Ходоодны шархлаа эмчлэх үр дүнтэй аргууд:
- Чацаргана: Хагас литр усанд 4 халбага шинэхэн чацаргана хийж, 5 минут буцалгана. Дараа нь 4-10 халбага зөгийн бал нэмж хийгээд 20-30 минут буцалгана. Ингээд үүнээсээ хоол идэхээс 30 минутын өмнө 1-2 аягыг уугаарай.
- Маалингын үр: 1 халбага маалингын үрийг 2 аяга буцалсан усанд хийж, 1 цаг хандлана. Үүнээсээ хоол идэхийн өмнө 1 аягыг уух хэрэгтэй.
- Зуун настын шүүс: Хоол идэхээсээ өмнө өдөрт 2 удаа 2 халбага зуун настын шүүс ууна. Мөн зөгийн бал болон улаан дарстай хольж уувал илүү үр дүнтэй. Үүнийг бэлдэхийн тулд та 200 гр зөгийн бал, зуун настын шүүсийг хагас литр дарсанд хийж, харанхуй газар 14 хоног хадгална. Дараа нь үүнээсээ өдөрт 3 удаа 1 халбагыг ууна.
- Зөгийн жилий: Өглөө болгон өлөн элгэн дээрээ 6-8 гр зөгийн жилий идэх хэрэгтэй. Жилий хатуу учраас шүдээ хамгаалах үүднээс хүлхэж идэх нь зүйтэй юм. Гэхдээ харшлын шинж тэмдэг илэрвэл дахин хэрэглэх хэрэггүй гэдгийг санаарай.
- Хатаасан ганга: 100 гр хатаасан гангыг 1 литр цагаан дарсанд хийж, харанхуй газар 7 хонуулна. Үр дүнг илүү сайжруулахын тулд өдөрт 2 удаа сайтар сэгсэрч өгөх хэрэгтэй. Дараа нь зөөлөн гал дээр 4 цаг буцалгана. Ингээд үүнээсээ хоолны өмнө 30 гр хэрэглэх юм.
- Таван салаа: Таван салааг ихэвчлэн цус тогтооход ашигладаг бөгөөд олон эмний найрлаганд ордог билээ. Гэхдээ ходоодны үрэвслийн үед таван салааг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Өвчин хэдийн газар авч, ходоодны хүчил ихэссэн бол таван салааг бага хэмжээгээр уух хэрэгтэй. Та хатаасан таван салааг буцалсан усанд хийгээд хэдэн цаг хандалж, ууна. Энэ эмчилгээг 1-2 долоо хоногийн турш өдөр бүр хийгээрэй.
1
Ходоодны шархлаанаас урьдчилан сэргийлж, зовиур багасгах аргууд: Алимны цуу
Алимны цууг хэрэглэснээр хэхрэх, хоолой болон ходоод хорсох зовиурыг намдаах боломжтой. Түүнчлэн алимны цуунд агуулагдах ашигтай энзимүүд хоол шингээх явцыг хурдасгадаг.
Бэлдмэл: Нэг аяга бүлээн усанд цэвэр алимны цуу хийх ба хэрэв хүсвэл бага зэрэг түүхийн зөгийн бал нэмнэ. Уг уусмалаа хоол идэхээс өмнө уувал хамгийн сайн үр дүнтэй.
2
Цагаан гаа
Тосоор гулгих, хэхрэх гэх зэргээс хамгаалах дараагийн бүтээгдэхүүн бол цагаан гаа юм. Цагаан гаанд агуулагддаг химийн нэгдлүүд ходоодны үрэвсэл, шархыг намдаах үйлчилгээтэй ба алимны цууны адилаар хоол шингэхэд тустай энзимийг агуулсан байдаг.
Бэлдмэл: Жижиглэж бэлдсэн цагаан гааг нэг аяга усанд найруулаад аягатай уусмалаа буцалж байгаа усанд 10 минутын турш хийнэ. Уг бэлдмэлээ хоолноос 20 минутын өмнө уух нь зохимжтой. Мөн 2 халбага цагаан гааны шүүс болон нэг халбага зөгийн балыг аяга бүлээн усанд найруулаад, өдөрт 2 удаа ууж болно.
3
Хүнсний сод
Хүнсний сод хүчил саармагжуулагч агуулсан байдаг учраас ходоод хорсгож, хоол шингэх явцыг удаашруулж байгаа хүчлийг устгадаг.
Бэлдмэл: Аягатай усанд 1 халбага хүнсний сода хийж найруулна. Үүнийг хоёр хуваагаад 4 цагийн зайтай уугаарай. Гэхдээ цусны даралт ихтэй хүмүүст энэ арга нь тохиромжгүй гэнэ.
