Эйнштейний бичсэн нууц тэмдэглэл 95 жилийн дараа ил боллоо!

Энэ оны 10-р сарын 24-д Израиль улсад болсон дуудлага худалдаагаар Эйнштэйний бичсэн аз жаргалтай амьдралын нууцын тухай өгүүлэх ховор тэмдэглэл 1,56 сая ам.доллараар зарагджээ. Эхлэх үнэ нь 2000 ам.доллар байсан ч ийнхүү өндөр үнэ хүрсэн нь судлаачид болон тус дуудлага худалдааг зохион байгуулагчдыг ихэд гайхшруулсан юм. Түүнчлэн үүнтэй төстэй өөр нэгэн тэмдэглэлийн эхлэх үнэ нь 1000 ам.доллар байсан ч 240 мянган ам.доллараар зарагдсан байна.

Эйнштейний бичсэн нууц тэмдэглэл 95 жилийн дараа ил боллоо!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэмдэглэл

Уг товч тэмдэглэлийг тэрээр 1922 онд Япон улсад байхдаа бичсэн байдаг. Тэрээр энэхүү тэмдэглэлээ цайны мөнгө авахаас татгалзсан шуудан зөөгчид өгсөн бөгөөд "Хэрвээ чамд аз таарвал, энэ тэмдэглэл цайны мөнгөнөөс ч илүү үнэд хүрнэ" гэж хэлж байжээ. Тухайн үед тэрээр Физикийн салбарт Нобелийн шагнал аваад 1 жил болж байсан бөгөөд 95 жилийн дараа шуудан зөөгчийн хамаатнууд уг тэмдэглэлийг зарахаар шийдсэн байна. Хэдий эдгээр өгүүлбэрүүд шинжлэх ухаантай ямар нэгэн холбоогүй ч, алдарт эрдэмтний хувийн үзэл бодлыг харуулсан ховор баримтуудын нэг учраас ийнхүү өндөр үнэ хүрсэн хэмээн судлаачид тайлбарлаж байгаа юм. 

Тэмдэглэл

2 Аз жаргалын нууц

Эхний тэмдэглэл дээр "Үргэлж амжилтын араас дагасан амьдрал бус энгийн, тайван амьдрал хүнд илүү аз жаргал өгдөг" гэж Герман хэл дээр бичжээ. Харин хоёр дахь тэмдэглэл дээр "Хүсэл байвал арга зам хэзээд олдоно" гэж бичсэн байдаг. 

Аз жаргалын нууц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()