Сэтгэл судлаачид хосуудыг гадаад байдлаас нь хараад аз жаргалтай эсэхийг нь шинжжээ!

Та хосуудын ганц зургийг хараад л тэдний харилцаа ямар байдаг болохыг мэдэж чадна. "Body Language Decoded" номын зохиолч, сэтгэл судлаач Доктор Лилиан Шил (Dr. Lillian Glass) нь хосуудыг хэрхэн зогсож байгаагаар нь дүгнэж, тэдний харилцааг тодорхойлсон бөгөөд энэ нь цахим сүлжээгээр шуугиан тариад байгаа юм. Тэгвэл хамтдаа хосуудыг зургаа хэрхэн авахуулж байгаагаар нь сонжиж сурцгаая.

Сэтгэл судлаачид хосуудыг гадаад байдлаас нь хараад аз жаргалтай эсэхийг нь шинжжээ!

1 Гар гараа хөтлөх

Хосууд өөд өөдөөсөө харж зогсон, гараасаа атгасан байвал тэд маш дотно харилцаатай гэдгийн илрэл юм. Тэд бие биедээ маш их хайртай байх бөгөөд яг л нэг хүн мэт болсон байна. Мөн нэгнээсээ юугаа ч нуулгүй ярьж, үргэлж хамт байх аж. 

Гар гараа хөтлөх

2 "Тэр минийх"

Бүсгүй нь найз залуу, нөхрийнхөө цээжин хэсэгт гараа байрлуулж, зогссон байвал, энэ нь "Тэр зөвхөн минийх, хол бай" гэсэн утгыг илэрхийлнэ. Ихэвчлэн хартай бүсгүйчүүд тус байрлалаар зургаа авахуулдаг.

"Тэр минийх"

3 Биенээ халамжлах

Залуу нь бүсгүйнхээ бүсэлхийгээр тэвэрч, ойртон зогсож, нэгэн рүүгээ инээмсэглэх нь хосууд бие биедээ халамжтай болохыг илэрхийлнэ. Үүнээс гадна тэдний сексийн амьдрал сайн, маш чөлөөтэй, дотно харилцаатай байдаг. 

Биенээ халамжлах

4 Хүчтэй харилцаа

Бүхнийг хамтдаа хийдэг, нэгнээ маш сайн мэддэг төдийгүй хамт байхдаа амар амгаланг мэдэрдэг. Гараа атгасан байх нь хосуудын харилцаа хэр бат бөх болохыг харуулдаг байна. 

Хүчтэй харилцаа

5 Эзэмшигч

Залуу бүсгүйнхээ тохойгоор сугадаж, өөртөө наах нь тэр найз бүсгүй, эхнэртээ хэчнээн хайртай төдийгүй бусдаас харамладаг болохыг илтгэн харуулна. Мөн залуу бүсгүйг хэт өмчилж, өөрийнхөөрөө байлгадаг болохыг үгүйсгэхгүй. 

Эзэмшигч

6 Адилхан үзэл бодолтой

Найз бүсгүй нь залуугийн өвөр дээр сууж, хүзүүгээр нь тэвэрсэн байвал тэд яг л нэг хүн шиг гэсэн үг юм. Мөн сексийн харилцаа нь сайн, тэд нэгнээ ойлгодог, мэдэрдэг болохын илрэл аж. 

Адилхан үзэл бодолтой

7 Хэн гол хүн нь бэ?

Залуу нь халаасандаа гараа хийсэн, бүсгүйгээсээ бага зэрэг зайтай зогссон бол тэр харилцаандаа гол хүн нь биш. Харин бүсгүйг ажиглахад тэрээр залуугийн урд нүүрэндээ инээмсэглэл тодруулан зогссон бас их чөлөөтэй харагдаж байна. Энэ бол хосуудын харилцаанд эмэгтэй нь голлох байр суурийг эзэлж, чухал шийдвэр гаргадаг гэсэн үг юм. 

Хэн гол хүн нь бэ?

