1
Төмс
Төмсөнд байдаг кали, фосфор, төмөр, Витамин C гэх зэрэг шим тэжээлүүд бүгд хальсанд нь агуулагддаг учраас хальстай нь хэрэглэх нь хамгийн зөв.
2
Киви
Хэрвээ та кивиг хальстай нь хэрэглэвэл 3 дахин илүү целлюлоз, антиоксидант авах болно.
3
Лууван
Чанасан лууван түүхий луувангаас 5 дахин хурдан хурдан шингэдэг бөгөөд харьцангуй их каротин агуулдаг ба энэ нь нүдний хараанд тустай ба арьсыг цэвэршүүлдэг гэнэ.
4
Хаш
Жигнэх явцад калийн агууламж нь ихсэж нитратын хэмжээ буурдаг ажээ.
5
Хэрээний нүд (Аспарагус)
Хэрвээ та уг ногоос 5-7 минутын турш шарах юм бол чанаснаас илүү витамин, шим тэжээл авах боломжтой. Түүнчлэн чанах юм бол ихээр агуулагддаг Витамин C нь усанд уусч үгүй болдог гэнэ.
6
Байцаа
Байцааг чанахад агуулагддаг каротин ба антиоксидантууд нь устдаг. Харин салатанд хийх зорилгоор исэлдүүлэхэд Витамин C-ын хэмжээ 3 дахин ихсэхээс гадна уураг нийлэгжихэд тусалдаг хүчил шинээр үүсдэг байна.
7
Сармис
Сармисанд хорт хавдартай тэмцэж, бидний дархлааг сэргээдэг энзим хадгалагддаг. Харин хэрчих, эсвэл нухах үед дотор нь агуулагдаж байсан ашигтай энзимууд устдаг байна.
8
Хивэг
Кальц болон манги, хивгэнд агуулагддаг хүчилтэй нэгдэхээрээ шингэхэд хүндрэлтэй болдог гэнэ.
9
Гурвалжин будаа
Гурвалжин будаа нь төмрөөр баялаг, харин сүү кальцаар баялаг байдаг. Гэсэн ч нэг дор хэрэглэвэл, эдгээр бодисууд бие биенийхээ үйлчилгээг бууруулдаг гэнэ.
10
Улаан лооль
Шарсан улаан лооль Витамин C-ын агууламж багатай ч, зүрх судасны эмгэг болон зарим үрэвслийг дарахад тустай антиоксидантын хэмжээ нь ихэсдэг.
11
Хулуу
Хулууг хальстай нь идвэл та илүү их хэмжээний эслэг, Витамин C авах болно.
12
Хар цай
Сүүнд агуулагдах уураг нь хар цайны ач тусыг бууруулдаг бөгөөд хар цайг дангаар нь ууснаар, зүрх судасны эмгэг тусах магадлал буурдаг.