4
Түлэнхий талх
Ходоод хорсох үед хоол идэх зуршил буурдаг. Тэгвэл үүнийг зогсоох бүтээгдэхүүн нь түлэнхий талх юм. Талхны түлэгдсэн хэсгүүд ходоодонд ормогцоо хортой бодисууд болон хүчлийг устгаж улмаар ходоод хорсох зовиур алга болдог.
Бэлдмэл: Түлэнхий талхыг хүйтэн сүү, ус эсвэл ногоон цайны хамтаар хэрэглэх нь зохимжтой.
5
Гоньд
Ходоод гэдэсний олон төрлийн зовиураас салгах дараагийн бүтээгдэхүүн бол гоньд билээ.
Бэлдмэл: 2 халбага гоньдны үрийг жижиглэж нухаад 500 мл усанд хийж буцалгана. Уг уусмалаа 5 минутын турш хөргөх ба бүлээн байхад нь хэрэглэвэл, хамгийн их үр дүнтэй. Өөр нэг арга нь халбаганы хагас хэмжээтэй жижиглэсэн үрийг нэг аяга усанд хольж хоолны өмнө болон дараа уух юм.
6
Зуун настын шүүс
Уг ургамалд агуулагдах үрэвслийн эсрэг бодисууд нь ходоодонд таагүй мэдрэмж төрүүлдэг хүчлийн хэмжээг бууруулдаг ажээ. Мөн туулгах эмтэй адилхан үйлчилгээтэй учраас хоол ны шингэлтийг сайжруулдаг.
Бэлдмэл: Зуун настын гелийг нэг аяга ус эсвэл чихэргүй жүүсэнд найруулаад холигчид хийнэ. Ийм шүүсийг өдөр бүр ууснаар ходоодны олон төрлийн үрэвсэл хурдан дарагдах болно.
7
Балжингаравын цай
Балжингарав нь ходоодны хүчил багасгаж, хоол шингэлтийг түргэсгэх, ходоодны булчинг суллах үйлчилгээтэй.
Бэлдмэл: 2 халбага хатаасан Балжингарав цэцгийг саванд хийж дээрээс нь халуун ус хийгээд таглах хэрэгтэй. 5 минутын дараа тагийг нь авч бага зэрэг зөгийн бал нэмэх ба уг цайг хүссэн үедээ ууж болно. Савалгаатай Балжингарав цэцгийн цай хэрэглэж байгаа тохиолдолд ч гэсэн дээрх аргыг хэрэглээрэй.
8
Нүүрсэн эм
Нүүрсэн эм таны ходоодонд хуримтлагдсан хүчил болон хийг утсгах үйлчилгээтэй. Түүнчлэн хоол шингээх явц, тосоор гулгихыг намдаахад сайн арга юм.
Бэлдмэл: Хоол идэхээс өмнө 1 ширхэг нүүрсэн эмийг аяга усаар даруулж уух ба хоолоо идэж дуусаад ахин нэг аяга ус уугаарай. Эсвэл нүүрсэн эмийг 2 хуваагаад тус бүрийг нь нэг аяга усанд найруулж орой болон өдрийн хоолны өмнө ууж болно.
9
Гадил
Гадил жимсэнд кали их хэмжээгээр агуулагддаг ба кали нь хүчил саармагжуулах үйлчилгээтэй бодис юм. Өдөрт 2-3 гадил идэх нь зохистой бөгөөд үүнээс ихийг идвэл таны биед калийн илүүдэл үүсэх эрсдэлтэй. Зөвхөн гадил ч бус алим, амтат гуй гэх зэрэг жимсүүд ходоод хорсох зовиураас салгаж чадна.
10
Тараг
Тараг шингэхдээ хурдан бөгөөд шим тэжээл ихээр агуулдаг. Түүнчлэн тарганд байдаг бусад ашигт нянгууд зөвхөн ходоод хорсох бус өөр олон төрлийн өвчин эмгэгээс таныг салгаж чаддаг билээ. Дэлгүүрээс тараг авахдаа аль болох нэмэлт орцгүй цэвэр тараг авахыг хичээгээрэй. Учир нь цэвэр тарганд амталсан тарганд агуулагддагаас хэд дахин илүү ашигт нян болон шим тэжээлүүд байдаг гэнэ шүү.
Ходоод хорсох, шархалсан үед та ямар арга хэмжээ авдаг бэ? Сэтгэгдэл хэсэгт бичиж бусадтайгаа хуваалцаарай.