30 минутанд хийж болох алжаал тайлах амтат шөлнүүд

Сэтгэлээ сэргээх нь хамгийн шилдэг аргуудын нэг бол амин дэмээр баялаг амтат сайхан шөл идэх юм шүү. Хүйтэн өдөр, халуун шөл уух шиг сайхан зүйл гэж үгүй тул та бүхэндээ илчлэг сайтай төдийгүй ердөө 30 минутанд хийж болох шөлнүүдийн жорыг хүргэхээр бэлтгэлээ. 

30 минутанд хийж болох алжаал тайлах амтат шөлнүүд

1 Тахианы махтай шөл

Орц:

  • Масло - 2 халбага
  • Хэрчсэн лууван - 1 аяга
  • Хэрчсэн цоохор майлз - 1/2 аяга
  • Хэрчсэн сонгино - 1/2 аяга
  • Тахианы тунгалаг шөл - 8 аяга
  • Тахианы цээж мах - 2 аяга
  • Өндөгтэй гоймон - 3 аяга
  • Хатаасан базилик - 1/2 цайны халбага
  • Хатаасан орегано - 1/2 цайны халбага
  • Давс - 1/2 цайны халбага
  • Нунтаг сармис - 1/4 цайны халбага
  • Хар перец - 1/4 цайны халбага

Бэлтгэх арга:

Тогоондоо маслоо хийж хайлуулна. Үүн дээрээ лууван, цоохор майлз, сонгиноо хийж, 5 минут хуураарай. Хуурч байгаа ногоон дээрээ тахианы тунгалаг шөл, тахианы хэрчсэн мах, гоймон, базилик, орегано, давс, сармис, перецээ хийн, чанах аж. Хоолоо буцалмагц, галаа багасгаж, 20-25 минут чанахад хангалттай. Ингээд таны амттай шөл бэлэн болно. 

Тахианы махтай шөл

2 Тахианы мах, мушгиа гоймонтой шөл

Орц:

  • Мушгиа гоймон - 2 аяга
  • Сонгино - тал
  • Хэрчсэн сармис - 2 цайны халбага
  • Оливын тос - 2 цайны халбага
  • Улаан лоолийн соус - 3 халбага
  • Лаазалсан улаан лооль - 2 лааз
  • Тахианы тунгалаг шөл - 3 аяга
  • Хатаасан яншуй - 1 цайны халбага
  • Хатаасан орегано - 1 цайны халбага
  • Халуун чинжүү - 1/2 цайны халбага
  • Давс, перец - амталгаагаар
  • Хэрчсэн тахианы мах - 2 аяга
  • Пармезан бяслаг
  • Хэрчсэн базилик - 2-3 халбага

Бэлтгэх арга:

Эхлээд зааврын дагуу гоймонгоо чанаж бэлтгээд, цааш тавиарай. Сонгино, сармисаа хэрчиж, тосоо тогоондоо хийн, ногоогоо хуурна. Үүн дээрээ улаан лоолийн соус, лаазалсан улаан лооль, тахианы тунгалаг шөл, амтлагчуудаа бүгдийг нь хийж, буцалгаарай. Хоолоо буцлаад ирмэгц тахианы мах болон гоймонгоо хийж, ахин хэдэн минут буцалгаж, махаа гүйцэд болсны дараа гаргана. Аягалсан хоолон дээрээ багахан парземан бяслаг болон базилик цацаж идээрэй.

Тахианы мах, мушгиа гоймонтой шөл

3 Мисо рамен

Орц:

  • Мисо амтлагч - 3 цайны халбага
  • Гочүжан - 1 цайны халбага
  • Даши шөл - 1 аяга
  • Шар буурцагны сүү - 3/4 аяга
  • Сармис - 3 хумс
  • Шар буурцагны соус - 1.5 халбага
  • Гүнжидийн тос - 1 халбага
  • Өндөг - 1 ширхэг
  • Ногоон сонгино - 1.5 халбага
  • Рамен - 1 уут

Бэлтгэх арга:

Раменаа уутан дээрх зааврын дагуу чанаж, бэлтгэнэ. Өндгөө чанаж, болмогц нь хүйтэн усанд сойж тавиарай. 

