1
Хэмжээг нь багасгах
Балетчидын жингээ барьдаг хамгийн энгийн бас хялбархан арга нь идэж байгаа хоолныхоо орцыг өөрчлөх бус хэмжээг нь багасгах гэнэ. Энгийнээр бол хоол иддэг аягаа 2 дахин багасгах нь та тухайн хоолноос 2 дахин бага хэмжээний калор авч байна гэсэн үг.
2
Нүүрс ус ашигтай
Ихэнх хүмүүс жингээ хасах зорилгоор нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээ зогсоодог. Энэ нь нэг утгаараа энергийн эх үүсвэрээсээ салж байгаа хэрэг юм. Ийм учраас хэдий хоолны дэглэм барьж байгаа ч гэсэн нүүрс усаар баялаг жимс, талх гэх хүнсийг тогтмол хэрэглээрэй.
3
Хоолоо тусад нь идэх
Шингэцийг нь сайжруулахын тулд өөр, өөр шим тэжээл агуулсан хоолнуудыг нэг дор идэж болдоггүй гэнэ. Хоорондын хугацаа нь дор хаяж 18 цаг байх ёстой ажээ.
4
Хятад болон Японы эрүүл хоол сонго
Хүнсний ногоо, мөөг, далайн хоол, мах, далайн ургамлаар хийсэн Хятад болон Япон уламжлалт хоол илүүдэл өөх, хадгалалтыг нь уртасгах химийн бодис агуулаагүй байдаг. Ийм ч учраас та тогтмол хэрэглэж болох нь ээ.
5
Дуртай хоолоо бүү хас
Жингээ хасахын тулд калор ихтэй ч дуртай хоолноосоо татгалзах хэрэгтэй болдог. Гэхдээ энэ нь тухайн хоолыг тэр чигт нь идэхгүй байх ёстой гэсэн үг биш юм. Жишээлбэл гамбургерыг заавал шарсан төмстэй цуг идэх бус хүнсний ногооны хамтаар идэж болно.
6
Цийдэм
Нэг аяга усанд 20 мл сүү эсвэл нэг мөс хийснээр тослог багатай болоод зогсохгүй ходоодонд хоосон мэдрэмж төрүүлдэггүй гэнэ шүү.
7
Майонез бүү ашигла
Жингээ хасаж байгаа тохиолдолд майонезыг хэрэглэхээ бүр мөсөн хориглох хэрэгтэй ба үүний оронд чидун жимсний тос эсвэл гэрийн нөхцөлд хийсэн майонез ашиглаарай. Учир нь дэлгүүрт зарагддаг майонез илчлэг ихтэйгээс гадна маш удаан шингэдэг гэнэ.
8
Ус ууж болохгүй цаг гэж бий
Бид ус ууж л байвал сайн гэж ташаа ойлгодог. Судлаачдын үзэж байгаагаар хүн өдөрт 1.5-2 литр ус уух хэрэгтэй ба энэ нь хэзээ ч хамаагүй ууж болно гэсэн үг биш гэнэ. Балетчид хоол идэхдээ болон идсэнээс хойш 30 минутын туршид ус уудаггүй аж.
9
Хоолоо сойхдоо ч анхаар
Хэрвээ та маш богино хугацаанд жин хасахаар шийдсэн бол дараах аргаар хоолоо сойж болно. Гэхдээ 2 долоо хоногт нэг удаа ядаж 1 долоо хоногт нэг удаа л уг дэглэмийг барих нь зохистой.
Өглөө: 1 аяга улаан лоолийн шүүс
Өдөр: 2 аяга улаан лоолийн шүүс, 1-2 зүсэм хар талх
Орой: 1 аяга улаан лоолийн шүүс
10
Өөдрөг бай
Сайхан галбиртай байхын тулд танд хоол хүнсний дэглэмээс гадна эерэг сэтгэл, өөдрөг үзэл хэрэгтэй. Та өөрийн зорилгоо тодорхойлоод хичээж чадвал хийж чадахгүй зүйл байхгүй гэдгийг үргэлж санаарай.