Амжилттай яваа хүмүүс гэртээ хариад юу хийдэг вэ?

Бид амжилттай яваа хүмүүсийн ажил дээрээ баримталдаг зарчим, ажлыг хийхдээ гаргадаг хандлага гээд олон зүйлийг мэддэг. Харин бидний төдийлөн сайн мэддэггүй зүйл бол тэдний гэртээ очоод хийдэг зүйлс юм. Бидний ихэнхтэй адилаар зурагт үзэж эсвэл цахим орчинд бүх цагаа өнгөрөөгөөд, амрах байтугай ядарсан хүн орондоо ордог болов уу? эсвэл ...Иймээс танд сонирхуулах үүднээс амжилттай яваа хүмүүсийн нийтлэг зуршлыг танилцуулъя.

Амжилттай яваа хүмүүс гэртээ хариад юу хийдэг вэ?

1 Гэр бүлтэйгээ цаг өнгөрөөх

Хэдий их ажилтай ч гэр бүлийнхэнтэйгээ цаг өнгөрөөж ажилтайгаа холбоотой төвөгтэй асуудлуудыг толгойноосоо түр хугацаанд ч болов авч хаяад сайн эцэг, эх, найзын үүргээ гүйцэтгэх нь амжилтаар дүүрэн байгаа хүмүүсийн хамгийн нийтлэг зуршлуудын нэг юм. Түүнчлэн гэр бүл, найз нөхөдтэйгөө цаг өнгөрөөснөөр ажлын амжилтаас ч илүү аз жаргалыг мэдэрч, эрч хүчээр цэнэглэгдэж чаддаг гэж үздэг байна.

Гэр бүлтэйгээ цаг өнгөрөөх

2 Ном унших

Амжилттай яваа хүмүүс цахим орчны хов жив унших бус төрөл бүрийн уран зохиолын ном, эрдэм шинжилгээ уншиж, өдөржин завгүй ажилласан тархиа амраахын зэрэгцээ, өөртөө шинэ мэдлэг хуримтлуулдаг гэнэ. Ингэхдээ зөвхөн өөрийн салбарынхаа номыг уншихаас аль болох татгалздаг бөгөөд аль болох шинэ салбарын ном уншиж тэдгээрээс өөрийн ажил хэрэг, шинэ төсөлдөө хэрэгтэй санааг цуглуулдаг байна.

Ном унших

3 Бясалгал хийх

Бясалгал хийх нь тэмдэглэл бичихийн адилаар өдрийн болсон явдлаа дүгнэх, өөрийн зүрх сэтгэлээ сонсох, ирээдүйд хүрэхээр хичээж буй зорилгоо улам тодорхой болгоход маш их тустай гэнэ. Түүнчлэн бясалгал хийснээр ямар ч тохиолдолд тайван байж улмаар сэтгэл хөдлөлдөө захирагдан буруу шийдвэр гаргах эрсдэл багасдаг ажээ. Дан ганц бясалгал хийхээс гадна амжилттай яваа хүмүүс оройн цагаар фэйсбүүк, цахим шуудангаа үнэхээр л чухал шаардлага гарахгүй бол огт шалгадаггүй байна.

Бясалгал хийх

4 Маргааш хийх зүйлсээ төлөвлөх

Тухайн өдрийнхөө хийсэн ажлаа дүгнэж, юуг зөв, юуг буруу хийсэн, ирээдүйд анхаарах зүйлс гэхчлэн маш дэлгэрэнгүйгээр тэмдэглэдэг зуршил амжилттай яваа хүмүүсийн дунд нийтлэг. Мөн тэд маргааш хийх зүйлсээ жагсаан бичдэг ба үүний тусламжтайгаар өөр зүйлд сатаарахгүй урдаа тавьсан зорилгодоо бүх анхаарлаа хандуулах боломжтой болдог гэнэ. 

Маргааш хийх зүйлсээ төлөвлөх

5 Эрт унтах

Амжилттай яваа хүмүүс хэзээ ч шөнийн 1 эсвэл 2 цагт орондоо ордоггүй. Учир нь эрүүл мэнд, хангалттай нойр ажил хийх эрч хүчийг бүрдүүлэгч хамгийн чухал зүйл гэдгийг сайн мэддэг. Эрт унтаж, өглөө ихэнх хүмүүсээс түрүүлж сэрж, бусдаас өмнө шинэ өдрийн ажилдаа бэлэн болдог нь амжилттай яваа шалтгаануудын нэг нууц нь юм. Судалгаанаас үзэхэд томоохон компаниудыг гүйцэтгэх захирлууд дунджаар 11 цагт орондоо орж өглөө 5-6 цагт босдог гэнэ.

Эрт унтах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()