Шөл бэлтгэхдээ, гүнжидийн тосоо тогоонд хийж халаан, дээр нь хэрчсэн сармисаа хийж сайтар хуурна. Үүн дээрээ мисо амтлагч, гүчүжан, шар буурцагны соусаа хийж, 30 секунд хуурах бөгөөд нэмж шар буурцагны сүү, даши шөл /нэг төрлийн загасны шөл/-өө хийнэ. Ойролцоогоор 5 минут буцалгаарай. Одоо чанаж бэлтгэсэн раменаа том аяганд хийж, дээр нь шөлөө нэмээд, хамгийн сүүлд чанасан өндөг болон ногоон сонгиноо дээр нь тавина. 

Мисо рамен

4 Үхрийн махтай шөл

Орц:

  • Оливын тос - 1 халбага
  • Масло - 1 халбага
  • Нарийн хэрчсэн үхрийн мах - 450 гр
  • Давс, перец - амталгаагаар
  • Сонгино - 1 ширхэг
  • Сармис - 2 хумс
  • Мөөг - 200 гр
  • Халуун чинжүү - 1 халбага
  • Үхрийн тунгалаг шөл - 8 аяга
  • Өндөгтэй гоймон - 100 гр
  • Сүүн крем - 1/2 аяга
  • Хэрчсэн яншуй - 1 халбага

Бэлтгэх арга:

Том тогоонд оливын тос болон маслоо хийж халаагаад, үхрийн махаа давс перецны хамт хуурна. Махаа бор болтол нь ойролцоогоор 5 минут хуурч, дээр нь мөөг, сонгино, сармисаа нэмэн, 3 минут байлгана. Хуурч байгаа мах, ногоон дээрээ амтлагчууд болон үхрийн тунгалаг шөлөө хийж буцалгаарай.

Хоолоо буцалмагц гоймонгоо хийж, 8 минут гал дээрээ чанаж, дээр нь сүүн крем, яншуйгаа хийж, амтлаарай. Ингээд л таны хоол идэхэд бэлэн боллоо. 

Үхрийн махтай шөл

5 Өндөгтэй шөл

Орц:

  • Өндөг - 3 ширхэг
  • Тахианы шөл - 4 аяга
  • Эрдэнэ шишийн цардуул -  1 халбага
  • Үрсэн цагаан гаа - 1/2 цайны халбага
  • Шар буурцагны соус - 1 халбага
  • Ногоон сонгино - 3 ширхэг
  • Хар перец - 1/4 халбага
  • Мөөг - 3/4 аяга

Бэлтгэх арга:

1/2 аяга шөлөндөө эрдэнэ шишийн цардуулаа хийж зуурна. Шөлөө тогоондоо хийж, дээр нь шар буурцагны соус, сонгино, мөөг, хар перец, цагаан гаа зэргээ хийж буцалгаарай. Дээр нь эрдэнэ шишийн цардуулаа хийж сайтар хутгах хэрэгтэй. Ингээд буцалж байгаа шөлөндөө өндгөө бага багаар хийж, бөөгнөрүүлэхгүй байлгах үүднээс сайтар хутгаарай.

Өндөгтэй шөл

6 Үхрийн мах будаатай шөл

Орц:

  • Цагаан будаа - 3/4 аяга
  • Үхрийн мах - 450 гр
  • Лууван - 2 ширхэг
  • Цоохор майлз - 1 ширхэг
  • Хэрчсэн сонгино - 1 халбага
  • Давс, перец - амталгаагаар
  • Үхрийн тунгалаг шөл - 4 аяга
  • Улаан лооль - 350 гр
  • Лаазалсан шош - 400 гр
  • Төмс - 1 ширхэг
  • Хөлдөөсөн вандуй - 1/2 аяга

Бэлтгэх арга:

Будаагаа 1-1.5 аяга усанд хийж, давсаар амтлан агшаагаарай. Шөлөө тогоондоо хийж, дээр нь хэрчсэн үхрийн мах, лууван, цоохор майлз, сонгиноо нэмэх бөгөөд давс, перецээр амтална. Буцалж байгаа шөлөн дээрээ улаан лооль, шош, төмс зэргээ нэмэх бөгөөд 30-35 минут буцалгаарай. Бэлэн болсон хоолон дээрээ болсон будаа, вандуйгаа нэмэхэд хангалттай. 

