2 минутын дотор залхуурлаа хэрхэн ялах вэ?

Биднийг амжилтанд хүрэхээс хойш татдаг зүйл юу вэ? Мэдээж залхуурал болон аливаа ажлыг хойш тавьдаг зан шүү дээ. Ийм ч ураас хүн хүн төрөлхтөн өнөөг хүртэл залхуурлаа хэрхэн даван туулах тухай судалсаар байгаа юм. Олон жилийн судалгаа, туршилтын үр дүнд сэтгэл зүйчид уг залхуурлыг ялах хамгийн үр дүнтэй 2 аргыг олсон байна. Тус 2 аргыг хэрэгжүүлэх ердөө 2 минут хангалттай гэнэ. Өдрийн 24 цагтай харьцуулахад 2 минут маш бага ч та зөв ашиглаж чадвал гайхалтай өөрчлөлтийг авчирч чадах болно.

2 минутын дотор залхуурлаа хэрхэн ялах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 2 минутын дотор хийж болох ажлыг яг одоо хий!

Хэр олон зүйлийг 2-хон минутын дотор хийж болохыг тооцоолоод үзээрэй. Аяга угаах, ор хураах, хогоо гаргаж хаях гээд маш олон зүйл энэ бага хугацаанд хийгдэж болох ч, бид үргэлж хойш тавьдаг. Үүнээс болоод бусад чухал ажлуудтай давхцаж, биднийг стрессдүүлэдэг. Жишээлбэл, орой ядраад ирэхэд хураалттай, бохир аяганууд угтвал танд ямар санагдах вэ? Харин өглөө ажилдаа явахдаа аягаа угаачихаад явбал ядаж л орой гэртээ ирээд хүссэнээрээ амарч болно шүү дээ. Иймд хийхэд амархан ажлыг тухай бүрт нь хийж хэвших нь залхуурлаа давж байгаа хамгийн анхны алхам юм. 

2 минутын дотор хийж болох ажлыг яг одоо хий!

2 2 минутын зуршил бий болго!

Залхуурахыг бий болгодог хамгийн том шалтгаан нь буруу зуршил юм. Буруу зуршлаа засахаас илүүтэй шинэ зуршил бий болгох нь чухал бөгөөд ингэхийн тулд ердөө л 2 минут хангалттай. Та сайн бичиж сурахыг хүсдэг ч, яг суугаад бичихээр залхуу тань хүрдэл бол өдөр бүр 2 өгүүлбэр бичээрэй. Хэсэг хугацаа өнгөрөхөд л бичих гэдэг нь тийм ч залхуу хүргэсэн ажил бус таны өдөр тутмын зуршил болдог. Дасгал хийж, эрүүл биетэй болохыг хүсдэг ч залхуурлаас болоод чаддаггүй хүн байвал өдөр бүр 2 минутыг л дасгал хийхэд зарцуулах хэрэгтэй. Энэ мэтээр бага, багаар аливаа сайн зуршлыг өөртөө бий болгох нь залхуурлыг үгүй хийх хамгийн том зэвсэг гэнэ шүү.

2 минутын зуршил бий болго!

Залхуурлаа даван туулдаг аргуудаа сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()