8 Итгэлтэй, зоригтой

Өөртөө итгэл дүүрэн, бардам зогсох хосууд нэг нэгэндээ захиалсан мэт таарсан байх бөгөөд харилцаа нь эрүүл, ямар нэгэн асуудалгүй байдаг. 

Итгэлтэй, зоригтой

9 Төгс зохицол

Залуу нь бүсгүйн бэлхүүсээр тэвэрч, бүсгүй нь залуугийн мөрөн дээр гараа тавих нь төгс хосуудын шинж билээ. Ингэж зогсох хосууд бүхнийг хамт хийж, хэн нэгэн нь харилцаанд илүү том байр суурь эзэлдэггүй төдийгүй биенээ  маш сайн ойлгодог. Ийм хосууд олон жил хамтдаа байж, тогтвортой харилцааг бий болгоно. 

Төгс зохицол

10 Бардам

Бүсгүйнхээ бэлхүүсээс доогуур тэврэх нь бусдын нүдэнд сексийн харилцааг чухалчилдаг мэт харагдана. Гэвч үүнийг сайтар ажиглах юм бол залуу тэр миний бүсгүй, бид ийм дотно харилцаатай гэдгийг илтгэхийг зорьж буй хэрэг аж. 

Бардам

11 Алхам алхмаар

Зурагт үзүүлсэнтэй адил байрлал нь тухайн хосууд алхам алхмаар харилцаагаа ахиулж байгаа төдийгүй нэгнээ улам бүр таних гэж хичээхийн илрэл юм. Нэгнээ ямагт дэмжиж, ойлгох төдийгүй найз нөхөд шиг л илэн далангүй байдаг. 

Алхам алхмаар

12 Хамгаалагч

Бүсгүй залуугийн гарыг сугадаж, өөртөө наах нь түүнийг өөрийнхөө баатар, хамгийн дотно хүнээ гэж боддог болохыг илэрхийлэл юм. Харин залуу өөрийгөө яг л бүхнийг чаддаг хамгаалагч мэтээр ойлгож, асар их үүрэг хариуцлага нуруун дээрээ үүрч явааг мэдэрнэ. 

Хамгаалагч

13 Бүхнийг шийдэгч

Залуу хөлөө ачиж, эмэгтэйн хүзүүгээр тэвэрч суух нь тэр өөртөө дэндүү итгэлтэй, хамрагчийнхаа бодлыг ч үл сонсон, шийдвэр гаргадаг болохын илрэл юм. Бүсгүйг харах юм бол тун ч биеэ барьсан мэт санагдана. Энэ бүхнийг дүгнэвэл бүсгүй харилцаандаа сэтгэл хангалуун бус, зөвхөн нөхөр, найз залуугаасаа хамааралтай байх аж. 

Бүхнийг шийдэгч

Тэгвэл хамтдаа жүжигчин Жонни Депп болон түүний хуучин эхнэрүүд болох Ванесса Паради, Амбер Хёрд нар дээр жишээ авч үзье. 

Нэрт жүжигчин залуу нь анхны эхнэр болох Ванесса Паради (Vanessa Parady)-тай 14 жил хамт амьдарсан байдаг. Харин тэдний зургийг харвал алгаа нийлүүлэн хөтлөлцсөн, нэгэн рүүгээ хайрын харцаар ширтэлцсэн байна. Үүнийг дүгнэвэл тэд биедээ халамжтай, маш дотно байсан бөгөөд салах болсон шалтгаан нь Жонни Депп өөр бүсгүйтэй уулзаж эхэлсэнтэй холбоотой билээ. Хэдий тэд салсан ч өнөө хэр нь найзуудын харилцаатай байж, үе үе уулздаг гэнэ. 

Удалгүй Жонни Депп нь жүжигчин Амбер Хёрд (Amber Heard)-тай гэр бүл болсон билээ. Харин тэдний зургийг харвал биенээсээ хөндий, огт нэгэн рүүгээ хандсан шинжгүй байх бөгөөд ердөө л олны өмнө хос мэт жүжиглэж байгаагаас өөрцгүй мэт санагдана. Тиймдээ ч хосууд жил ч хүрэлгүй салсан болов уу. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()