Үхрийн мах будаатай шөл

7 Бөөрөнхий махтай шөл

Орц:

  • Ус- 4 аяга
  • Лууван- 4 ширхэг
  • Төмс- 2 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Үхрийн шөл амтлагч- 2 ширхэг
  • Үхрийн мах- 500 гр
  • Талхны үйрмэг- 1/3 аяга
  • Сүү- 1/3 аяга
  • Давс, перец- амталгаагаар

Хийх арга:

Томхон тогоо сонгож, ус, хэрчсэн лууван, төмс, сонгино, үхрийн мах амтлагчаа хийж, буцалгана. Татсан үхрийн мах, сүү, талхны үйрмэг зэргээ хольж, 2-3 см диаметртэй бөөрөнхий махыг гараараа базаж бэлтгэнэ. Харин үүнийгээ буцалж байгаа шөлөндөө хийх бөгөөд 20-25 минут гал дээр байлгаж, ногоо, мах зэргээ бүрэн гүйцэт болгосны дараа гаргаж, идэх боломжтой. 

Бөөрөнхий махтай шөл

8 Загасны шөл

Орц:

  • Загасны мах- 350 гр
  • Ургамлын тос- 2 халбага
  • Төмс- 3 ширхэг
  • Лууван- 3 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Сармис- 3 хумс
  • Давс- 1 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Халуун чинжүү- 1/2 халбага
  • Гоньд- 1 халбага
  • Улаан лоолийн соус- 3 халбага
  • Яншуй- 30 гр
  • Ус- 5 аяга

Хийх арга:

Загасны махаа угааж цэвэрлээд ясыг нь түүж, авна. Ургамлын тосоо хайруулын тавгандаа хийж, хэрчсэн сонгино, сармис зэргээ шаргал болтол нь хуурна. Үүндээ давс, перец, гоньд, халуун чинжүү, улаан лоолийн соус, хэрчиж бэлтгэсэн төмс, луувангаа хийх аж. Мөн усаа нэмж буцалгаад загасны махаа хийн, 20-30 минут зөөлөн чанаж болгоно. Хоолоо бэлэн болмогц нь яншуйгаар амталж, идээрэй. 

Загасны шөл

9 Зайдастай шөл

Орц:

  • Гахайн махан зайдас - 450 гр
  • Лууван - 3 ширхэг
  • Оливын тос - 1 халбага
  • Тахианы тунгалаг шөл - 8 аяга
  • Лаазалсан шош - 1 лааз
  • Лаазалсан улаан лооль - 1 лааз
  • Улаан лоолийн соус - 1 лааз
  • Нунтаг сармис - 1 цайны халбага
  • Нунтаг сонгино - 1 цайны халбага
  • Хар перец - 1 цайны халбага
  • Хагас бөөрөнхий гоймон (orecchiette noodle) - 250 гр
  • Базилик навч - 2 аяга

Бэлтгэх арга:

Тогоондоо оливын тос зайдсаа хийж хуурна. Үүн дээрээ хэрчсэн луувангаа хийж, хоёр талаар нь сайтар хуурах хэрэгтэй бөгөөд дээр нь үлдсэн бүх орцоо хийгээрэй. Шөлөө буцалмагц гоймонгоо хийж, ойролцоогоор 10 минут чанахад хангалттай. 

Зайдастай шөл

10 Талхан доторх пицца шөл

Орц:

  • Лаазалсан улаан лооль - 1 лааз
  • Ус - 4 аяга
  • Улаан лоолийн соус - 3 халбага
  • Хатаасан улаан лооль - 2 халбага
  • Хатаасан Итали хоол амтлагч - 2 халбага
  • Нунтаг сармис - 2 халбага
  • Нунтаг сонгино - 1 халбага
  • Гахайн махан хиам - 150 гр
  • Пармезан бяслаг - 100 гр
  • Дугуй талх

Бэлтгэх арга:

Эхний 6 орцоо нийлүүлэн тогоонд хийж, буцалгана. Галаа бага зэрэг бууруулан, дээр нь гахайн махан хиамаа нэмж, 15 минут буцалгаад дээр нь пармезан бяслагаа хийгээрэй. Үүнийгээ галаас авч хүйтэн ширмэн дээр тавина.

Талхныхаа дээд хэсгийг зүсч, дотор талыг нь гаргаарай. Ингээд тогоо хэлбэртэй болсон талхандаа шөлөө хийж, дээр нь бага зэрэг моцерелла бяслаг цацахад шөл бэлэн болох болно. 

Талхан доторх пицца шөл

Та сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()