Сэтгэл хөдлөл бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүн гэдэг сэтгэлийн амьтан бөгөөд амьдралд тохиолдох олон зүйлээс хамаарч, харилцан адилгүйгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлж байдаг билээ. Түүнчлэн сэтгэл хөдлөлийн хэд хэдэн төрөл байх ба тэдгээрийг хянаагүйгээс болж хүний биед сөргөөр нөлөөлөхөд хүрдэг байна. Тэгвэл хамтдаа сэтгэл хөдлөлөө хянаагүйгээс бие организмд тань сөргөөр нөлөөлөх шалтгаануудыг харцгаая.

Сэтгэл хөдлөл бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уурлах

Уурлах нь ихэвчлэн сэтгэл зовох, өвдөх, урам хугарахаас үүдэж гардаг сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр бөгөөд байнга уурлаж, бухимдах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Уурлаж, бухимддаг хүмүүс нь зүрх судасны өвчин тусах магадлал харьцангуй өндөр байдаг ажээ. Энэ төрлийн хүмүүс нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ гартаа байгаа эд зүйлийг шидлэх юм уу, эсвэл ямар нэгэн эд хогшлыг цохиж, өшиглөдөг байна.

Уурлах

2 Санаа зовох

Үргэлж юм болгонд санаа зовох нь олон төрлийн өвчин тусах үндэс болж өгдөг байна. Түүгээр барахгүй гэдэс дотор болон дэлүүний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Түүгээр барахгүй хэт залуудаа зүрхээр хатгуулан өвдөх, цусны даралттай болох магадлалтай байдаг аж.

Санаа зовох

3 Гуниглах

Гуниглах нь хүний эмзэг зан чанартай холбоотой байдаг байна. Энэ үед хэцүү санагдсанаас үүдэж, нулимс тань гарах гэж байгаа бол нулимсаа барилгүй, гаргах нь зөв ажээ. Ингэснээр сэтгэл онгойх ач холбогдолтой байдаг байна. Гунигт автдаг хүмүүс нь гол төлөв уушгины өвчтэй болох нь элбэг байдаг аж.

Гуниглах

4 Стресстэх

Хүн болгоны стресстэх шалтгаан болон стрессээс ангижрах арга зам нь өөр өөр байдаг байна. Цаг ямагт стресстэж байдаг хүмүүсийн хувьд цусны даралт, багтраа өвчин, ходоодны шарх зэрэг өвчнөөр өвчлөх магадлалыг ихэсгэдэг ажээ.

Стресстэх

5 Ганцаардах

Ганцаардах нь сэтгэл санааны хямралд оруулах бөгөөд ганцаардалд автсан хүмүүс ихэвчлэн мелинхолик зан чанартай болох магадлалтай байдаг байна. Түүгээр зогсохгүй стресстэх, сэтгэл санааны гутралд орох зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Ганцаардах

6 Айж, эмээх

Айж, эмээх нь таны өөртөө итгэлтэй байдал, аз жаргал, баяр хөөрийг тань үлдэн хөөх бөгөөд биед хуримтлагдаад байсан эрч хүч бүхий энергийг үгүй хийдэг ажээ. Үргэлж айж, эмээснээр таны эд эрхтнээс бөөрөнд тань хамгийн ихээр аюул учруулдаг байна. 

Айж, эмээх

7 Гайхшралд орох

Цочих, гэнэт гайхшралд орох зэрэг нь хүний эд эсийг сэргээдэг гэж ярьдаг ч, яг үнэндээ энэ нь хүний биед хэрэгтэй сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр биш юм. Бие организм дахь эд эрхтний үйл ажиллагааг доголдуулж, тэнцвэрт байдлыг алдагдахад хүргэдэг байна. Олон удаа цочисноор нойр хулжих, амархан дур тавих тохиолдол ч байдаг аж.

Гайхшралд орох

8 Үзэн ядах

Үзэн ядах нь цээжээр хөндүүрлүүлж өвтгөх, зүрх судасны өвчтэй болох үндсийг тавьдаг байна. Бусдыг үзэн ядах нь өөрийгөө стресстүүлж, амар тайван унтаж амрахад төвөг учруулдаг ажээ.

Үзэн ядах

9 Атаархах

Тархинд тань аюул учруулдаг сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр бол бусдад атаархаж, хорсох явдал байдаг аж.  Стресстэх, цусны даралттай болох, хоол боловсруулах эрхтний тогтолцоо доголдох зэрэг сөрөг нөлөөтэй байдаг юмсанжээ.

Атаархах

10 Сэтгэл түгших

Сэтгэл түгших нь хэдийгээр байдаг зүйл ч гэлээ, амьсгаадах, зүрхний хэм алдагдах, тархин дахь цусан хангамж доройтох зэргээр хүний биед аюул учруулж байдаг байна. Эрдэмтэд сэтгэл түгших нь хүний сайхан сэтгэлтэй салшгүй холбоотой хэмээн үзэж байгаа аж.

Сэтгэл түгших

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()