найз болгох шаардлагатай.
Та эдгээрийг өдөр тутамдаа хийж хэрэгжүүлснээр, эрүүл, урт удаан амьдарч чадна. Мөн үеийнхнээсээ залуухан, өв тэгш бие хаатай болно гэдгийг дуулгах нь зүйтэй болов уу.